Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1033

 

   

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б., улсын яллагч Б.Х, шүүгдэгч С, түүний өмгөөлөгч Ш.М, Н.Б, Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн прокурор Б.Хурцаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С холбогдох эрүүгийн 1802002110121 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч С нь 2018 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын "гурван хаалт" гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутны хамт 11.8081 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж аван, өөрийн биедээ нууж хадгалан 21-88 УБП улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн товчоо хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Надад худалдаалах зорилго байгаагүй. Би байнга ломбарданд ээмэг бөгжөө тавьдаг бөгөөд ломбардны жин буруу худлаа заадаг тул миний цүнхэнд байнга жин байдаг.” гэв

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 3-10/, Г.С биед үзлэг хийж, биологийн дээж авч, тест ашигласан тэмдэглэл /хх-ийн 12-18/, Г.С гадаад паспортанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-41/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 54-55/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 59-60/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Э авсан мэдүүлэг /хх-ийн 68-70/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.А мэдүүлэг /хх-ийн 71-73/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Ан өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-78/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Б өгсөн мэдүүлэг/хх-ийн 82-84/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4424 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 96-97/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4423 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 99-102/ яллагдагч Г.С мэдүүлэг /хх-ийн 119-121/, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мэдээлэл /хх-ийн 202-203/, Г.С ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогоолын хуулбарууд /хх-ийн 141-168/, Г.С зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүхийн шийтгэвэр /хх-ийн 132/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

                Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн прокурор Б.Хурцаас шүүгдэгч Г.С нь 2018 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын "гурван хаалт" гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутны хамт 11.8081 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж аван, өөрийн биедээ нууж хадгалан 21-88 УБП улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн товчоо хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.  

                Шүүхээс шүүгдэгч Г.С 2018 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын "гурван хаалт" гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж аван, өөрийн биедээ нууж хадгалан 21-88 УБП улсын дугаартай Тоёота приус маркийн машинаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн товчоо хүртэл тээвэрлэсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:    

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Э өгсөн “...2018 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед л над руу залгаад  Замын-Үүд дээр тосоод авчих, зардалгүй болчихсон байна гэсэн...Шөнө 00 цаг 30 минутын үед намайг гэрээс ирж аваад өглөө 11 цаг өнгөрөөд 3-н хаалт гэдэг газарт Ариунжаргал машинаас буугаад 30.000 төгрөг С замын зардалд өгөөд тэр хоёр хамт гарч ирсэн. Тэндээс хөдлөөд 5 км орчим яваад байх модон нойлд С ганцаараа ороод 5 минут орчим болсон би наана нь овоолсон шорооны ойролцоо бие засаад хүлээсэн. С нойлоос гарч ирэхдээ новокаины шилэнд мөс хийчихсэн /мөнгөн дэвсгэрт хуйлаастай байдлаар шил рүү мөсөө юүлж хийсэн/ гарч ирээд Энергийн төв орох замдаа бид дөрөв сорж хэрэглэсэн. Энергийн төвд 2 цаг орчим болоод хот руу хөдлөхдөө би Чойрын пост хүртэл бариад түүнээс цаашаа А өөрөө машинаа бариад Баянзүрхийн товчоо хүртэл явсан...С хаанаас мөс гаргаж ирээд хэрэглэсэн талаар асуугаагүй болохоор мэдээгүй. Өөрт нь байсан л юм байлгүй гэж бодсон. Хэн ч асуугаагүй байхад өөрөө л гаргаж ирсэн...." гэх мэдүүлэг /1хх-н 68-70/,

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.А өгсөн: “...С айз эмэгтэй Ас хэрэг болохоос хэд хоногийн өмнө мөнгө зээлсэн байсан бөгөөд Замын-Үүд сум дээр ирээд машины тооцоо хийгээд авчихвал, хотод очоод зээлсэн мөнгөн дээрээ нэмээд мөнгө өгье гэж гуйсан байна лээ. Энэ талаар л надад хэлээд би өөрийн эзэмшлийн 21-88 УБП улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслээ унаад А өөрийнхөө монетон бөгжийг ломбарданд тавьж бензин хийгээд 4 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн үед хотоос гарсан. Хотоос гарахад С найз Энхбилэг бид хоёртой хамт явна гэхээр нь 19 дүгээр хороолол орж Энхбилэгийг аваад Замын-Үүд рүү гарсан. 4 сарын 18-ны өглөө 09-өөс 10 цагийн үед Замын-Үүдэд очоод "гурван хаалт" гэдэг газрын харалдаа очиход С алхаж хүрч ирээд хилээр гарч ирсэн машины жолоочтой тооцоогоо хийгээд цүнхээ авна гэхээр нь А Сд 30.000 төгрөг өгсөн бөгөөд удалгүй С хойноос нэг хар жийп машин гарч ирээд тооцоогоо хийгээд С жижиг гар цүнх болон тортой хувцасаа авсан. Ингээд С машинд суугаад Замын-Үүдийн төвөөс дөнгөж гараад шороон зам руу ороход ганцаараа буугаад модон жорлон орж бие засчихаад буцаад машинд суусан. Замын-Үүдээс гарахад Э, С хоёр бууж модон жорлон ороод 10-аас 15 минут болоод буцаад машинд суусан...Хамрын хийд орох замд яг хэн нь гаргаж ирсэнийг мэдэхгүй арын суудлаас С, Э хоёр шилтэй мөс сороод урагшаа Ард өгсөн. А эд сорж байгаад надад өгөхөөр нь би нэг удаа сороод буцаагаад өгсөн. Тухайн үед би жолоо бариад урд талын суудал дээр Ал суугаад, хойно Эрангэрээг, Сал хоёр сууж явсан болохоор хэн хаанаас мөс гаргаж ирсэнийг мэдээгүй. Ингээд 18 цагийн үед Хамрын хийдээс Улаанбаатар хот руу хөдлөөд шөнө 00 цагийн үед Баянзүрхийн товчоогоор орж ирэхдээ цагдаад баригдсан...Хэрэг болсон өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрхийн товчоогоор орж ирэхэд цагдаа нар зогсоогоод миний машинд үзлэг хийхэд би хажууд нь хамт байлцсан бөгөөд машины арын суудал дээр байсан хар өнгийн үүрдэг, арьсан цүнхэн дотроос хар өнгийн жижиг жин, гадаад паспорт, гар утас, нислэгийн тийз зэргийг хурааж авлаа шүү гээд надад харуулсан. Тэр цүнх эмэгтэй хүний цүнх байсан бөгөөд манай найз эмэгтэй А бор өнгийн цүнхтэй явж байсан болохоор Сарангэрэлийн цүнх байж таарна. Мөн дотроос нь гадаад паспорт нислэгийн билет зэрэг гарсан болохоор тухайн үед би шууд Сх гэдгийг мэдэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 71-73/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.А өгсөн: “...урд биеэ үнэлдэг Мишээл гээд охинтой зургаа авахуулчихсан байсан. 2018 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Энхбилэгийг гэрээс нь очиж аваад А ээлжилж машин бариад ханьтай гээд аваад явсан. Замын-Үүдэд очоод "гурван хаалт" гэдэг газарт очоод би машинаас буугаад С 30.000 төгрөг жолоочид нь өгүүлж, хувцас цүнхийг нь авахуулаад буцаад машиндаа суугаад Замын-Үүдээс гарсан. Дөнгөж гарахад зүүн гар талд модон жорлон байсан бөгөөд тэнд зогсчих бие засаад ирье гээд Э, С хоёр машинаас буугаад 10-аас 20 орчим минут болоод буцаж машинд суугаад энергийн төв рүү явсан. Энергийн төв орох замд би урд суудал дээр хөгжим сонсоод Анхбаяр машин бариад явж байхад хойноос шилтэй мөс өгөхөөр нь би соруулаар 2 удаа сороод Анхбаярт өгсөн. Анхбаяр 1 удаа сорчихоод буцаагаад хойшоо өгсөн...Би С бэлэг эрхтэндээ хар тамхи хийнэ гэж төсөөлж ч байсангүй. Харин замдаа явж байхдаа салтаандаа хар тамхи хийвэл яах бол гэх мэт сонин юм яриад байхаар нь маазарч байгаа юм байхдаа гэж бодоод нэг их ач холбогдол өгөлгүй орхичихсон байсан. Гэтэл өргөө амаржих газарт очоод үзлэг хийхэд бэлэг эрхтэнээс нь хар тамхи гарлаа гэхээр нь л итгэлээ..." гэх мэдүүлэг /хх-ийн 76-78/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Б өгсөн: “...Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газарт улсын байцаагч "...Би 4 сарын 18-ны өдөр импортын зорчигчийн орох хэсгийн аппаратан дээр гарч байсан. Тэр нь орж ирж буй зорчигчдын бараа, гар тээш, эд зүйлийг нь шалгадаг юм. Гар тээш үзэх рентген аппарат гэж байгаа тэрэн дээр эд зүйлсийг нь тавиулж хориглосон, хязгаарласан бараа зэргийг үзэж харах боломжтой. Ер нь тухайн зорчигчийн авч явж буй тээш, эд зүйлсийг бүрэн харах боломжтой гэсэн үг. Тухайн өдөр бол миний ажиллаж байгаа зорчих хэсэгт иргэдийн ачаа тээш болон биед ямар нэгэн зөрчил илрээгүй...Хүн биедээ болон бэлэг эрхтэндээ эд зүйлсийг хийж хилээр оруулж байхад мэдэх боломжгүй, тийм биед үзлэг хийх тоног төхөөрөмж манайд байхгүй. Хэрэв хүмүүс биедээ аливаа зүйлийг нуусан илт мэдэгдэм тийм тохиолдолд биет шалгалтыг хийж болно..." гэх мэдүүлэг /хх-ийн 82-84/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4424 дугаар

2. Шинжилгээнд ирүүлсэн “Г.С бэлэг эрхтэнд үзлэг хийн хураан авсан ууттай мөс мэт зүйл 2018 оны 4 дүгээр сарын 19” 10.9766 грамм ууттай цагаан өнгийн мөс мэт зүйлд метамфетамин-ы агууламж илрэв.

3. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтдаг болно..." гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 96-97/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4423 дугаартай

1. "...Г.С шээсэнд метамфетамин илэрсэн..." гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 99-102/,

                Яллагдагч Г.С "...

” гэх мэдүүлэг /хх-ийн 119-121/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.И өгсөн:”...Б

...” гэх мэдүүлэг /1хх74-75/,

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 3-10/, Г. биед үзлэг хийж, биологийн дээж авч, тест ашигласан тэмдэглэл /хх-ийн 12-18/, Г. гадаад паспортанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-41/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 54-55/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 59-60/, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мэдээлэл /хх-ийн 202-203/, Г.ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогоолын хуулбарууд /хх-ийн 141-168/, Г.Сарангэрэлд зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүхийн шийтгэвэр /хх-ийн 132/, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх42-43/, сэжигтэн н гар утас болон бусад эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх44-47/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх48, 51/, СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /1хх54/, иргэний мэдээлэл /1хх223/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх225/, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагааны хариу /1хх229/, С 2 ширхэг гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх37-39/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч худалдаалах зорилго байгаагүй харин бусад зүйл ангийг нь маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

     Иймд шүүгдэгч Г.С 2018 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын "гурван хаалт" гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутны хамт 11.8081 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж аван, өөрийн биедээ нууж хадгалан 21-88 УБП улсын дугаартай Тоёота пруис маркийн тээврийн хэрэгслээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн товчоо хүртэл тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч Г.С нь “...худалдаалах зорилго байгаагүй, ломбарданд эд зүйлсээ барьцаанд байнга тавьдаг учраас жин биедээ авч явдаг” гэж маргаж байгаа боловч түүнийг БНХАУ-руу зорчихдоо жин авч явсан болон ломбарданд эд зүйлсээ барьцаанд тавьдаг гэх баримт, мансууруулах бодисыг Б гэгчтэй ви чатаар /We chat/ холбогдож авсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг худалдаалах зорилгогүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчид мөнгөний хэрэгцээ байсан гэх, хотод очоод мөнгө өгнө гэж А-ар машины төлбөрөө төлүүлсэн гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мансууруулах бодис тээвэрлэхийг хүссэн гэх Б болох Б гэгч нь 2018 оны 3 дугаар сарын 28-нд Замын Үүдээр гараад Монголд орж ирээгүй гэх лавлагаа,  С 2 ширхэг гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх37-39/ болон түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч А.И мэдүүлэг болон шүүгдэгч нь тээвэрлэж байсан мансууруулах бодисоо хэрэглэж байгаа зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус худалдаалах зорилго байгаагүй гэдэг нь үгүйсгэгдэж байна гэж үзэв.   

Шүүхээс шүүгдэгч Г.С ял шийтгэл оногдуулахдаа ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

            Хэрэгт эд мөрийн баримтаар 11.2 грамм жинтэй мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, GHL Pocket Scale бичигтэй хар өнгийн жижиг жин зэрэг эд зүйлс хураагдан ирсэнийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Air trans бичигтэй онгоцны билет, Е2124395 дугаартай Г гадаад паспортыг тус тус эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.С нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр 1 хоног баривчлагдсан ба 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 60 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.  

Харин шүүгдэгч Г.С 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Батмонголын Мишээлийг /1хх174/ Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3 дахь хэсэгт “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа буюу хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхэд;”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж тус тус зааснаар шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.