Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/13

 

 

Д.Б*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

      Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор О.Мөнхтуяа,

Яллагдагч Д.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нарыг оролцуулан

 

Б******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж хийсэн 202******* оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 202*******/ШЗ/118 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор О.Мөнхтуяагийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Д.Б*******д холбогдох эрүүгийн 2*******1*******000000023 дугаартай хэргийг 202******* оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол улсын иргэн,  Б******* овогт Д*******гийн Б*******.

 

Д.Б******* нь урьд Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/93******* дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж, уг шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсгал дахь спиртийн агууламж 1.43 хувийн согтолттой байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин С******* сумын ******* дугаар багийн нутагт 202******* оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 13-******* БУЛ улсын дугаартай, Хюндай Портер загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Б******* аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Б******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б*******д холбогдох эрүүгийн 2*******1*******000000023 дугаартай хэргийг  Б******* аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, болохыг тус тус дурдаж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын ******* өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор О.Мөнхтуяа шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг Б******* аймгийн С******* сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн талаар баримт цугларсан байхад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын тогтоох хэсэгт С******* сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэж бичигдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "... Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй буюу гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаар бичээгүй орхигдуулжээ.

Түүнчлэн 202******* оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 202******* оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хэрэгт цугларсан гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, согтуурал шалгасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 2-3- р тал/, гэрч Д.Н*******гийн "...202******* оны 01 дүгээр сарын 14-ний шөнө С******* сумын ******* дугаар баг доод хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад. ..." гэсэн мэдүүлэг /хх- ийн 33-34-р тал/, гэрч С.Т*******ын "... Би Б******* аймгийн С******* сумын ******* дугаар багт задгай тоотод өөрийн нөхөр Д.Б******* болон 3 хүүхдийн хамт амьдардаг юм. ... Тэгээд буцаад нэг их удаагүй манай нөхөр гэртээ орж ирээд "тамхи авах гэж байсан мөнгөөрөө 0.33 гр шилтэй архи авч уугаад, жолоо бариад явж байгаад цагдаад баригдаад үлээчихээд ирлээ" гэж хэлсэн. ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн *******9-р тал/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 61-66-р тал/, Б******* аймгийн С******* сумын Засаг даргын тамгын газрын 202******* оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03/24 дугаартай албан бичиг /хх-ийн 69-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Д.Б******* нь Б******* аймгийн С******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ба энэ талаар шүүх дүгнэлтдээ тусгасан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Б******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 202******* оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 118 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Яллагдагч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх яллагдагч Д.Б*******д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2.Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлсон.

4.Яллагдагч Д.Б*******д холбогдох эрүүгийн хэрэгт прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт, яллах дүгнэлтийн хавсралт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана” гэж хуульчилсан.

Хэрэгт авагдсан 202******* оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт “...С******* сумын ******* дугаар багийн нутагт” гэж бичигдсэн байгаа нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг 202******* оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай яллах дүгнэлт нь хангаагүй байна гэх анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн ******* дахь заалтад заасан шаардлага хангаагүй болох нь 202******* оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт “...яллагдагч Ж.Цад холбогдох эрүүгийн 2*******1*******000000026 дугаартай” гэж бичсэн нь зөвхөн үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүй бөгөөд тус хэргийн яллах дүгнэлтийн хавсралт мөн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Иймд прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Б******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 202*******/ШЗ/118 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Д.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АЗЖАРГАЛ

 

                                      ШҮҮГЧИД                           Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                                                                  Л.АРИУНЦЭЦЭГ