2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/09155

 

 

2025 11 10 192/ШШ2025/09155

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А

  Хариуцагч: Ж

  ХариуцагчЭ

  Хариуцагч: У

 

Нэхэмжлэгч ********* нь ******** ХК-ийн 31,362 ширхэг хувьцааг эзэмшиж байсан болохыг тогтоолгох, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлдэлд тооцуулах, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ** тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, ***** болон********** ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11 -ний өдрийн ******ХХК-ийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ. ******ХХК-ийн Эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *********ийн ******ХХК-д гаргасан өргөдөл, мөн өдрийн ******** ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлийг тус тус хууль бус болохыг тогтоож, мөн өдрийн ******** ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ТУЗ-ийн тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ******ХХК-ийн 2008 оны 05 сарын 06-ны өдрийн №***** дугаар Эзэмшигчийн нэр солих тухай шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт товчооны гудамж, ********** хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1016,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө ******** ХК-ийн өмч болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдааны оролцогчид:

 

нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н

хариуцагч Н.****ын төлөөлөгч С.Г

хариуцагч ******ХХК,********** ХХК нарын төлөөлөгч Н.А

гэрч Л.Л

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ********* хариуцагч ******ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ ********* нь ******** ХК-ийн 31 362 ширхэг хувьцааг эзэмшиж байсан болохыг тогтоолгох, ******ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд *********ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг *****д даалгахаар шаардсан.

1. а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар *****,********** ХХК-ийг оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж, тодруулсан. Үүнд:

Нэхэмжлэгч ********* нь ******** ХК-ийн 31,362 ширхэг хувьцааг эзэмшиж байсан болохыг тогтоолгох, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлдэлд тооцуулах, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ** тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, ***** болон********** ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11 -ний өдрийн ******ХХК-ийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, ******ХХК-ийн Эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *********ийн ******ХХК-д гаргасан өргөдөл, мөн өдрийн ******** ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлийг тус тус хууль бус болохыг тогтоож, мөн өдрийн ******** ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ТУЗ-ийн тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ******ХХК-ийн 2008 оны 05 сарын 06-ны өдрийн №***** дугаар Эзэмшигчийн нэр солих тухай шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт товчооны гудамж, ********** хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1016,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө ******** ХК-ийн өмч болохыг тогтоолгохоор шаардсан.

1.1. А. Нэхэмжлэгч ********* нь ******** ХК-ийн 31,362 ширхэг хувьцааг эзэмшиж байсан болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч ********* миний бие ******** ХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй явж ирсэн ба уг хувьцаат компани нь 2007 оны 11 сарын 12-ны өдөр Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК-иар зуучлуулан ногдол хувь тараах гэрээг байгуулан тус гэрээний 2 дугаар хавсралтад уг компанийн хувьцаа эзэмшигчээр үлдэх жагсаалтад ********* миний бие 31,362 ширхэг хувьцааг, миний төрсөн дүү ************* нь мөн 31.362 ширхэг хувьцааг, миний төрсөн ах болох ******** (Талийгаач) нь 47,176 ширхэг хувьцааг тус тус авч үлдэхээр холбогдох бичиг баримтуудыг зохих журмын дагуу бүрдүүлж өгсөн байдаг. Энэ нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021 оны 11 сарын 04-ний өдрийн ****** тоот Өргөдлийн хариу хүргүүлэх тухаи албан бичгээр тодорхойлогдсон боловч ******** ХК нь нэр, хэлбэрээ өөрчилж ******ХХК болж 2008 оны 04 лүтээр сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болохыг мэдсэн. ******** ХК дээр миний эзэмшиж байсан 31,362 ширхэг хувьцааг ******* (Талийгаач) нь хуулъ бусаар шилжүүлэн авсан буюу Бэлэглэлийн гэрээнд миний зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг хуурамчаар зурж 31,362 ширхэг хувьцааг ******ХХК-д шилжүүлэн авсан гэрээг хийсэн байна. Уг хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч миний ********" ХК дээр эзэмшиж байсан 31,362 ширхэг хувьцаагаа хууль ёсны эзэмшигчийн хувьд захиран зарцуулах боломжгүй болж, хохирч үлдэх нөхцөл байдалд хүрээд байна. Миний бие ******** ХК дээр эзэмшиж байсан 31,362 ширхэг хувьцаагаа бэлэглэсэн гэрээнд гарын үсэг зурж байсан удаа байхгүй болно. Нэхэмжлэгч миний зөвшөөрөлгүй хийгдсэн уг хууль бус бэлэглэлийн гэрээгээр ******ХХК-Д шилжүүлж буй хувьцаа нь бодит байдал дээр ******ХХК-д шилжээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой болоод байна. Тухайлбал, ******** ХК-ийн нэр, хэлбэрийг 2008 оны 04 сарын 16-ны өдөр өөрчлөхөөс өмнө буюу 2007 оны 01 сарын 19-д ******ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, үүсгэн байгуулсан компанийн дүрмээрээ 128.000.000 төгрөгийн хөрөнгөтэй, нийт нэг бүр нь 100.000 төгрөгийн үнэ бүхий 1285 шрхэг хувьцаатай байхаар байгуулсан байх ба харин ******** ХК-иас тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж буй хувьцааны дүн нь 62.724 ширхэг хувьцаа шилжүүлэхээр байдаг. Түүнчлэн ******ХХК-ийн хувьцаа нь өнөөрийг хүртэл 18 жилийн хугацаанд ямар ч өөрлөлт ороогүй 1285 шрхэг хувьцаагаараа хэвэндээ байгаа нь хамгийн сүүлийн дүрмээрээ нотлогдож байна. Иймээс миний бие ******** ХК-ийн 31,362 ширхэг хувьцаа буюу 28.53 хувийн хувьцаа эзэмшигч байсан болохоо тогтоолгох шаардлага үүссэн ба үүнээс шалтгаалж нэхэмжлэгч миний бие өөрийн эзэмшиж байсан хувьцаанд хамаарах хуулиар олгогдсон эрхээ эдэлж, хэрэгжүүлж чадахгүй хохирч үлдэх нөхцөл байдал үүсээд байна. Нэхэмжлэгч ********* нь анх шүүхэд бичгээр нэхэмжлэлээ гаргахдаа анхнаасаа ******** ХК-ийн 31,362 ширхэг хувьцааг эзэмшиж байсан болохыг тогтоолгох шаардлагыг гаргаж, уг шаардлагаар иргэний хэргийг үүсгэсэн бөгөөд иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад ******ХХК-ийн 31,362 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох гэж тодруулсан байсныг нэхэмжлэгч ********* нь ******** ХК-ийн 31 362 ширхэг хувьцаа буюу 28.53 хувийн хувьцаа эзэмшигч байсан болохыг тогтоолгох гэж тодруулан гаргаж байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *****, ******ХХК нарт холбогдуулан гаргаж байна. Нэхэмжлэгч ********* намайг ******** ХК-ийн 31,362 ширхэг хувьцаа буюу 28.53 хувийн хувьцаа эзэмшигч байсан болохыг тогтоолгосноор дээрх хууль бус алдааг залруулж ******** ХК-ийг хуулийн дагуу нэр, хэлбэрийг өөрчлөх, эдгээр шийдвэрүүдийг гаргахад хувьцаа эзэмшигчийн эрхээ эдлэж оролцох. нэр болон хэлбэр өөрчлөгдсөн компанид 31,362 ширхэг хувьцааны хүрээнд хувьцаа эзэмших. компанийн үйл ажиллагаанд оролцох, хувь ногдол ашиг хүртэх зэрэг бүх эрх маань сэргэх нөхцөл бүрдэх юм. Тиймээс нэхэмжлэгч ********* намайг ******** ХК-ийн 31,362 ширхэг хувьцаа буюу 28.53 хувийн хувьцаа эзэмшигч байсан болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү.

Б. 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагын үндэслэлийн тухайд: Тус иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүхийн журмаар нотлох баримт цуглуулах явцад Улсын бүрттэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ******ХХК-ийн хувийн хэрэг бүхэлдээ нотлох баримтаар ирсэн ба энэ баримт дунд 2008 оны 04 дүгээр сарын 16- ны өдрийн *********ийн ******ХХК-д гаргасан өргөдөл, мөн өдрийн ******** ХК-ийн Хувьпаа эзэмпшгчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, мөн өдрийн ******** ХК-ийн Хувьцаа эзэмпшгчдийн ТУЗ-ийн тогтоол зэрэг баримтууд гарч ирсэн бөгөөд нэхэмжлэгч миний бие эдгээр баримтуудыг анх удаа харж байгаа болно. Тус баримтууд дээр ********* гэж бичигдэж, гарын үсэг зурагдсан байх ба уг гарын үсэгнүүд нь нэхэмжлэгч миний гарын үсэг биш байсан. Тиймээс шүүхийн шатанд шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шинжээч томилогдож, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дугээр сарын 21-ний өдрийн 24** дугаар шинжээчийн дүгнэлтээр ********* миний гарын үсэг биш болох нь тогтоогдоод байна. Эдгээр баримтаас үзэхэд нэхэмжлэгч намайг өөрийн хувьцаагаа бусдад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. уг шийдвэрийг гаргасан мэтээр баримт үйлдэж 31,362 ширхэг хувьцааг надад мэдэгдэхгүйгээр, миний зөвшөөрөлгүйгээр гэрээгээр шийлжүүлсэн болох нь тодорхой болоод байна. Тиймээс 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлж хийсэн нөхцөл байдал үүсч, энэ төрлийн хэлцэлд хамаарч байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.8-д Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэснийг үндэслэн 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр *********, ******ХХК нарын хооронд байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэж өгнө үү. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ***** (*********ын өв залгамжлагч), ******ХХК нарт холбогдуулан гаргаж байна. 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *********, ******ХХК нарын хооронд байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар уг гэрээний хүрээнд шилжүүлээд байгаа 31,362 ширхэг хувьцааг буцаан өөрт шилжүүлэн авах, улмаар ******** ХК-ийг хуулийн дагуу нэр, хэлбэрийг өөрчлөх, эдгээр шийдвэрүүдийг гаргахад хувьцаа эзэмшигчийн эрхээ эдлэж оролцох, нэр болон хэлбэр өөрчлөгдсөн компанид 31,362 ширхэг хувьцааны хүрээнд хувьцаа эзэмпшх. компанийн үйл ажиллагаанд оролцох, хувь ногдол ашиг хүртэх зэрэг бүх эрх маань сэргэх нөхцөл бүрдэх юм.

В. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ** тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: ********* нь дээрх хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээг үндэслэж ******ХХК-ийн хувьцааг бүхэлд нь эзэмших болсон байх бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барсантай холбоотойгоор түүний эхнэр буюу хариуцагч ***** нь ******ХХК-ийн хувьцааг бүхэлд нь өв залгамжлалын журмаар гэрчилгээг өөрт гаргуулан авсан байна. Хуульд заасан үндэслэл, журмаар өв залгамжлалын гэрчилгээг нэг жилийн дараа гаргуулах хуулийн зохицуулалттай байхад энэхүү журмыг зөрчиж гэрчилгээг гаргуулан авсан байна. Өөрөөр хэлбэл, ахыг маань нас барснаас хойш 55 хоногийн дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан байна. Хариуцагч *****д ******ХХК-ийн хувьцаа бүхэлдээ шилжих болсон үндэслэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээний үндсэн дээр үндэслэн хэрэгжсэн, нэхэмжлэгч миний зөвшөөрөлгүйгээр, миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хууль бус арга замаар *********д шилжсэн байсан миний эзэмшлийн 31,362 ширхэг хувьцааг өв залгамжлалын гэрчилгээгээр бүхэлд нь өөрт өвлөж авсан байх тул уг өвлөх эрхийн гэрчилгээ нь хууль зүйн үндэслэлгүй буюу нэхэмжлэгч миний эрхийг ноцтой зөрчиж хохироосон. Надад ногдох хувьцааг бүхэлд нь хамруулан өвлөж авсан гэж үзэх үндэслэл үүссэн байх тул хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Түүнчлэн хариуцагч ***** нь хуульд нийцэхгүй дээрх арга замаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж нэхэмжлэгч намайг хохироох хууль зүйн үндэслэл байхгүй. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ***** (*******ын өв залгамжлагч)-д холбогдуулан гаргаж байна. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ** тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулсаар ******** ХК-ийн хууль ёсны үл хөдлөх эд хөрөнгийг компанийн нэр, хэлбэрийг өөрчлөх нэрийн дор ******ХХК-ийн өмчлөлд бүхэлд нь шилжүүлж, улмаар ***** нь ******ХХК-ийн хувьцааг бүхэлд нь өвлөн авах замаар ******** ХК-ийн үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь захиран зарцуулах эрхийг олж авсан байгаагаас нэхэмжлэгч миний ******** ХК-ийн 31,362 ширхэг хувьцааг эзэмшигчийнхээ хувьд тус компанийн өмчлөлд хамаарч байсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-********** (Одоогийн бүртгэлийн дугаар: Ү-**********) дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт товчооны гудамж, ********** хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1046,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахад оролцох, өөрт ногдох хувиар өмчлөх, өөрт ногдох хувийг бусдад худалдах, түүний ашиг үр шимийг хүртэх, улмаар ' ******** ХК-ийг хуулийн дагуу нэр, хэлбэрийг өөрчлөхтэй холбоотойгоор тус үл .хөдлөх хөрөнгийг хэний нэр дээр, хэрхэн шийлжүүлэх, эдгээр шийдвэрүүдийг гаргахад хувьцаа эзэмшигчийн эрхээ эдлэж оролцох, 31,362 ширхэг хувьцааны хүрээнд компанийн үйл ажиллагаанд оролцох, хувь ногдол ашиг хүртэх зэрэг бүх эрх маань сэргэх нөхцөл бүрдэх юм.

Г. ***** болон********** ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******ХХК-ийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ. ******ХХК-ийн Эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагын үндэслэлийн тухайд: Дээрх байдлаар ******ХХК-ийн хувьцааг хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээ болон хууль бус бөгөөд үндэслэлгүй өвлөх эрхийн гэрчилгээн дээр үндэслэж эзэмших болсон хариуцагч ***** нь шүүхийн маргаан үүссэн байгааг мэдсээр байж хуулийн хариуцалагаас зайлсхийж ******ХХК-ийн хувьцааг********** ХХК-д шилжүүлж нэхэмжлэгч миний эрх ашиг сонирхлыг улам бүр хохироох нөхцөлд хүргэж байна. ***** болон********** ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******ХХК-ийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, ******ХХК-ийн Эрх шилжүүлэх гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээ болон хууль бус бөгөөд үндэслэлгүй өвлөх эрхийн гэрчилгээ зэргийг үндэслэж хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.10-д Дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэсэн хуулийн ундэслэлд хамаарч байх тул ***** болон********** ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******ХХК-ийн Хувьцаа худалдах. худалдан авах гэрээ, ******ХХК-ийн Эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөллөр бус хэлдэлд тооцож шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлээ 2022 оын 01 сарын 07-д гаргасан бөгөөд хариуцагч ***** нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг мэдмэгцээ 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 17:41 цагт өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********д *********ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийг төөлөлж гэж нотариат ********гаар итгэмжлэл хийлгүүлсэн өдрөө буюу 2022 оны 01 сарын 13-ны өдөр ******ХХК-ийн Хувьиаа худалдах, худалдан авах гэрээ, ******ХХК-ийн Эрх шилжүүлэх гэрээнүүдийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр өгсөн байдаг. Мөн энэхүү маргаанд хариуцагч ******ХХК болон хариуцагч********** ХХК-ийг хоёуланг нь ********* төлөөлж оролцож байгаа бөгөөд талууд гэрээг байгуулах үед ********* нь талуудад зөвлөгөө өгч гэрээг байгуулахад биечлэн оролцсон гэдгээ шүүх хуралдааны үед ярьсан нь тэмдэглэлд тусгагдсан байна. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан гаргаж байгаатай холбоотойгоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан байх тул хуулийн энэхүү зохицуулалтын дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулах гэрээний үр дагавруудыг шийдвэрлэж өгнө үү. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ***** (**********ын өв залгамжлагч), ******ХХК,********** ХХК нарт холбогдуулан гаргаж байна. ***** болон********** ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11 -ний өдрийн ******ХХК-ийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, ******ХХК-ийн Эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар ******** ХК-ийн хууль ёсны үл хөдлөх эд хөрөнгийг компанийн нэр, хэлбэрийг өөрчлөх нэрийн дор ******ХХК-ийн өмчлөлд бүхэлд нь шилжүүлж, улмаар ***** нь ******ХХК-ийн хувьцааг бүхэлд нь өвлөн авах замаар ******** ХК-ийн үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь захиран зарцуулах эрхийг олж авсан байгаагаас нэхэмжлэгч миний ******** ХК- ийн 31,362 ширхэг хувьцааг эзэмшигчийнхээ хувьд тус компанийн өмчдрлд хамаарч байсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-********** (Одоогийн бүртгэлийн дугаар: Ү-**********) дугаарт бүртгэлтэй. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт товчооны гудамж, ********** хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1046,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахад оролцох, өөрт ногдох хувиар өмчлөх, өөрт ногдох хувийг бусдад худалдах, түүний ашиг үр шимийг хүртэх, улмаар ********" ХК-ийг хуулийн дагуу нэр, хэлбэрийг өөрчлөхтэй холбоотойгоор тус үл хөдлөх хөрөнгийг хэний нэр дээр, хэрхэн шийлжүүлэх, эдгээр шийдвэрүүдийг гаргахад хувьцаа эзэмшигчийн эрхээ эдлэж оролцох, 31,362 ширхэг хувьцааны хүрээнд компанийн үйл ажиллагаанд оролцох, хувь ногдол ашиг хүртэх зэрэг бүх эрх маань сэргэх нөхцөл бүрдэх юм.

Д. 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *********ийн ******ХХК-д гаргасан өргөдөл, мөн өдрийн ******** ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, мөн өдрийн ******** ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ТУЗ-ийн тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч ********* миний бие ******** ХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй явж ирсэн ба 2007 оны 11 сарын 12-ны өдөр Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК-иар зуучлуулан ногдол хувь тараах гэрээг байгуулан тус гэрээний 2 дугаар хавсралтад уг компанийн хувьцаа эзэмпшгчээр үлдэх жагсаалтад ********* миний бие 31,362 ширхэг хувьцааг авч үлдэхээр холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж өгсөн байдаг. Энэ нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021 оны 11 сарын 04-ний өдрийн ****** тоот Өргөдлийн хариу хүргүүлзх тухай албан бичгээр тодорхой болсон. Гэтэл 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ********* миний зүгээс ******ХХК-д хандан ********* миний бие ******** ХК ганц гишүүнтэйгээр ХХК хэлбэрээр ажиллах болсонтой холбогдуулан өөрийн эзэмшил хөрөнгө болох 31.62 ширхэг хувьцааг ******ХХК-ийн захирал болох *********од бэлэглэлийн журмаар өгсөн болно... гэсэн агуулгатай өргөдөл гаргасан баримт гарч ирсэн ба миний бие ийм өргөдөл гаргаж байсан удаа байхгүй юм. Тиймээс шүүхийн шатанд шинжээч томилон дүгнэлт гаргуулахад нэхэмжлэгч ********* миний гарын үсэг биш болох нь тогтоогдсон. Тиймээс энэхүү өргөдөл нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг гаргаж байгаа болно. Мөн 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******** ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл гэх баримт гарч ирсэн ба уг тэмдэглэл нь ... Хурлаас гарсан шийдвэр: ... ******** ХК-г Хязгаарлагдмал хариуцлагтай компани болгон өөрчлөхөөр оруулж ирсэн төслийг баталсан хурлын шийдвэр гарав ... гэсэн агуулгатай байх бөгөөд Хувь нийлүүлэгч: ********* гэж гарын үсэг зурагдсан байсан. Тус тэмдэглэлд бичигдсэн гарын үсэг миний гарын үсэг биш байх бөгөөд шүүхээс томилогдож гарсан шинжээчийн дүгнэлтээр ********* миний гарын үсэг биш болох нь мөн тогтоогдоод байна. Тиймээс уг тэмдэглэлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна. Мөн 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******** ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн тогтоол гаргасан байх ба уг тогтоолоор ... компанийн нэр болон компанийг өөрчлөн байгуулсантай холбогдуулан ... шинээр өөрчлөн байгуулагдсан компанийн дүрмийг шинэчлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх ... арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг компанийн удирдлагад даалгасугай гэсэн шийдвэрийг гарагсан байх боловч миний бие ийм шийдвэр гаргасан хуралд оролцож байгаагүй юм. Мөн тогтоолд Хувь нийлүүлэгчид: ********* гэж гарын үсэг зурагдсан байх боловч миний гарын үсэг биш байсан. Тус гарын үсгийг мөн шинжээчийн дүгнэлтээр миний гарын үсэг биш болохыг тогтоосон. Тиймээс тус тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Эдгээр баримтууд дээр ********* гэж зурагдсан гарын үсгүүд нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 24** дугаар пшнжээчийн дүгнэлтээр ********* миний гарын үсэг биш болох нь тогтоогдоод байна. Эдгээр баримтаас үзэхэд нэхэмжлэгч намайг өөрийн хувьцаагаа бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн гарын үсэг зурсан, хуралд оролцсон, шийдвэр гаргасан, бэлэглэлийн гзрээг байгуулсан мэт баримтууд үйлдэж миний 31,362 ширхэг хувьцааг надад мэдэгдэхгүйгээр. миний зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн хууль бус нөхцөл байдал үүссэн болох нь тодорхой болсон. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *****д холбогдуулан гаргаж байна. 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *********ийн ******ХХК-д гаргасан өргөдөл. мөн өлрийн ******** ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, мөн өдрийн ******** ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ТУЗ-ийн тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулсанаар ******** ХК-ийн хууль ёсны үл хөдлөх эд хөрөнгийг компанийн нэр, хэлбэрийг өөрчлөх нэрийн дор ******ХХК-ийн өмчлөлд бүхэлд нь шилжүүлж, улмаар ***** нь ******ХХК-ийн хувьцааг бүхэлд нь өвлөн авах замаар ******** ХК- ийн үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь захиран зарцуулах эрхийг олж авсан байгаагаас нэхэмжлэгч миний ******** ХК-ийн 31,362 ширхэг хувьцааг эзэмшигчийнхээ хувьд тус компанийн өмчлөлд хамаарч байсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-********** (Одоогийн бүртгэлийн дугаар: Ү-**********) дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт товчооны гудамж, ********** хаягт ''байршилтай. авто засвар агуулахын зориулалттай, 1046,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахад оролцох, өөрт ногдох хувиар өмчлөх, өөрт ногдох хувийг бусдад худалдах, түүний ашиг үр шимийг хүртэх, улмаар ******** ХК-ийг хуулийн дагуу нэр. хэлбэрийг өөрчлөхтэй холбоотойгоор тус үл хөдлөх хөрөнгийг хэний нэр дээр, хэрхэн шийлжуүлэх, эдгээр шийдвэрүүдийг гаргахад хувьцаа эзэмшигчийн эрхээ эдлэж оролцох. 31.362 ширхэг хувьцааны хүрээнд компанийн үйл ажиллагаанд оролцох, хувь ногдол ашиг хүртэх зэрэг бүх эрх маань сэргэх нөхцөл бүрдэх юм. Иймд 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *********ийн ******ХХК-д гаргасан өргөдөл, мөн өдрийн ******** ХК-ийн Хувьцаа эзэмшйГчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлийг тус тус хууль бус болохыг тогтоож, мөн өдрийн ******** ХК- ийн Хувьцаа эзэмшигчдийн ТУЗ-ийн тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Е. ******ХХК-ийн 2008 оны 05 сарын 06-ны өдрийн №***** дугаар Эзэмшигчийн нэр солих тухай шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлийн тухайд: ********* нь ******** ХК-ийн нэр хэлбэрийг хууль бусаар өөрчлөх шийдвэрийг гаргасны дараа ******ХХК-ийн нэрээр 2008 оны 05 сарын 06-ны өдөр ***** дугаар албан тоотоор Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт Эзэмшигчийн нэр солиулах тухай хүсэлтийг гаргасан байх бөгөөд түүний энэхүү хүсэлтийг үндэслэн ******** ХК-ийн хууль ёсны өмч болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт товчооны гудамж, ********** хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1046,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө-ийг хууль бусаар ******ХХК-ийн нэр дээр түүний өмчөөр бүртгүүлсэн байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудад дэлгэрэнгүй тайлбарлсанчлан ******** ХК-ийн нэр, хэлбэрийг өөрчилж нэг хувьцаа эзэмшигчтэй, ******ХХК болгон өөрчилсөн бичиг баримтууд, шийдвэрүүд нь бүхэлдээ хууль бус тул үүнийг дагаж ******** ХК-ийн хууль ёсны үл хөдлөх эд хөрөнгийг ******ХХК дээр шилжүүлсэн нь ч мөн адил хууль бус болсон байна. Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч миний бие үл хөдлөх эд хөрөгийн хувь заяаг шийдвэрлэх хувьцаа эзэмшигчийн онцгой эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирч үлдэхэд хүрээд байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *****д холбогдуулан гаргаж байна. ******ХХК-ийн 2008 оны 05 сарын 06-ны өдрийн №***** дугаар Эзэмшигчийн нэр солих тухай шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулсанаар ******** ХК-ийн 31,362 ширхэг хувьцааг эзэмшигч ********* миний бие өөрийн хувьцаанд ногдох эрхийн хүрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах, энэ талаар ямар нэгэн пшйдвэр гаргахад оролцох, саналаа гаргах, таслах эрхтэй оролцох, өөрт ногдох хэмжээгээр өмчлөх, үл хөдлөх хөрөнгтэй холбоотой хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх зэрэг эрхүүд маань сэргэх юм. Иймд ******ХХК-ийн 2008 оны 05 сарын 06-ны өдрийн №***** дугаар Эзэмшигчийн нэр солих тухай шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Ё. Эрхийн улсын бүртгэлийн Ү-********** (Одоогийн бүртгэлийн дугаар: Ү- **********) дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт товчооны гудамж, ********** хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1016,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө ********** ХК-ийн өмч болохыг тогтоолгох тухай шаардлагын үндэслэлийн тухайд: ******** ХК нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт товчооны гудамж, ********** хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1016,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байсан бөгөөд уг хаягт оршин байрлаж үйл ажиллагаагаа явуулж ирсэн байдаг. Хэрэгт энэ талаарх нотлох баримтууд авагдсан байгаа болно. Гэтэл шүүхийн журмаар нотлох баримт цуглуулах явцад Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ******ХХК-ийн хувийн хэрэг бүхэлдээ нотлох баримтаар ирсэн баримтуудаас үзэхэд 2008 оны 04 дүтээр сарын 16-ны өдөр ******** ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал гэхийг хууль бусаар явуулж компанийн нэр, хэлбэрийг өөрчилсөнтэй холбоотойгоор ******** ХК-ийн хууль ёсны өмч болох уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар нэр, хэлбэр нь өөрчлөгдсөн ******ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ***** (*******ын өв залгамжлагч), ******ХХК,********** ХХК нарт холбогдуулан гаргаж байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү-********** (Одоогийн бүртгэлийн дугаар: Ү-**********) дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт товчооны гудамж, *********** хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1046,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө ******** ХК-ийн өмч болохыг тогтоолгосноор ******** ХК нь өөрийн хууль ёсны үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх сэргэх, захиран зарцуулах, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хувьцаа эзэмшигчийн болон өмчийн эзний бүх эрхээ хэрэгжүүлэх эрхүүд сэргэх юм. Мөн нэхэмжлэгч *********ийн хувьд хувьцаа эзэмшигчийн хувиар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахад оролцох, өөрт ногдох хувиар өмчлөх, өөрт ногдох хувийг бусдад худалдах, түүний ашиг үр шимийг хүртэх, тус үл хөдлөх хөрөнгийг хэний нэр дээр, хэрхэн шилжүүлэх, эдгээр шийдвэрүүдийг гаргахад хувьцаа эзэмшигчийн эрхээ эдлэж оролцох, 31,362 ширхэг хувьцааны хүрээнд компанийн үйл ажиллагаанд оролцох, хувь ногдол ашиг хүртэх зэрэг бүх эрх маань сэргэх нөхцөл бүрдэх юм. Иймд Эрхийн улсын бүртгэлийн Ү-********** (Одоогийн бүртгэлийн дугаар: Ү- **********) дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт товчооны гудамж, *********** хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай. 1016,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө ******** ХК-ийн өмч болохыг тогтоож, шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч Н.У******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч төрсөн ах талийгаач *********ын эхнэр *****д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Нэхэмжлэгч төрсөн ахтайгаа амьд сэрүүн байхад эсхүл баяр наадмаар уулзаж гэр бүлийн хүрээнд энэхүү асуудлыг ярьж байгаагүй. 2008 онд бэлэглэлийн гэрээнд хуурамчаар гарын үсэг зурсан гэж байгаа бол тэр үед Цагдаагийн байгууллагад яагаад хандаагүй гэдэг нь тодорхой бус. 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар ******ХХК болгож бүртгүүлсэн байдаг ба бүртгэхдээ компанийн хөрөнгийг 128.500.000 төгрөгийн үл хөлдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг. Энэхүү хөрөнгө 100.000 төгрөгийн үнэ бүхий 1285 ширхэг хувьцаанд хуваагдана гэж заасан. Нэхэмжлэгч ********* компанийн 30 хувь буюу 30.000.000 төгрөгийг эзэмшиж байсан. Их хэмжээний хувьцаа эзэмшигч эрх үүргээ 2008 оноос хойш хэрэгжүүлж явах байтал сүүлд ******ХХК,********** ХХК нар байгуулсан байна гэх нэхэмжлэлийн шаардлагууд хоорондоо ойлгомжгүй зөрүүтэй байдаг. Мөн хавтаст хэргийн 108 дугаар хуудаст 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр оруулсан оноосон нэр өөрчилсөн талаар баримт байдаг. ******** ХК нь ******ХХК нэр өөрчлөгдөж болсон байхад 2022 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр нэхэмжлэгч ******** ХК-ийн хувьцаа эзэмшигч байсан талаарх тодорхойлолт авсан байдаг. Өөрөөр хэлбэл төрсөн ахтайгаа огт ярилцахгүй явсаар нас барсных нь дараа миний хувьцаа хаана байна гэж нэхэмжлэл гаргасан нь харагддаг. Нэхэмжлэгч шаардах эрхтэй этгээд биш яагаад гэвэл компанийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэлийн шаардлага гаргах байтал ********* одоогийн байдлаар хувьцаа эзэмшигч биш, хүсэлтэд дурдсан анхнаасаа энэхүү хувьцааг эзэмшиж байсан нь тодорхойгүй. Шинжээчийн дүгнэлтээр 2003 оны хувьцаа эзэмших эрхийг олж авч байгаа *********ийн гарын үсэг нь тодорхойгүй байдаг. Мөн Сонгинохайрхан дүүргийн нотариатчийн 2003 оны 7 дугаар сарын 8-ны өдөр үйлдсэн 31 дүгээр бүртгэлийн дугаартай өв залгамжлах гэрчилгээнд бүх өв залгамжлагчид өвөөс татгалзаж, ********* компанийн 100 хувь эзэмших болсон үйл баримт байдаг. Иймд нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч биш, өмнө нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдсэн талаар баримтад анхнаасаа хувьцаа эзэмшигч биш байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Н.****ын хувьд хуулийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээг авч тухайн компанийг захиран зарцуулах эрхтэй болсон. Хариуцагч Н.****ын нөхөр ********* ******ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барж, тус компанийн хувьцаа өв залгамжлалын журмаар эхнэр *****д бүрэн шилжсэн. Улмаар 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ******ХХК болон********** ХХК-ийн хооронд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон ******ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдах үед тус компанийн цор ганц хувьцаа эзэмшигч ***** байсан. Нэхэмжлэгч *********ийг тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэх ямар нэгэн үндэслэлгүй.********** ХХК-ийн хувьд ч гэсэн хууль ёсны дагуу ******ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авсан тул энэхүү 2 компанийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь талийгаачийн өв нээгдэх үеэр маргааныг холбогдох газарт нь гаргах боломжтой байсан. ********* бол тус компанийн жижиг хувьцаа эзэмшигч байгаагүй, тус компанийн нийт хувьцааны 27,5 хувийг эзэмшдэг байсан ба тэрээр компанитай холбоотой асуудалд оролцох, санхүүгийн жил дууссаны дараа санхүүгийн тайлантай танилцаж, ногдох ашиг хүртэх, Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахыг шаардах зэргээр 10 гаран жил энэхүү эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл нэг ч удаа ийм шаардлага гаргаж байгаагүй атлаа 2022 онд сая шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа нь түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь харагдана. Үүнд бид хөөн хэлэлцэх хугацааны талаар заавал ярих ёстой гэж үзэж байна. Түүний төрсөн ах ************* үүнийг нь мэдэж байсан ба тэрээр энэ талаар ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаагүй ба үүнээс үзэхэд *********од бүх компанийн хувьцаа шилжсэн, удирдлагын үүргийг дангаар хэрэгжүүлж байсныг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байна. Нэгэнт хуулийн дагуу үүссэн өмчлөх эрхэд шүүх халдах боломжгүй. Нэхэмжлэгчид шаардах эрх байхгүй бөгөөд тэрээр шаардлага гаргах эрхээ мөн алдсан. Иргэний хуулийн ** дугаар зүйлд заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа болон тус хуулийн 280 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээний талаарх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг бүгдийг нь нэхэмжлэгч хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч ******ХХК,********** ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *********: Нэхэмжлэгч ******ХХК,********** ХХК нарыг хариуцагчаар татсан байдаг. Энэхүү хоёр компани хоорондоо ямар хамааралтай вэ гэвэл********** ХХК нь ******ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч. Нэхэмжлэлийн 7 шаардлагаас 4 дүгээр шаардлага хамааралтай гэж харж байна. Өөрөөр хэлбэл ******ХХК болон********** ХХК нарын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага. Нэхэмжлэл 2022 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд ирүүлсэн байдаг. Хувьцаа худалдах, эрх шилжүүлэх гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хийгдсэн. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргаад иргэний хэрэг үүсэх эсэх асуудал хэлэлцэж байхад нэхэмжлэгч *********ийг шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар мэдэх боломжгүй. Иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нарт мэдэгдэл хүргүүлж, нэхэмжлэлийн шаардлага гардуулах буюу ажиллагаанд 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш оролцож эхэлсэн байдаг. Тэгэхээр 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эрх, шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдан авах гэрээ хийхэд санаатайгаар хийсэн гэдэг нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн өндөр дүнтэй хэлцэл байгуулж байсан учраас хувьцааны бүртгэлийн лавлагаа авсан, лавлагааг авахад ******ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй ***** гэдэг хүн байсан. *****тай хүчин төгөлдөр хэлцэл байгуулж, нотариатчоор гэрчлүүлж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Лавлагааны үндсэн дээр хэлцэл хийх этгээдийг тодорхойлж, нотариатч зөрчил алга хэмээн хэлцлүүдийг баталгаажуулж, Улсын бүртгэлийн байгууллага энэхүү хэлцлийг хуульд нийцсэн, бүрдүүлбэр хангасан гэж үзсэний үндсэн дээр ******ХХК-ийн хувьцаа *****ас********** ХХК руу шилжсэн байдаг. Энэ үйл явдал одоогоос 6 жилийн өмнө болсон. Энэ үйл явдалаас хойш ******ХХК,********** ХХК нар худалдаж авсан компанийн үйл ажиллагаа эрчимтэй явуулж байгаа, одоогоор компанийн хөрөнгөд асар их хэмжээний өөрчлөлт орсон. Иймд хуулийн дагуу шилжүүлж авсан компанид хөрөнгө оруулж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа, бидний зүгээс хууль зөрчсөн үйл ажиллагаа байхгүй. Иймд ******ХХК болон********** ХХК нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг төлсөн баримт /хх-1 хавтас, 4 дүгээр тал/, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ******** тоот өргөдлийн хариу, хавсралтын хамт /хх-1 хавтас, 5-12 дугаар тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн лавлагаа /хх-1 хавтас, 13 дугаар тал/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-1 хавтас, 14 дүгээр тал/, төрөл садангийн болон нас барсны лавлагаа /хх-1 хавтас, 15-17 дугаар тал/, ******ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа /хх-1 хавтас, 18-19 дүгээр тал/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг төлсөн баримт /хх-1 хавтас, 41 дүгээр тал/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг төлсөн баримт /хх-2 дугаар хавтас, 54-55 дугаар тал/, өмгөөлөгч *********ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт /хх-1 хавтас, 91 дүгээр тал/, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ***** дүгээр албан бичиг /хх-2 дугаар хавтас, 141 дүгээр тал/, өмгөөлөгч ******тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-2 дугаар хавтас, 176-177 дугаар тал/, Нийслэлийн тойргийн нотариатч*********гийн тайлбар, 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, кадастрын зураг, гэрээг байгуулсан талуудын иргэний үнэмлэхний хуулбар, нотариатчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар/хх-2 дугаар хавтас,187-193/, 2024.2.16-ны өдөр Өмгөөлөлийн гэрээ, 2024.2.16-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэх тухай, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /3-р хх-ийн 6-14/, 2025.02.21-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж тодруулсан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/3-р хх-ийн 100-111/ зэргийг ирүүлсэн.

5. Хариуцагч нараас *****ас *********д олгосон итгэмжлэл /хх-1 хавтас, 22 дугаар тал/,********** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компаниас *********д олгосон итгэмжлэл /хх-1 хавтас, 98-99 дүгээр тал/, хариуцагч Н.****ын өмгөөлөгч ********тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх-2 дугаар хавтас, 88-89 дүгээр тал/, ******ХХК-иас ********т олгосон итгэмжлэл /хх-2 дугаар хавтас, 143 дугаар тал/, ******ХХК болон********** ХХК-иас *********д олгосон итгэмжлэл /хх-2 дугаар хавтас, 155-156 дугаар тал/ зэргийг ирүүлсэн.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу бүрдсэн Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ****дугаар албан бичиг, түүний хавсралт буюу ******ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-1 хавтас, 53-54 дүгээр тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1**** дүгээр албан бичгээр ирүүлсэн ******ХХК-ийн лавлагаа, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ** дугаар өвлөх эрхийн гэрчилгээ, *****, ********* нарын иргэний үнэмлэхний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, ******ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот ******ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэрийн хуулбар, тус компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн хуулбар, ******ХХК-ийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хуулбар,********** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон дүрмийн хуулбарууд /хх-1 хавтас, 58-85 дугаар тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаар албан бичгээр ирүүлсэн ******ХХК-ийн лавлагаа болон түүний улсын бүртгэлийн хувийн хэргийн хуулбар /хх-1 хавтас, 102-250 дугаар тал, 2 дугаар хавтас 1-50 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн **** дугаар дүгнэлт /хх-2 дугаар хавтас, 92-108 дугаар тал/, Монголын нотариатчдын танхимын 2023 оны угаар сарын 28-ны өдрийн ******* дугаар албан бичиг, хавсралтын хамт, /хх-2 дугаар хавтас, 161-163 дугаар тал/, Санхүүгийн зохицуулах хорооны 2024.08.30-ны өдрийн 3/2895 хариу хүргүүлэх албан тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.08.30-ны өдрийн лавлагаа, хавсралт 23 хуудас, Монголын хөрөнгийн биржийн 2024.08.30-ны өдрийн ******* тоот, хавсралт 4 хуудас /3-р хх-ийн 34-64/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие ********* нь ******** ХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан ба уг хувьцаат компани 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-иар зуучлуулан ногдол ашиг тараах гэрээг байгуулан, тус гэрээний 2 дугаар хавсралтад уг компанийн хувьцаа эзэмшигчээр ********* миний бие 31,362 ширхэг хувьцааг, төрсөн ах ********* 47,176 ширхэг хувьцааг тус тус авч үлдэхээр холбогдох баримт бичгүүдээ бүрдүүлж өгсөн байдаг. Үүний дараа ах ********* надад мэдэгдэлгүйгээр ******** ХК нь нэр, хэлбэрийг өөрчилж, ******ХХК болгож, 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Ингэхдээ 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр миний эзэмшлийн ******** ХК-ийн 31 362 ширхэг хувьцааг ******ХХК-ийн гүйцэтгэх захирал *********т шилжүүлж өгсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон. Энэ нь хувьцаа эзэмшигч миний зөвшөөрлөөр хийгдээгүй, тухайн гэрээнд зурагдсан гарын үсэг минийх биш гэдэг нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, хувьцаа эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан. Төрсөн ах ********* 2020.10.19-ний өдөр нас барсан бөгөөд түүний эхнэр ***** нь ******ХХК-ийг бүхэлд нь өв залгамжлалаар 2020.12.15-ны өдөр авсныг мэдэж, энэ үеэс шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэж байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн үед ***** нь өв залгамжлалаар авсан ******ХХК-ийг бүхэлд нь********** ХХК-д худалдсан байдаг бөгөөд энэ нь хувьцаа эзэмшигч миний эрхийг ноцтой зөрчиж байгаа тул дээрх гэрээнүүдийг хүчинтөгөлдөр бусд тооцож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт товчооны гудамж, *********** хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1046,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө ******** ХК-ийн өмч болохыг тогтоолгосноор ******** ХК нь өөрийн хууль ёсны үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх сэргэх, захиран зарцуулах, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хувьцаа эзэмшигчийн болон өмчийн эзний бүх эрхээ хэрэгжүүлэх эрхүүд сэргэх юм. гэж тайлбарласан.

3. Хариуцагч ***** татгалзлын үндэслэлээ ...талийгаач нөхөр ********* нь ******ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барж, тус компанийн хувьцаа өв залгамжлалын журмаар эхнэр ***** надад бүрэн шилжсэн. Улмаар 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ******ХХК болон********** ХХК-ийн хооронд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон ******ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдах үед тус компанийн цор ганц хувьцаа эзэмшигч ***** байсан. Нэхэмжлэгч *********ийг тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэх ямар нэгэн үндэслэлгүй.********** ХХК-ийн хувьд ч гэсэн хууль ёсны дагуу ******ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авсан тул энэхүү 2 компанийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь талийгаачийн өв нээгдэх үеэр маргааныг холбогдох газарт нь гаргах боломжтой байсан. ********* бол тус компанийн жижиг хувьцаа эзэмшигч байгаагүй, тус компанийн нийт хувьцааны 27,5 хувийг эзэмшдэг байсан ба тэрээр компанитай холбоотой асуудалд оролцох, санхүүгийн жил дууссаны дараа санхүүгийн тайлантай танилцаж, ногдох ашиг хүртэх, Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахыг шаардах зэргээр 10 гаран жил энэхүү эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл нэг ч удаа ийм шаардлага гаргаж байгаагүй атлаа 2022 онд сая шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа нь түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. гэж маргасан.

4. Хариуцагч ******ХХК,********** ХХК нар татгалзлын үндэслэлээ ******ХХК,********** ХХК нар 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр компанийн эрх, шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдан авах гэрээг байгуулах үед хувьцааны бүртгэлийн лавлагааг авахад ******ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй ***** гэдэг хүн байсан. *****тай хүчин төгөлдөр хэлцэл байгуулж, нотариатчоор гэрчлүүлж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Лавлагааны үндсэн дээр хэлцэл хийх этгээдийг тодорхойлж, нотариатч зөрчил алга хэмээн хэлцлүүдийг баталгаажуулж, Улсын бүртгэлийн байгууллага энэхүү хэлцлийг хуульд нийцсэн, бүрдүүлбэр хангасан гэж үзсэний үндсэн дээр ******ХХК-ийн хувьцаа *****ас********** ХХК руу шилжсэн байдаг. Энэ үйл явдал одоогоос 6 жилийн өмнө болсон. Энэ үйл явдлаас хойш ******ХХК,********** ХХК нар худалдаж авсан компанийн үйл ажиллагаа эрчимтэй явуулж байгаа, одоогоор компанийн хөрөнгөд асар их хэмжээний өөрчлөлт орсон. Иймд хуулийн дагуу шилжүүлж авсан компанид хөрөнгө оруулж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа, бидний зүгээс хууль зөрчсөн үйл ажиллагаа байхгүй. Иймд ******ХХК болон********** ХХК нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. гэж маргасан.

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1 Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ***** дугаар албан бичгээр ирүүлсэн ******ХХК-ийн хувийн хэргийн хуулбараас үзэхэд 1996 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр *******ХК улсын бүртгэлд бүртгэгдэж, ингэхдээ иргэн ********** гүйцэтгэх удирдлагаар бүртүүлсэн байна. /1-р хх-ийн 222, 223/

5.2 Тус компанийн захирал ***** нь 2002 оны 2 сарын 19-ний өдөр нас барсан байх ба 2003 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр иргэн *****ийн өв залгамжлагч *********од *******ХК-ийн эд хөрөнгө, мөнгөн хөрөнгө болон гэрчилгээ нь тус тус өвлөгдсөн /хх-1 хав, 226 дугаар тал/ байх ба улсын бүртгэлийн байгууллага уг бүртгэлийг 2003 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хийж, гэрчилгээнд тэмдэглэжээ./1-р хх-ийн 224-226/

5.3 Түүнчлэн хэргийн баримтаар 2003 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ******** ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 01 дүгээр тогтоолоор ******** ХК-ийг шинэчлэн байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг бүрэлдэхүүнийг тогтоож, *********ийг тус зөвлөлийн даргаар сонгож, мөн өдөр баталсан компанийн дүрмээр ********* 46**6 ширхэг, ********* 31 362 ширхэг, ************* 31 362 ширхэг хувьцааг буюу нийт дүрмийн сангийн 77,8 хувийг дээрх 3 иргэн эзэмшихээр тогтоож, мөн өдөр ******** ХК-ийн ТУЗ-ын хурлын 0** дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар *********ыг томилсон байна./1-р хх-ийн 207, 213-214/

5.4 ******** ХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүдийн дээрх өөрчлөлтийг 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байх ба ********* 31 362 ширхэг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. /1-р хх-ийн 103, 104/

5.5 Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 208 дугаар тогтоолоор ******** ХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлаас тус компанийн хэлбэрийг өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани болгохоор шийдвэрлэж, ...компанийн нийтэд санал болгож гаргасан 140846 ширхэг хувьцааг бүртгэлээс хасахыг ... тус тус зөвшөөрч, улмаар 2008.2.26-ны өдөр МХБ-ийн үнэт цаасны бүртгэлээс хассан байна./1-р хх-ийн 184, 181/

5.6 Харин ******** ХК-нд ******** 47 176, *******31 362, ********г 31 362 нийт 109 900 ширхэг хувьцаа үлдсэн болох нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2021.10.27-ны өдрийн ******* тоот албан бичиг, ногдол хувийн мэдэгдэл гэх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 6, 10, 11/

5.7 2008 оны 4 сарын 16-ны өдрийн ******** ХК-ийн ТУЗ-ын хуралдаанаар тус компанийн нэр болон компанийг өөрчлөн байгуулах тухай тогтоол гарч, улмаар ******** ХК-ийн хувьцаа эзэмшигч *********, ************* нараас *********од хувьцаа бэлэглэх болон компанийн бүтэц өөрчлөгдөж байгаатай холбогдуулсан агуулга бүхий гар бичмэл бүхий өргөдөл, мөн *********, ************* нараас ******ХХК-ийн захирал ********ид Бэлэглэлийн гэрээний дагуу ...*********ийн эзэмшлийн 22.27 хувь буюу 31 362 ширхэг энгийн хувьцааг бэлэглэсэн байна./1-р хх-ийн 189-193/

5.8 Дээрхийн дагуу ******** ХК-ийн хэлбэр, нэр болон хувьцаа эзэмшигч мэдээлэлд өөрчлөлт орж, ******ХХК болж, тус ******ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр ********* бүртгэгдэж, компанийн дүрмийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсанаар тус компанийн нэгж хувьцаа 100.000 төгрөгийн үнэ бүхий 1285 ширхэг хувьцаа байх бөгөөд 128.500.000 төгрөгийн дүрмийн сантайгаар, улсын бүртгэлд 2008 оны 04 сарын 18-ны өдөр бүртгүүлсэн байна. /1-р хх-ийн 1**/

6. Нэхэмжлэгч ********* нь ******** ХК-ийн 31 362 ширхэг хувьцааг эзэмшиж байсан болохыг тогтоолгох, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлдэлд тооцуулах шаардлагын тухайд:

6.1 Нэхэмжлэгч ********* дээрх компани нь манай гэр бүлийн компани байсан бөгөөд тухайн үед ах ********* нь компанийн үйл ажиллагааг удирдаж, бидэнд компанийхаа үйл ажиллагааг хэвийн болгосны дараа зохих хэмжээний хөрөнгө, мөнгийг өгөх талаар ярьдаг байсан бөгөөд бэлэглэлийн гэрээ байгуулж хувьцаа шилжүүлсэн, компани өөрчлөгдсөн асуудлыг огт мэдээгүй бөгөөд ах *********ыг нас барсны дараа дээрх асуудлаар маргаан үүссэн гэж тайлбарлаж, дээрх гэрээ болон ТУЗ-ын тогтоолд зурагдсан гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлт гаргасан.

6.2 Хариуцагч тал ...төрсөн ах, дүү нар байж уг асуудлыг мэдээгүй байх боломжгүй, 14 гаран жил гаруй хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, түүнчлэн *********т ******** ХК-ийн 31 362 ширхэг хувьцаа яаж ирсэн нь ч эргэлзээтэй. гэж маргасан.

6.3 Шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шинжээч томилсон ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 24** дугаар дүгнэлтэд ...********* гэсний урд зурагдсан гарын үсгийг шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн *********ийн гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн галиглал, ерөнхий хэлбэр, элемент гүйцэтгэлийн дараалал зэрэг гарын үсгийн бүтцийг илэрхийлэх шинж тэмдэгүүдээрээ өөр байх тул цаашид харьцуулан шинжлэх боломжгүй. гэсэн байна./2-р хх-ийн 91-97/

6.4 Эдгээрээс дүгнэхэд 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Бэлэглэлийн гэрээнд ********* гарын үсэг зураагүй үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна.

6.5 Иймд ******ХХК-ийн захирал ******** болон ********* нарын хооронд байгуулагдсан 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч *********ийг ******** ХК-ийн 31 362 ширхэг хувьцааг эзэмшиж байсан болохыг тогтоох үндэслэлтэй.

6.6 Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч ********* нь хувьцаа эзэмших эрхээ зөрчигдсөнийг төрсөн ах *********ыг нас барсны дараа мэдсэн гэх тайлбар үндэслэлтэй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

7. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ** тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, ***** болон********** ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******ХХК-ийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, ******ХХК-ийн Эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагуудын тухайд:

7.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...*****д ******ХХК-ийн хувьцаа бүхэлдээ шилжих болсон үндэслэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээний үндсэн дээр үндэслэн хэрэгжсэн, нэхэмжлэгч миний зөвшөөрөлгүйгээр, миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хууль бус арга замаар *********д шилжсэн байсан миний эзэмшлийн 31,362 ширхэг хувьцааг өв залгамжлалын гэрчилгээгээр бүхэлд нь өөрт өвлөж авсан байх тул уг өвлөх эрхийн гэрчилгээ нь хууль зүйн үндэслэлгүй буюу нэхэмжлэгч миний эрхийг ноцтой зөрчиж хохироосон. Надад ногдох хувьцааг бүхэлд нь хамруулан өвлөж авсан гэж үзэх үндэслэл үүссэн байх тул хүчингүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.

7.2 Хариуцагч ***** татгалзлын үндэслэлээ ...талийгаач нөхөр ********* нь ******ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барж, тус компанийн хувьцаа өв залгамжлалын журмаар эхнэр ***** надад бүрэн шилжсэн. Хуулийн дагуу өвлөж авсан тул нэхэмжлэл үндэслэлгүй. гэж маргасан.

7.3 Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх; нарыг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заасан.

7.4 Талийгаач ********* нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барсан, улмаар ********* нар өвлөх эрхээсээ татгалзаж, ***** нь 2020 оны 11 сарын 02-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээгээр ********** регистрийн дугаартай ******ХХК-ийн нэг бүр нь 100.000 төгрөгийн үнэ бүхий 1285 ширхэг хувьцаа бүхий хөрөнгийг өвлөн авсан байна. /1-р хх-ийн 60-63/

7.5 Хариуцагч ***** нь дээрх компанийн хувьцаа бүхий хөрөнгийг хуулийн дагуу өвлөж авахдаа *********ийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй байх ба хариуцагч ***** нь ******ХХК-ийн хувьцаа бүхий хөрөнгөд нэхэмжлэгч *********ийн хувьцаа бүхий хөрөнгө байсан талаар мэдэх боломжгүй байна.

7.6 Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч *********ийн ******** ХК-д эзэмшиж байсан 31 362 ширхэг хувьцааг түүний төрсөн ах ********* өөртөө шилжүүлэн авч, компанийн дүрмийн сангийн хэмжээг өөрчилсөнд хариуцагч Н.****ын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

7.7 Үүний дараа хариуцагч ***** нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ******ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр гаргаж, тус компанийн гүйцэтгэх захирлаар *****аг томилж, тус компанийн хувьцаа эзэмшигчээр 2020 оны 12 сарын 15-ны өдөр бүртгүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна./1-р хх-ийн 60, 61/

7.8 Эдгээрээс дүгнэхэд хариуцагч ***** нь 2020 оны 11 дүгээр сары 02-ны өдрийн ** тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр ******ХХК-ийн нэг бүр нь 100.000 төгрөгийн үнэ бүхий 1285 ширхэг хувьцааны өмчлөгч болсон байх тул өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

7.9 Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна., 59.2-т Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ. гэж зааснаар ***** нь ******ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч болж, тухайн компанийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй этгээд болсон байна.

7.10 ******ХХК-ийн гүйцэтгэх захирал *****,********** ХХК-ийн захирал *****нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр ******ХХК-ийн 1285 ширхэг хувьцааны нэг бүрийн үнийг 2 296 000 төгрөгөөр тохирч, нийт хувьцааны үнийг 2 950 36 000 төгрөгөөр худалдаж, компанийн эрхийг********** ХХК-д шилжүүлсэн байна./1-р хх-ийн 124-1**/

7.11 Дээрхийн дагуу 2022 оны 01 сарын 17-ны өдөр ******ХХК-ийн гүйцэтгэх захирлаа******** бүргтэгдэж, тус компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

7.12 Шүүх дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.

Тодруулбал, уг гэрээ нь компанийн тухай хуульд заасан эрх бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн гэх үндэслэлгүй байх тул эдгээр шаардлагууд үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч ********* нь********** ХХК болон ******ХХК-ийн хооронд байгуулагдсан ******ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон ******ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргах эрх бүхий этгээд гэж үзэхээргүй байна.

7.13 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасантай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нийцэхгүй байх тул түүний гаргасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

8. 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *********ийн ******ХХК-д гаргасан өргөдөл, мөн өдрийн ******** ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлийг тус тус хууль бус болохыг тогтоож, мөн өдрийн ******** ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ТУЗ-ийн тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ******ХХК-ийн 2008 оны 05 сарын 06-ны өдрийн №***** дугаар Эзэмшигчийн нэр солих тухай шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагуудын тухайд:

8.1 Нэхэмжлэгч ********* дээрх шаардлагуудыг 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон, үр дагаврыг шийдвэрлэж байгаа агуулгын хүрээнд гаргасан. гэж тайлбарласан.

8.2 Шүүх дээрх шаардлагуудыг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх үндэслэлгүйн дээр, дээрхийг шийдвэрлэх нь ач холбогдол бүхий үр дагавар үүсгэхгүй юм.

Тодруулбал, тухайн цаг үеийн компанийн үйл ажиллагаатай холбоотой гарсан эдгээр бичгийн баримтуудыг хүчингүй болгох нь бэлэглэлийн гэрээний үр дагаврыг шийдвэрлэж байгаа асуудалд хамааралгүй.

9. Эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт товчооны гудамж, ********** хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1016,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө ******** ХК-ийн өмч болохыг тогтоолгохоор шаардсан шаардлагын тухайд:

9.1 Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлийг ...1046,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө ******** ХК-ийн өмч болохыг тогтоолгосноор ******** ХК нь өөрийн хууль ёсны үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх сэргэх, захиран зарцуулах, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хувьцаа эзэмшигчийн болон өмчийн эзний бүх эрхээ хэрэгжүүлэх эрхүүд сэргэх юм. гэж тайлбарласан.

9.2 2008 оны 4 сарын 16-ны өдрийн ******** ХК-ийн ТУЗ-ын хуралдаанаар тус компанийн нэр болон компанийг өөрчлөн байгуулах тухай тогтоол гарч, улмаар ******** ХК-ийн ...нэр бүхий хөрөнгүүдийг ******ХХК-ийн нэр дээр шилжүүлж, бүртгүүлэх хүсэлтийг 2008.05.06-ны өдөр гаргасныг Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2008 оны 05 сарын 22-ны өдрийн 58 дугаар тушаалаар ******ХХК-ийн нэр дээр шинэчилэн бүртгэсэн байна.

Тодруулбал, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт товчооны гудамж, ********** хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1046,6 м.кв талбайтай, 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******ХХК-ийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх ба тухайн хөрөнгүүд нь хариуцагч ******ХХК-ийн өмчлөлд байгаа талаар хариуцагч нар маргаагүй. /3-р хх-ийн 37-59/

9.3 Эдгээрээс үзэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд ******** ХК-ийн өмчлөх эрхэд бүртгэлтэй хөрөнгүүд байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байгаа хэдий ч дээрх хөрөнгүүдийг компанийн бүтэц, нэршилээ өөрчилсөн ******** ХК-ийн хөрөнгө байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ойлгомжгүй, тодорхойгүйн дээр хувьцаа эзэмшигчийн болон өмчийн эзний бүх эрхээ хэрэгжүүлэх эрхүүд сэргэнэ гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

9.4 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудаас ******ХХК-ийн захирал ******** болон ********* нарын хооронд байгуулагдсан 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Бэлэглэлийн гэрээний *********т холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч *********ийг ******** ХК-ийн 31 362 ширхэг хувьцааг эзэмшиж байсан болохыг тогтоох үндэслэлтэй.

10. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь маргаан бүхий хувьцааны үнийг тодорхойлж, энэ талаар шаардлагаа гаргаагүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

10.1 Харин хувьцааны үнийг холбогдох этгээдээс нь нэхэмжлэл гаргаж шаардахад уг шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *********ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **1 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан ******ХХК-ийн захирал ******** болон ********* нарын хооронд байгуулагдсан 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Бэлэглэлийн гэрээний *********т холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч *********ийг ******** ХК-ийн 31 362 ширхэг хувьцааг эзэмшиж байсан болохыг тогтоож, хариуцагч *****д олгосон 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ** тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, ***** болон********** ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11 -ний өдрийн ******ХХК-ийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, ******ХХК-ийн Эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *********ийн ******ХХК-д гаргасан өргөдөл, мөн өдрийн ******** ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлийг тус тус хууль бус болохыг тогтоож, мөн өдрийн ******** ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ТУЗ-ийн тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ******ХХК-ийн 2008 оны 05 сарын 06-ны өдрийн №***** дугаар Эзэмшигчийн нэр солих тухай шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт товчооны гудамж, ********** хаягт байршилтай, авто засвар агуулахын зориулалттай, 1016,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө ******** ХК-ийн өмч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *********ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 772 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ