Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/14

 

С.М*******ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

      Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор О.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нарыг оролцуулан

 

Б******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж хийсэн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/127 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор О.Мөнхтуяагийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн яллагдагч С.М*******ад холбогдох эрүүгийн 2515000150018 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, Б******* овогт С*******йн М*******. 

урьд Б******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай *******йн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий *******йн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

Б******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай *******йн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

 

С.М******* нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20-21 цагийн орчимд Б******* аймгийн Б******* сумын 4 дүгээр баг, Р******* ******* ******* дугаар гудамж 03 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч А.Т, бэр эгч Ш.Н нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогчоос дахин архи нэхэн уурлаж, хэрүүл, маргаан хийж, архи өгсөнгүй гэх шалтгаанаар ширээн дээр байсан “Агар” нэртэй 0.7 литрийн архины шилийг авч түүн рүү шидэн толгойн хэсэгт нь оносны улмаас “зулайд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай *******йн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай *******йн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Б******* аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай *******йн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Б******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн тусгай *******йн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт С*******йн М*******ад холбогдох эрүүгийн 2515000150018 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Б******* аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч С.М*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй , болохыг тус тус дурдаж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор О.Мөнхтуяа шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох Улсын бүртгэлийн Ерөнхий газрын иргэний үнэмлэхийн лавлагаагаар регистрийн дугаартай Б******* овогт С******* М******* гэж тодорхойлсон байхад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын тогтоох хэсэгт Б******* овогт С*******йн М******* гэж бичигдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана." гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй буюу сэжигтний өөрийн нэрийг буруу бичсэн байна. Түүнчлэн 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 15 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 хэсгийн 3.1 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Прокурор яллагдагчийн нэрийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд буруу бичсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий *******йн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэх шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хэрэгт цугларсан хохирогч А.Тийн өгсөн "...2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нөхөр болох М******* бид хоёр Зүүн ******* 03 тоотод гэртээ байж байхад..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/, гэрч Ш. Нын өгсөн "... Би 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Зүүн *******нд манай нөхрийн дүү болох М*******ийнд очсон юм. ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын "... регистрийн дагууртай Б******* овогт С******* М*******. ..." гэсэн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд болон үйлдэгдсэн газарт С.М*******, хохирогч А.Т, гэрч Ш.Н нараас өөр этгээд байгаагүй болох нь тогтоогдсон, мөн яллагдагч С.М*******ийн эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаар зөрүүгүй таарч байгаа баримт зэргээр яллагдагч нь С.М******* болох нь хангалттай тогтоогдож байхад шүүхээс хэрэг авагдсан дээрх баримтуудыг үнэлэлгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллагдагчийн овог, нэрийг тодруулах байдлаар мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Иймд Б******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/Ш3/127 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх яллагдагч С.М*******ад холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2.Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлсон.

4.Яллагдагч С.М*******ад холбогдох эрүүгийн хэрэгт прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлагад нийцээгүй буюу яллагдагч С.М*******ын нэрийг М гэж бичсэн байна.

Гэвч хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд прокуророос “...яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд М******* гэж бичээгүй алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т заасан техникийн шинжтэй алдаа байх тул засаж, засварлах хүсэлттэй байна. ...яллагдагчийг шүүхэд шилжүүлж прокуророос яллах дүгнэлтэд засвар оруулахаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанд гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт”-ийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж шийдвэр гаргахаар хуульчилсан.

Тодруулбал: Прокурорын гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжтой байсан бөгөөд яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд дурдсан “С.М” гэснийг “С.М*******” болгон засварлах прокурорын гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч прокурорын яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт, хавсралтыг засварлуулан авах боломжтой байжээ.

5.Иймд прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Б******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/127 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч С.М*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АЗЖАРГАЛ

 

                                      ШҮҮГЧИД                           Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                                                                  Л.АРИУНЦЭЦЭГ