| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/08804/И |
| Дугаар | 192/ШШ2025/08744 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/08744
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Е ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19 935 905 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 19 995 905.15 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 19 935 905.15 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 1 660 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор 1 660 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 1 660 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1 660 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1 660 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 1 660 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор 1 660 000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дотор 1 660 000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дотор 1 660 000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор 1 660 000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 1 660 000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор 1 675 905.15 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Е ХХК-д төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Е ХХК-ийн урьдчилан төлсөн 257 630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 128 815 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Е ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ