Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 969

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч П.Болормаа,

шүүгдэгч Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д Ө д холбогдох эрүүгийн 1806 0450 61136 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, зээ нарын хамт Баянзүрх дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, Д Ө /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 7 дугаар байрны 42 тоот өрөөнөөс иргэн М.Нямжаргалын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч М.Нямжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний түрээсийн хугацаа 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дуусч эд зүйлээ авах гээд ирэхэд миний шүүгээнд байсан АСИС маркийн цагаан өнгийн зөөврийн компьютер байхгүй болсон байсан. ...би байрны эзэн Өнөржаргалыг сэжиглэж байна. ...Би 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажил дээрээ 2 хоносон. Энэ хугацаанд зөөврийн компьютер алдагдсан. Манай өрөөнд цоож байхгүй, эздүүд нь байнга гэртээ байдаг...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-7 дугаар хуудас/,

Гэрч Г.Шүрэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед манай унтлагын өрөөнд байсан савтай цэцэг авч гарна гэхээр нь би өгөөгүй. Тэгээд тэрийг авч гарч мөнгө болгоод архи дарс ууна гэж бодож байсан юм шиг байна лээ. Намайг цэцэг болон мөнгө өгөхгүй болохоор тэр хүүхдийн зөөврийн компьютерийг авч барьцаанд тавьсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/,

Иргэн М.Нямжаргалын Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хэргийн 2 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ гаргуулсан баримт /хэргийн 15-16 дугаар хуудас/

Хэргийн газрыг гэрэл зургаар бэхжүүлсэн баримт /хэргийн 3-4 дүгээр хуудас/

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 12-13 дугаар хуудас/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 29 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 7 дугаар байрны 42 тоот өрөөнөөс иргэн М.Нямжаргалын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Ө прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн /эд зүйлийг хүлээлгэн өгсөн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.   

Шүүх шүүгдэгч Д.Ө эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.