Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 994

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Г.Эрдэнэ,

орчуулагч Н.Мөнхнасан,

шүүгдэгч Ж Г түүний өмгөөлөгч Н.Баатардорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж Г холбогдох эрүүгийн 1806 0316 00733 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Бүгд Найрамдах

тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж Г /паспортын дугаар №/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Бүгд Ж Г нь / / нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2018 оны 04 дүгээр сарын 07, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Н М / /-д 370.000 төгрөгийн өртэй байсан атлаа 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 28-362 тоотод байрлах авто засварын газарт өөрөөс нь 370.000 төгрөгийг нэхэж шаардаж авсан, Н М / / болон Б.Г нарыг ямар нэгэн өр төлбөр байхгүй байхад бүлэглэн өөрт нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон 370.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж Г /T С/ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ойлгож байгаа. Мэдүүлэг өгөхгүй. Буруутайгаа ойлгож хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч  Н М /N M/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2016 оны 02 дугаар сараас 216 оны 07 дугаар сарыг хүртэл Вьетнам улсад зохиогддог үндэсний лото тоглоомны тохирол дээр бооцоо тавьж тоглуулсан юм. Тэгээд тоглоом тоглуулах хугацаанд Ф нь тухайн лото тоглоомын тохирлын тоон дээр нэг тоглохдоо 10.000-20.000 төгрөгийн хооронд бооцоо тавьдаг байсан. ...Ф тухайн үедээ тоглоом эхлэх үед бооцооны мөнгөө надаар төлүүлээд тоглоом тоглодог байсан. ...Би өөрийнхөө цээжээр Фуокийн өмнөөс төлсөн мөнгөө бодоод 370.000 төгрөг өгөх ёстойг тооцоолсон байсан. Ф ч тооцоог хүлээн зөвшөөрдөг. Уг тоглоом нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын засгийн газраас орой бүр үндэсний телевизээр зохион явагддаг “хойд зүгийн лото” /so xo mien bac/ бооцоот тоглоом юм. Энэ мөнгөө авах гэж Ф  тэр өдөр тэр гражид таараад мөнгө нэхэж байгаад энэ хэрэгт холбогдсон. Миний зүгээс Фуок-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 227-229 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэрэг гардаг өдөр  Зүнг надад нэг газар Вьетнам үндэсний хоол хийж байна гэнээ хамт очиж идье гэхээр нь дагаад явсан. Тэгтэл тэнд Ф гэдэг өртэй нөхөр нь таарч нөгөөхөөсөө өрөө нэхээд Вьетнамаар хоорондоо яриад байсан. Би тэгэхээр нь ямар өртэй болохыг нь мэдээгүй бас тэр граж дотор олон Вьетнамчууд байхаар нь нөгөө Ф гэдэг залууг авч гаргаад чи хүний өр өгөөч яагаад удаагаад байдаг юм гэж хэлээд түлхсэн чинь юманд тээгэлдээд унасан. Тэгээд буцаад хамт граж руу орсон чинь Ф мөнгө олж ирээд Зүнгд өгсөн. Хаанаас яаж мөнгө олсныг нь би мэдэхгүй. Миний зорилго бол найздаа өрийг нь хурдан аваад өгье гэж бодоод  тэр Вьетнам залууг гражийн гадаа мөнгийг өг гэж хэлсэн, тэр үед надаас айсан байх. Би бие томтой, тэр Вьетнам бие жижигхэн байсан учраас надаас айсан байх. Сүүлд нь хэрэг цагдаад шалгагдаад лото тоглоом  тоглосон өр болохыг нь мэдсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 224-226 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж Г /T С/-ний мөрдөн шалгах ажиллагаанд  2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хохирогчоор өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 02:30 цагийн үед Вьетнам улсын иргэн Зөүн нэг монгол хүнтэй хаалга хүчээр онгойлгож орж ирээд Зөүн намайг заамдаад мөнгө өгөхгүй бол зодно, алах гэж заналхийлсэн. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 28-362 тоотод байрлах ажлын байран дээр ирсэн. ...Зөүнгээс очоод байсан 370.000 төгрөгийг гуйж аваад Зөүнд өгсөн. ...Энэ мөнгийг Зөүн , монгол хүн хоёр хамтран хүчээр дээрэмдээд аваад явсан. ...Би зүгээр байж байтал ирээд намайг зодож дээрэмдсэн. Хуулийн байгууллага шалгаж шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/,

Ж Г /T С/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд  2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хохирогчоор өгсөн “...Би Зүнгд ямар ч өр өглөггүй, би түүнээс мөнгө зээлж авч байгаагүй. Би түүнээс урьд өмнө нь ямар нэгэн зээл авч байгаагүй. ...Би Зүнг, Гантөмөр хоёроос дээрэмдүүлсэн мөнгө болон бусад эмчилгээний зардал зэргийг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/,

Ж Г /T С/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогчоор дахин өгсөн “...Зүнг надаас 370.000 төгрөг авсан. Би хэрэг гарахаас өмнө Зүнг-д 370.000 төгрөгийн өртэй байсан тэгээд өрөө өгөөд одоо өргүй үлдсэн. ...Би Зүнгээр лото тоглоом тоглосон мөнгөө төлүүлчихээд үлдэгдэл 370.000 төгрөгийг нь төлөхгүй удсан нь үнэн. Надад тухайн үед мөнгө муутай байсан болохоор цаг тухайд нь мөнгийг нь өгч чадаагүй. Гэхдээ Зүнг-д мөнгийг өгнө гэж хэлдэг байсан. ...Зүнг нь хэрэг гардаг өдөр нээх сүртэй юм хэлээгүй. Тэр өдөр З, Г тэй надаас мөнгөө нэхэх гэж ирсэн. Тэр үед нь би хүнээс мөнгийг зээлээд олж өгсөн. ...Гантөмөр ерөнхийдөө чи Зүнгд мөнгийг нь өгөөч гэж хэлээд намайг түлхсэн би хойшоогоо юманд тээгэлдээд унасан. Тухайн үед Гөөс жаахан айсан дарамтанд орсон. Ерөнхийдөө надаас мөнгө, төгрөг нэхэж ирсэн болохоор намайг цохиж, зодож магадгүй гэж айсан. ...Надад З, Г нараас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй, би өгөх ёстой мөнгөө өгсөн. Цаашид ч гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 114-116 дугаар хуудас/,

Гэрч Б Г /V C /-ийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн“...Зүнг нь надад 2016 оны үед бараг 2 жил орчмын өмнө Ф 300.000 орчим Монгол төгрөгний авлагатай, авлагаа авах гэсэн юм, цалингаас нь аваад өгөөч гэж надад хэлж байсан. Тэгэхээр нь би Ф надад ажиллаж байх үед цалингаас нь 300.000 орчим төгрөг Зүнг-д нь өгөх гэтэл Ф зөвшөөрөөгүй, би өөрөө Зүнг-д өгнө гэж хэлээд болиулж байсан. Харин яагаад Ф Зүнг-д өр тавьсан талаар тодорхой мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 127-128/ дугаар хуудас/,

Гэрч  Н Л  /N V L /-ийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “...Би 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 02 цагийн үед Гүй гэх хүний гражид “Фо” гэдэг нэртэй шөлтэй хоол хийж зарж байна гэхээр нь идэх гэж очтол Фуокоос Зүнг 370.000 төгрөг авсан. Тухайн үед Зүнг Төмөрөө гэдэг Монгол залуутай орж ирсэн Зүнгээс жаахан архи үнэртэж байсан. Төмөрөө нь машин бариад явж байсан архи уугаагүй. ...Ф надад шууд хэлээгүй, тэр гражид байгаа хүмүүст хандаж хэлж байхыг нь сонссон. Тэр үед лото тоглоом тоглож байгаад Зүнгд 370,000 төгрөгийн өрөнд орсон гэж хэлж байсан. ...граж дотор ...миний нүдэн дээр бол бие биеэ цохиж, зодож, айлгаж, сүрдүүлэх зүйл болоогүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 145-146 дугаар хуудас/,

Гэрч Г Н /D Q N /-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 02 цагийн үед Гүй гэх хүний гражид Вьетнам үндэсний хоол идээд сууж байтал Зүнг орж ирээд Ф  ярилцаж чи надад өрөө өгөөчээ, зөндөө удчихлаа, бараг 2 жил боллоо шдээ гэж хэлж байсан. Ф нь тухайн үед мөнгөгүй гэж хэлж байсан. Тэгээд өөр хүнээс мөнгө зээлээд өгсөн байх. Дараа нь хэсэг хугацааны дараа 370.000 төгрөг граж дотор өгч байсныг нь харсан. Тэр мөнгийг Ф өөр хүнээс гаргаж өгч байсан. ...Граж дотор Зүнг, Ф нар бие биенээ цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 151-153 дугаар хуудас/,

Гэрч Н //-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зүнг Ф  ярилцаж чи надад өрөө өгөөчээ, зөндөө удчихлаа, бараг 2 уил боллоо ш дээ гэж хэлж байсан. Ф нь тухайн үед мөнгөгүй гэж хэлж байсан. Тэгээд нэг харсан чинь Ф уйлчихсан харагдсан. Сүүлдээ хүнээс мөнгө олж өгсөн байх, хэнээс яаж мөнгө олсон талаар мэдэхгүй, дараа нь Зүнгд мөнгө өгч байсныг нь харсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 158-160 дугаар хуудас/,

Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Вьетнамчуудад хоолоо зарах гээд очоод хоолоо халааж байтал гаднаас Н /N / араас нь Төмөрөө орж ирсэн. Н /N / гражид орж ирээд өмнө нь Шинэ замын тэнд засварын газар ажиллаж байсан нэг Вьетнам залууг “чи одоо мөнгөө өг, 2 жил боллоо ш дээ, 7 хоногийн дараа, 2-3 хоногийн дараа гээд удлаа шдээ”  гэж загнасан. ...Би тэгэхээр нь 300.000 орчим төгрөг нэхэж байгааг нь ярианаас нь ойлгоод би  Н /N /-д хандаж, чи одоо 300.000 төгрөгнөөс болж юун сүртэй юм гэж хэлсэн чинь Н /N / надад наадах чинь одоо маргааш, удахгүй гээд зөндөө их явуулсан гэж  хэлсэн. Тэгтэл нөгөө Вьетнам залуу дээд талынхаа Вьетнам залуугаас чи 300.000 төгрөг зээлээч гэсэн чинь нөгөө залуу /Вөөн/ нь за за, чи надаас зээл гээд 300.000 төгрөг өгсөн. Би энэ үед хажууд нь байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 172-173 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж Г /T С/-ийн  В4053243 дугаартай паспорт /хэргийн 230 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж Г /T С/ нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2018 оны 04 дүгээр сарын 07, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Н М /N M/-д 370.000 төгрөгийн өртэй байсан атлаа 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 28-362 тоотод байрлах авто засварын газарт өөрөөс нь 370.000 төгрөгийг нэхэж шаардаж авсан, Н М /N / болон Б.Г нарыг ямар нэгэн өр төлбөр байхгүй байхад бүлэглэн өөрт нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон 370.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж Г /T С/ прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн,гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Ж Г /T С/-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.