Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 992

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.А холбогдох эрүүгийн 1806 0482 91150 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

, хэрэг хариуцах чадвартай, Т А  /РД:ЗЮ68072611/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсгийн 79-2992 тоотод иргэн Ч.Г цээжин тус газар нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн үед Энхжаргал руу утсаар ярихад хүрээд ирэхгүй юу гэхээр нь тэдний Баянзүрх дүүргийн 28-р хороо Хужирбуланд байдаг гэрт нь ганцаараа очсон. Намайг ирлээ гээд Энхжаргал 0,5 литрийн “Соёрхол” архи аваад бид хоёр уугаад талд нь оруулаад унтсан. Энхжаргал хойморын орон дээрээ 4-6 насны 2 хүүхэдтэйгээ, би газар матрас дэвсээд унтсан. Намайг унтаж байтал үүрээр 06 цагийн үед гэрт хүний ярих чимээ гарахад нь би сэрээд харсан чинь 50 орчим насны хүн хутга бариад зогсож байсан. Би босоод урдаа хөнжлөө бариад гараад гүйсэн. Гүйж байхдаа би өөрөө өвдөгөөрөө газар унаж зүүн өвдөгөө шалбалсан. Миний араас хутга барьсан хүн гарч ирээд над руу хутгаа чичихээр нь би эр хүмүүс байна, больчих гэж гуйсан чинь миний цээж рүү хутгаараа чичээд хутгалсан. Тэгээд Энхжаргал гарч ирсэн. Өөр ямар ч хүн байгаагүй. Би Энхжаргалд наадах чинь намайг хутгалчихлаа, түргэн, цагдаа дуудаарай гэсэн чинь намайг хутгалсан хүн зугтаачихсан. Би эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр орой 23 цагийн үед манай найз Гантулга гаднаас 1 шил 0,5 литрийн “Соёрхол” архи авч орж ирээд бид хоёр уугаад талд нь оруулчихаад би хойморын орон дээр хоёр хүүхэдтэйгээ, Гантулга орны өмнө газар матрасан дээр унтсан. Үүрээр 05 цагийн үед өмнө нь надтай хамт амьдарч байсан А  гаднаас орж ирээд энэ юун хүн бэ гээд хөнжлийг нь сөхөж харснаа гал тогооны шүүгээ рүү хутга авахаар явсан. Тэр хооронд Гантулга хөнжил нөмрөөд гараад гүйсэн. Араас нь А  гарсан. Би хувцасаа өмсөөд араас нь гарахад хажуу байшингийн урд Гантулга хөнжлөө цээжиндээ тэвэрчихсэн, цээж хэсэг нь цус урсаж байсан. Хажууд нь А  манай саарал иштэй хутгыг барьчихсан байхаар нь цагдаа дуудлаа шүү гэхэд гараад зугтаачихсан. Мөн анх А  орж ирээд тал шил “Соёрхол” архи байсныг ганцаараа уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,

Батлан Хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн амбулаторийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №279 актанд: “Ч.Г цээжний зөөлөн эдэд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хэргийн 22 дугаар хуудас/,

Яллагдагчаар Т.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд нь үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учир одоо нэмж хэлэх зүйл алга. Миний буруу, дахин ийм алдаа гаргахгүй. Би 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Гантулга гэдэг залууг хутгалсан нь үнэн, үнэхээр гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар тал/,

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хэргийн 10 дугаар хуудас/,

Хохирол төлсөн баримт /хэргийн 13 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 26 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хэргийн 27 дугаар хуудас/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсгийн 79-2992 тоотод иргэн Ч.Г цээжин тус газар нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.А прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Т.А эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд шүүгдэгч Т.А нь хохиролд 338.000 төгрөг төлсөн /хэргийн 44 дүгээр хуудас/, цаашид бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.