| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/08519/И |
| Дугаар | 192/ШШ2025/08554 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/08554
2025 10 23 192/ШШ2025/08554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг,*******,*******,*******, 822 дугаар байр 603 тоот хаягт оршин суух Бэйс овогт Дашзэвэгийн Сайнхүү (РД:ЧД70060779),
Хариуцагч: Хан-Уул дүүрэг,,,, 101 дүгээр байр 11 тоот хаягт оршин суух Эр Очир овогт Эмээлийн Сосорбарам (РД:УС65042819) нарт холбогдох
53,576,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан 53,576,200 төгрөг гаруулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний хувьд 1997 оноос хойш БНХАУ-ын Бээжин хотоос Монгол Улс руу автомашины сэлбэг нийлүүлэх болж н.Дамдинчоймбол гэх хүнтэй хамтарч ажиллаж байсан. Дамдинчоймболын сэлбэгийн дэлгүүрийн худалдагчаар н.Эрдэнэбаатар, , нар ажилладаг байсан. 2008-2009 оны үед , нар хамтран тусдаа автомашины сэлбэг худалдаалдаг болж надтай Бээжин хотод ирж уулзаж, надаас зээлээр сэлбэг авч байсан. Надаас хамгийн сүүлд 216,470 юанийн үнэ бүхий 14 нэр төрлийн сэлбэг авсан боловч үүнээс 116,470 юанийн төлбөрийг төлөөгүй. Уг асуудлаар 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр , 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тай уулзаж тооцоог тулгаж, баримтжуулсан. Иймд хариуцагч нараас 116,470 юань буюу 53,576,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Би 1999 оноос эхлэн 2016 оныг дуустал хугацаанд Бээжин хотоос автомашины сэлбэг авчирч худалдаалдаг байсан. Автомашины сэлбэгийн борлуулалт, чанар, эвдрэл, алдагдлыг миний бие бүрэн хариуцаж сэлбэгийн үнийг Ши Алтанбаганын данс руу бүрэн шилжүүлсэн, одоо бидний хооронд ямар нэг төлбөр тооцооны үлдэгдэл байхгүй гэжээ.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
3.1.Би ын хамт Ши овогт Алтанбаганаас автомашины сэлбэг зээлээр авч олон жил хамтран ажиллаж ирсэн. Цар тахлын улмаас хил хаагдаж ажил үйлчилгээ, худалдаа борлуулалт уналтад орсон ба 2022 онд Ши Алтанбагана Монголд ирээд бид хоёртой уулзаж тооцоо нийлсэн. Тухайн үед 150,000 юанийн үлдэгдэлтэй байна гэж байсан. Тэгээд бид хоёрыг 50, 50 мянган юанийн төлбөрөө төл, би 50 мянган юанийн эрсдлийг үүрнэ гэж хэлээд явсан. Гарын үсэг зуруулж байсан. Би 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлсний дагуу 50,000 юанийг төлж тооцоо дууссан гэжээ.
4.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Бээжин Алтаншарга автомашины борлуулалтын баримт” гэх баримтын Баянгол дүүргийн Прокурорын газрын тэмдгээр баталгаажуулсан хуулбар, тооцоо нийлсэн баримтын Баянгол дүүргийн Прокурорын газрын тэмдгээр баталгаажуулсан хуулбар, гээс 30,050 юань, 10,000 юанийг тус тус Xi Alitanbagan руу шилжүүлсэн баримт, Сайнхүүгийн дансаар 50,000 юань шилжүүлсэн тухай Хятад хэл дээр үйлдсэн баримт, “Бээжин Жунма автомашины сэлбэгийн борлуулалтын хуудас” гэх баримт, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
Хариуцагч гээс хариу тайлбар, итгэмжлэл,
Хариуцагч аас хариу тайлбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас , нарын мэдүүлгийг гаргуулан авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч , нарт зээлээр автомашины сэлбэг худалддаг байсан ба 2023 оны 07 дугаар сарын 06, 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд хариуцагч нартай тооцоо нийлж, 116,470 юанийн үлдэгдэл төлбөр байгааг баталгаажуулсан. Уг төлбөрийг хариуцагч нар нь төлөөгүй гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ Xi Alitanbagan-нд төлбөл зохих төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Зохигч талууд 216,470 юанийн үнэ бүхий 14 нэр төрлийн сэлбэг зээлээр худалдаж, худалдан авсан үйл баримтын хувьд маргаангүй.
4.2.Нэхэмжлэгч нь хариуцагч 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, хариуцагч тай 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн. (хавтаст хэргийн 7 дахь тал)
4.3.Хариуцагч нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид 30,050 юань төлсөн. (хавтаст хэргийн 44-45 дахь тал)
5.Зохигч талууд 216,470 юанийн үнэ бүхий 14 нэр төрлийн сэлбэг зээлээр худалдаж, худалдан авсан үйл баримтын хувьд маргаангүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан автомашины сэлбэг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч буюу нэхэмжлэгч нь худалдан авагч буюу хариуцагч нараас нийлүүлсэн сэлбэгийн үнийг төлөхийг шаардах эрхтэй.
6.1.Хариуцагч нарын хувьд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй.
6.2.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, хариуцагч тай 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус тус тооцоо нийлж, үлдэгдэл төлбөр 146,470 юань болохыг баримтжуулж гарын үсэг зурсан байх ба энэ өдрөөс хойших хугацаанд төлбөр төлсөн баримт хариуцагч нараас гаргаж өгөөгүй, харин тус бүр 50,000 төлснөөр төлбөр тооцоог дуусгавар болгохоор тохиролцсон гэж тайлбарладаг.
6.3.Нэхэмжлэгчийн “2019 онд төлбөл , нар тус бүр 50,000 юань төлснөөр төлбөрийг хаахаар тохиролцсон”, хариуцагч гийн “...Тооцоо нийлэх үедээ 150,000 юанийн үлдэгдэлтэй байна... Та хоёр 50, 50 мянган юанийн төлбөрөө төл би 50,000 юанийн эсрдлээ үүрнэ...” гэж хэлсэн гэх тайлбараас үзэхэд зохигч талууд 2019 онд үлдэгдэл төлбөрөөс , нар тус бүр 50,000 юань төлснөөр төлбөрийг хаахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
6.4.Гэхдээ 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст хариуцагч ын өгсөн “...Алтанбаганд зээлээр авсан барааныхаа мөнгийг одоо болтол төлж чадаагүй байгаа юм. 2019 онд Сайнхүү надтай хамтарч ажиллахаа болиод, би Алтанбаганатай уулзаж тооцоо нийлэхэд 150,000 юанийн үлдэгдэл өртэй байсан. Тэр үед Алтанбагана Сайнхүү бид хоёрыг уг мөнгийг хувааж төлөх тохиролцоонд хүрч би 2024 оны 03 дугаар сард 30,000 юанийг өгөөд одоо үлдэгдэл 20,000 орчим юанийг төлж барагдуулах дутуу байгаа. Сайнхүүгийн хувьд төлөх ёстой 50,000 юаниа төлж барагдуулсан байгаа гэсэн...” гэх мэдүүлэг, хариуцагч гийн өгсөн “...авсан бараануудаас 150,000 орчим юань Цэцэнбаатарт төлөөгүй үлдсэн бөгөөд уг асуудалд Сосорбарам бид хоёр хамтарч ажилладаг байсан болохоор өөрийнхөө зүгээс 2023.07.06-нд 30,000 юань шилжүүлсэн байдаг... Цэцэнбаатарт төлөх мөнгө төгрөгийн үлдэгдэл байхгүй... Цэцэнбаатар нь надаас мөнгө аваад, төлсөн талаараа гар бичвэр бичиг өгч байсан...” гэх мэдүүлэг, хариуцагч нараас 2023, 2024 онд тодорхой хэмжээний төлбөрийг төлсний дараа нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан үйл баримтыг харьцуулан үзэхэд “үлдэгдэл 150,000 юаниас хариуцагч нар нь тус бүр 50,000 юанийг 2019 онд төлбөл өр төлбөрийг дуусгавар болгохоор тохиролцсон” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
6.5.Нэгэнт хариуцагч нар нь 2019 онд тус бүр 50,000 юанийг төлж барагдуулаагүй учир нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрт 116,470 юанийг шаардсаныг буруутгахгүй.
7.Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” зааснаар хариуцагч нь 2023 оны 07 дугаар сард үлдэгдэл төлбөрт 30,050 юань төлсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх бөгөөд мөн зүйлийн 79.7 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж зааснаар 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолно.
8.Зохигч талууд тооцоо нийлсэн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар төгрөгтэй харьцах юанийн ханш 473.97 төгрөг байсан болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгчийн хувьд 53,576,200 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасанд нийцсэн гэж үзлээ.
9.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.11 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж тус тус зааснаар хариуцагч нараас 53,576,200 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хариуцна.
10.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нараас 116,470 юань буюу 53,576,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425,831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 425,831 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч , нараас тус бүр 26,788,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425,831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 425,831 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД