2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/09413

 

 

 

 

 

 

 

      2025            11              13                                           192/ШШ2025/09413

 

 

                                   Зохигчдын эвлэрлийг баталж,

                                хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Билгүүн би,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ...... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,354,673.85 төгрөг гаргуулах тухай ..... ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2025.12.25-2026.06.25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 2,294,000 төгрөг, үлдэх 2,296,673.85 төгрөгийг 2026.07.25-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,723 төгрөгөөс 124,861.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 124,861.5 төгрөгийг, хариуцагч ..... 124,861.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ..... ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                               ШҮҮГЧ                         А.БИЛГҮҮН