| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1040/Э |
| Дугаар | 1062 |
| Огноо | 2018-07-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 1062
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,
улсын яллагч Б.Чимгээ,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М холбогдох эрүүгийн 1706 0412 51290 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Увс аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг, 09 дүгээр хороо, Ээж хайрханы 7-186а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Б.М /РД:ОИ89020214/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Од баарны гадна тодорхой шалтгаангүйгээр О.Д гарыг мушгиж даран эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13-14 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захаас хойшоогоо континероос бараа авах гээд явж байтал хулдаасан дээр ойролцоо зогсдог байсан Даваасамбуутай тааралдсан юм. Даваасамбуу согтуу найзтайгаа 2-уулаа явж байсан. Тэгээд нэг сар гарангын өмнө Даваасамбуу бид хоёр юм зараад ашиг нь гээд 100 гаран мянган төгрөг байсан чинь хуваахгүй Даваасамбуу аваад алга болчихсон юм тэгээд би мөнгө аваад сураггүй алга болчих юм аа гэж хэлсэн чинь над руу гар далайсан, тэгээд яадгийн энэ тэр гээд томроод би зөрүүлээд заамдалцаж байгаад миний зүүн хөл доголдог юм тэгээд би газар уначихсан тэгээд би доороос нь түлхээд дээр нь гараад заамдсан, тэгээд найз нь ирж салгаад би найзад нь “миний мөнгийн наадах чинь өгөхгүй алга болчихлоо ш дээ” гэж хэлсэн ,тэгсэн чинь Даваасамбуу өөрөө яваад өгчихсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/,
Хохирогч О.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах Нарантуул Олон Улсын Худалдааны төвд ажлаа хийж байгаад 13 цагийн орчим Нарантуул захын хойно байрлах дэлгүүр орсон. Дэлгүүрт Баак гэх хочтой зах дээр дрож зардаг хүнтэй тааралдсан. Намайг дэлгүүрээс чирж гаргаж ирж байгаад чи бид хоёр учраатай, уулзаатай гээд хажууд нь байрлах Од нэртэй караокены хашааруу чирсэн. Миний баруун гарыг мушгиад байсан ба гар хугаллаа шдээ гэж хэлэхэд угаасаа хугалах ёстой юм, хугална гээл миний гарыг дарсан. Тухайн үед гар эвгүй хөдөлж болохгүй байсан ба архины шил бариад над руу далайгаад байсан. Манай найз болох Сумьяагсүрэн тухайн үед ирж тааран дундуур орж болиулсан. Манай найз намайг гэр лүү оруулж өгсөн. Гэрт ороод нэг л эвгүй байгаад байсан болохоор гэмтлийн эмнэлэг явж үзүүлтэл баруун гар мултарсан, шуу хэсэг нь хугарч, цус хуралттай яс хэлтэрсэн байна гэсэн. Тийм учраас тухайн хүнээс миний хохирлыг гаргуулж өгнө үү гэж цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16-17, 28-30 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹14654 дүгнэлтэд “О.Д биед баруун шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 35 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 38-39 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Од баарны гадна тодорхой шалтгаангүйгээр О.Д гарыг мушгиж даран эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.М прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Б.М холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.М эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч О.Д нь эмчилгээний зардал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр хүсэлт гаргасан нь хэргийн 90 дүгээр хуудсанд авагдсан байна. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.