| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1150/Э |
| Дугаар | 1190 |
| Огноо | 2018-08-20 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 1190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч М.Үүрийнтуяа,
шүүгдэгч Г.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Ш холбогдох эрүүгийн 1806 0576 91369 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Г.Ш /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Ш нь Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайга төвийн хүнсний дэлгүүрээр 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.Д үйлчлүүлэхдээ өөрийн эзэмшлийн Самсунг А-5 маркийн гар утсаа кассын ширээн дээр орхиж явсныг авч, завшсаны улмаас 600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Тайга зочид буудлын доод давхарын хүнсний дэлгүүр орж юм худалдаж аваад гарсан.Дэлгүүрээс гарснаас хойш ойролцоогоор 5-10 минут орчмын дараа дэлгүүрийн лангуун дээр гар утсаа мартаж явсанаа санаад буцаад гүйнууд очтол миний гар утас байхгүй байсан.Худалдагчаас нь асуухад мэдэхгүй байсан ба тус дэлгүүрийн хяналтын камерийг шүүж үзэхэд …40 орчим насны эрэгтэй,бор царайтай,хөх өнгийн малгайтай цамцтай,шар өнгийн өмд,шар өнгийн сандаалтай этгээд 1 шил Нийслэл пиво худалдаж аваад гарахдаа миний гар утсыг аваад гарч байгаа дүрс бичигдсэн байсан.Би өөрт учирсан хохирлоо бүгдийг барагдуулж авсан.Одоо гомдол санал,нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-11, 46 дугаар хуудас/,
Гэрч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 сарын 06-ны өдөр 07 цаг 30 минутын үед Ш “найз нь диво авч уулаа” гээд гараад явсан. Удаагүй Ш пиво аваад орж ирсэн. Пиво ууж байхдаа Ш “би сая дэлгүүрийн лангуун дээрээс ийм гар утас оллоо” гэж хэлсэн.Тэгэхэд Ш гар утсаа Идэрт үзүүлээд “би ийм утас оллоо” гэсэн.Тэгээд тэр 2 ярилцаад Идэр гар утсыг нь худалдаж авахаар болсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Т.И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”…Ш “найз нь гар утас олсон, чи хямдхан авчих” гэж хэлсэн. Самсунгийн хар өнгийн, дэлгэцдээ мэдрэгчтэй утас байсан. Ш нилээн согтуу байсан ба намайг авчих гэхээр нь 50.000 төгрөгөөр авья гэхэд зөвшөөрсөн. Найз нөхөд болохоор надад Ш аас нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хэргийн 17 дугаар хуудас/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны үнэлгээний тайлан /хэргийн 21-22 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 58 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Ш нь Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайга төвийн хүнсний дэлгүүрээр 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.Д үйлчлүүлэхдээ өөрийн эзэмшлийн Самсунг А-5 маркийн гар утсаа кассын ширээн дээр орхиж явсныг авч, завшсаны улмаас 600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон үнэлгээний тайлан, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ш прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ш эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.