Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 157/ШШ2025/00444

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч “******* банк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч “******* банк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Иргэн ******* овогтой ******* нь ******* банкны Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1430087028 дугаартай зээлийн гэрээ байгуулан 3,100,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Б.******* нь тухайн үед ...................... хаягт оршин суудаг байсан. Зээлдэгч нь банктай байгуулсан 1430087028 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 04 сарын 12-ны өдрөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгч зээлээ төлөөгүй өдрөөс хойш оршин байх хаяг дээр очиж уулзах гэсэн боловч тус хаягт байхгүй, мөн утасны дугаараар холбогдож чадахгүй байгаа. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул ******* ******* эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү.” гэжээ.  

 

2.Хүсэлт гаргагч “******* банк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.******* нь ******* банкны Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1430087028 дугаартай зээлийн гэрээ байгуулан 3,100,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Б.******* нь тухайн үед ..................тоот хаягт оршин суудаг байсан. Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулсан.

Б.******* нь “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд одоо уг ажлаасаа гарчихсан гэсэн.

2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар Б.******* нь 1,622,755 төгрөгийн зээл төлөөгүй байгаа. 2025 оны 03 дугаар сард зээлийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний үүргийг зөрчөөд байна.

Б.*******ийн аав Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 4 дүгээр баг Геологийн 501 тоотод оршин суудаг.

Одоо Б.******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байх тул ............ регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэжээ.

 

3.Хүсэлт гаргагч “******* банк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвөөс:

 

-******* банк ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар (хх-ийн 4 дүгээр хуудас)

-Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-ийн 5 дугаар хуудас)

-Итгэмжлэл (хх-ийн 6 дугаар хуудас),

-2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №1430087028 дугаартай зээлийн гэрээ (хх-ийн 7-8 дугаар хуудас),

-Б.******* 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 9-18 дугаар хуудас) зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна.

  

          Шүүхийн хэлэлцүүлгээр нэхэмжлэгч байгууллагын хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

         

ҮНДЭСЛЭХ нь:

   1.Хүсэлт гаргагч “******* банк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.   

 

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар “хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасан байх тул уг хүсэлтийг тус шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт  “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж,

-мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж,

-мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах” хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж зохицуулсны дагуу хүсэлт гаргагч “******* банк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь шүүхэд хүсэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна.

 

Хүсэлт гаргагч “******* банк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь ******* *******тэй 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №143008702 дугаартай зээлийн гэрээ /онлайн цалингийн гэрээ/-г байгуулсан байна. Уг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир .............. регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэжээ.

4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ......... регистрийн дугаартай ******* овогт ******* ******* нь хүсэлт гаргагч “******* банк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвтэй 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №1430087028 дугаартай зээлийн гэрээ байгуулан 3,100,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан болох нь тогтоогдож байх тул  Б.******* шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5.Хариуцагч Б.******* зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа оршин суухгүй байгаа, үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн байна.

 

6.Б.******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагч “******* банк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У хүсэлт болон бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл .. регистрийн дугаартай ******* овогт ******* ******* нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

7.Иймд хүсэлт гаргагч “******* банк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ............ регистрийн дугаартай Б.******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

  8.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул хүсэлт гаргагч “******* банк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.  

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .............. регистрийн дугаартай ******* овогт ******* ******* эрэн  сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

           2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Уурхайчин 08-03 тоот хаягт оршин суудаг байсан болохыг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “******* банк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.

 

           4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

            5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       М.ЭНХМАНДАХ