Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/39

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Хохирогч ******* өмгөөлөгч *******       

Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 2025/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2318000000569 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  тоотод оршин байгаа, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

-Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 2.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж,

-Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1., 505 дугаар зүйлийн 505.1., 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос нийт 5.13.690 төгрөгийг гаргуулж хохирогч т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******оос 6.384.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд нөхөн төлүүлж,

-Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:

... Эрүүгийн хуулийн 2.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоохдоо “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” эсэхийг тогтоохдоо Шүүх шинжилгээний тухай хуульд заасан тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоож, холбогдогч тухайн зүйлд заасан гэмт хэргийн субъект эсэхийг тогтооно. Харин Эрүүгийн 2318000000569 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон иргэн нь ослын улмаас “хүндэвтэр” гэмтэл авсан нь тогтоогдсон боловч холбогдогч ******* нь Эрүүгийн хуулийн 2.10 дугаар зүйлд заасан хэргийн субъект болохыг тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар дээр нь үзлэг хийсэн, А цэгийг тодорхойлоход маргалдагч тал болох цагдаагийн ахмад , уулзвар дээрх хяналтын камерын блокийг хожим очиж сольсон засварчин , түргэн тусламж дуудсан хүүхдийн аав болох нарын иргэнийг гэрчээр асуусан байх бөгөөд эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь хэргийн нөхцөл байдлыг шууд тодорхойлох боломжгүй гэрчүүд байгаа болно.

Харин осол болсны дараа иргэн т эмнэлгийн тусламж үзүүлэхээр дуудлага өгсөн иргэнтэй хамт явж байсан гэх гэрч - нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн байх бөгөөд мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчийн мэдүүлэг өгч оролцсон.

Гэрч - анхан шатны шүүхэд мэдүүлэхдээ, “Би эхлээд мөрдөн байцаагчид мэдүүлэг өгөхөөр очих үедээ тухайн ослын үеийн үйл явдлыг санахгүй байсан. Гэтэл мөрдөгч надад хавтаст хэрэг доторх материал, гэрэл зургуудыг үзүүлж тайлбарласан.”, “ Хэргийн газарт дагуулж очоод “осол болсон газрыг заа” гэж хэлээд надаар заалгасан боловч “үгүй, энд биш, ийшээ заа” хэмээн миний зааж өгсөн газраас гарц руу нэлээд ойртуулж заалгаж байгаад миний зургийг дарсан. Миний заасан газар гарцаас хол, уулзвар дотор байсан”, “Явган зорчигчийг ямар гэрлээр зам хөндлөн гарч байсныг би хараагүй”, “Бид уулзвар гараад, замын хашлага даваад цаашаа 8-9 орчим алхаж байсан” гэх мэт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудтай холбоотой мэдээллүүдийг шүүхийн шийтгэх тогтоолд үнэлж үзээгүй байна. Харин уг гэрчийн мөрдөгчид эхлээд өгсөн мэдүүлгийг эш болгосон байна. Гэрч - мэдүүлгээс үзэхэд:

-гэрч - нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ А цэгийг тодорхойлсон гэх мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны дагуу хийгдсэн фото зургаар бэхжүүлсэн нь А цэгийг тодорхойлсон гэж мэдээгүй, А цэг гэж үзвэл тэр гараараа зааж зураг авхуулсан нь А цэг биш гэх агуулга бүхий мэдүүлэг,

-хохирогч ын Зам хөндлөн гарахаар явахдаа ногоон гэрлээр явж байсан гэх асуудал нь шууд үгүйсгэгддэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт - өгсөн мэдүүлгээс үзвэл мөрдөгч - мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийхдээ гэрч - гарыг нь хэргийн газрын үзлэг хийхэд заасан А цэгийг зааж зогсохыг шаардан, осол болсон газрын орчим зогсоож А цэг авсан цэгийг зааж зогсохыг зааж өгөн, уг ажиллагааг фото зургаар бэхжүүлж хэргийн материалд хавсаргасан нь нотлох баримтыг хуурамчаар хийсэн гэж үзэхэд хүргэж байна.

Анхан шатны шүүх гэрч - анх удаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “тийм, “үгүй” гэх мэдүүлгийг үндэслэн, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дэлгэрэнгүй мэдүүлэгт дүгнэлт хийхгүйгээр буюу “тийм”, “үгүй” гэх хариултыг авч хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээ заахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд гэм буруутайд тооцох тухай баримтад хохирогч гэх ын мөрдөн байцаах шатанд хамгийн эхэнд өгсөн мэдүүлэг буюу “... намайг гарцаар гарах үед явган зорчигчийн зохицуулах гэрэл асаагүй байсан” гэх мэдүүлгийг өгсөн байдаг.

Гэтэл хоёр дахь удаа мөрдөгчид мэдүүлэхдээ “... Би одоо сайн санаж байна, намайг зам хөндлөн гарахад явган зорчигчийн зохицуулах ногоон гэрэл асаж байсан, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...би тухайн үед юу болсон тухай санахгүй байна” хэмээн тогтмол мэдүүлгээ өөрчилж эргэлзээтэй байдал үүсгэж байсан.

ын эдгээр гурван өөр мэдүүлгийг дахин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэм буруутайд тооцох эрх зүйн дүгнэлт болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна.

Хохирогч нь дахин 2025 оны 2-р сарын 2-ны өдрийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “ ... хэрэг болох үед буюу зам хөндлөн гарч явахдаа тухайн үед юу болсноо санахгүй байна” гэж мэдүүлсэн атал тухайн мэдүүлгийг үнэлж үзээгүй. Иргэн ын анхны мэдүүлэгт “Намайг гарцаар зам хөндлөн гарах үед зохицуулагчийн гэрэл дохио асаагүй байсан. Мөн намайг мөргөсний дараа уг тээврийн хэрэгслийн жолооч болох 50 орчим насны нүдний шилтэй эрэгтэй хүн бууж ирээд цагдаад мэдэгдсэн. Уг тээврийн хэрэгсэл гарцаар зам гарахад ирж байгаа нь харагдаагүй” гэснийг шүүхийн шийтгэх тогтоолд нотлох баримтаар авсан үндэслэл заагаагүй.

Мөн 2025 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт иргэн “Та машин ойртон ирж байгааг харсан уу?” гэсэн асуултад “Харсан” хэмээн хариулаад, “Тэгээд яагаад өмнүүр нь яваад орчихсон юм бэ?” гэж асуухад “Амжина байх гэж бодсон” гэж мэдүүлсэн.

Иргэн ын дээрх мэдүүлгүүд нь ыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна”, 5.12-ийн а-д заасан “Явган хүний гарцтай хэсгийн гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах-ыг хориглоно”., 5.12-ийн б-д заасан “зам хөндлөн гарч байхдаа алгуурахыг хориглоно” гэснийг, 8.21-т заасан “гэрэл дохио солигдвол аль болох яаралтай зорчих хэсгийг нэвтрэн гарах бөгөөд боломжгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг урсгалын зааг дээр зогсож аюулгүй байдал хангагдсан үед хөдөлгөөнийг үргэлжлүүлэх буюу дараагийн зөвшөөрөх гэрэл дохиог хүлээнэ.” гэснийг зөрчсөн байж болзошгүй бодит нөхцөл байдал байхад явган зорчигчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн асуудалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн үеэс хойш огт анхаараагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөрдөх болон прокурорын байгууллагын зүгээс нэг талыг барьж хийсэн гэж үзэхээр байна.

Ерөнхийд нь үзвэл иргэн ын мэдүүлэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байнга өөрчлөгдөж ирсэн бол ******* нь “... бодит байдалд нь гарцан дээр байгаагүй бөгөөд жолооч гарцыг нягталсны дараа уулзвар руу орох үед гэнэт зүүн булангаас гарч ирсэн” гэж байнга тогтвортой мэдүүлсээр ирсэн байдаг.

2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн № 60 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 11.243.690 төгрөг, Нийгмийн даатгалын санд 6.384.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэж тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт холбогдогчийн өмгөөлөгчийн хувьд нотлох баримтуудыг шинжлэн судлаад гэмт хэргийн улмаас 11.243.690 төгрөгийн хохирол учирсан гэх байдал тогтоогдохгүй байна, харин 2.300.120 төгрөгийн хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа талаар мэтгэлцэж оролцсон бөгөөд энэ талаар улсын яллагч нотлох баримт шинжлэн судалсны дараа нэмэлт тайлбар хийгээгүй байхад анхан шатны шүүх .463.690 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэсэн талаархи хууль зүйн үндэслэлийг шүүхийн тогтоолд заахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх эрүүгийн 2318000000569 дугаартай хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-д “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол;”, 1.3-д “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол;” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд нь илтэд холбогдогчийн гэм буруутай эсэх асуудлыг үгүйсгэсэн шинжтэй буюу шүүгдэгч *******ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад өгсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй буюу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дахин Шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй тухай Шинжээч байгууллагын албан бичиг, гэрч - шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг байсаар атал гэрчийн мэдүүлгийн хураангуй байдлаар өгсөн мэдүүлгийн зарим хэсгийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг шууд дордуулсан, шүүх хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол, мөн хуулийн 1.3-т зааснаар дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй байна гэж үзээд гомдол гаргасан. Гэм буруутай эсэх нь хэрэг цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Уулзварыг зүүн болон баруун талаас нэвтрэхэд хоёр үйлдэл хийсний дараагаар цаана нь гардаг буюу учир дутагдалтай уулзвар. Наана нь ногоон гэрэл асаж байхад зүүн гар тийш эргэж буй хэсгээр даваад цаана буюу зорчигч хэсэгт очиход өөдөөс нь улаан гэрэл асаад хойноосоо, урагшаа болон урдаас, хойшоо явж буй машинуудыг нэвтрүүлдэг. Хохирогчийг өөрийнхөө оронд тавьж үзээд бодоход ногоон гэрэл харж нэвтэрчхээд дараа нь гэрэл дохио нь өөдөөс харагдахгүйгээр улаан гэрэл асаж байна гэж бодсон байх. Өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байх тул шүүх бүрэлдэхүүн намайг  цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч А.Цэдэндамбаа саналдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар уг хэрэгт нотолбол зохих байдал бүрэн дүүрэн цугларсан байна. Шинжээчийн дүгнэлтүүдээр тээврийн хэрэгслийн жолоочийг зам тээврийн осол гаргасан буюу буруутай гэж дүгнэсэн. Хохирол төлбөрийн хувьд нийтдээ 11,463,990 төгрөг гарсан. Дээрх үнийн дүнд өмгөөллийн хөлсний зардал 4 сая төгрөг багтсан. Шүүгдэгч нь бичиг үсэг мэдэхгүй учраас зайлшгүй өмгөөлөгч авсан. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс өмгөөллийн зардлыг хасаж тооцон ,463,690 шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох зүйтэй гэж шийдвэрлэсэн. Учирсан гэм хорын зардалд 12,644,500 төгрөгийг нэхэмжилснээс анхан шатны шүүхийн зүгээс 8,250,000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг буруутгаж, гэм буруугүй гэсэн үндэслэлийг хэлж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйл болон 15. дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзээд байгаа бэ гэхээр тогтвортой мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг байгаа. Шүүгдэгч харин мэдүүлэг өгөхдөө огт хүн байгаагүй, юу ч хараагүй талаар мэдүүлж байсан. Гэрч - мэдүүлэгт гэрлэн дохио хүлээж байгаад ногоон гэрэл асахаар нь гарсан. Уг зам өргөн байсан. Бид гурав дөнгөж гараад явж байхад ар талд түс гэх чимээ гарахад хүн унасан байсан. Дээрх гурван хүн нь хохирогчтой замаар гарч байсан нь тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байгаа. Тогтоох хэсгийн 4 дэх заалтад шүүгдэгч нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх заалтыг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, дугаар багт байрлах иргэдийн ярьж хэвшсэнээр Монгол алтны дөрвөн замын уулзвар дээр - улсын дугаартай “Mitsubishi Delica” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо уг уулзварт явган хүний зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор зам хөндлөн гарах үйлдлийг эхлүүлэн зам хөндлөн гарч байсан явган зорчигч ын баруун талаас тээврийн хэрэгслийн зүүн урд талаар мөргөж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрс, урд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны суналт, тойгийн шөрмөсний шаант ясанд бэхлэгдэх хэсгийн суналт, зүүн өвдөг, шагайн үений зөөлөн эдийн няцрал баруун гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

3.Мөрдөн байцаах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

4.Анхан шатны шүүх шүүгдэгч ******* холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг үндэслэлтэй харьцуулан дүгнэж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг зөв тогтоож, шүүх тогтоогдсон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилжээ.

5.Хэрэгт авагдсан баримт, явган зорчигч болох хохирогч , гэрч , -, нарын мэдүүлэг болон 2023 оны 11 сарын 01-ний өдрийн шинжээчийн нэмэлт шинжилгээ хийсэн № 99 дугаар дүгнэлтээс харахад осол гарсан гарц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.3-д зааснаар гэрэл буюу зохицуулагчийн  хөдөлгөөний дараалал тогтоож байгаа зохицуулдаг уулзвар байх ба явган зорчигч нь явган хүний гарцаар явж гарцын ихэнх хэсгийг өнгөрч дуусах үед мөргүүлсэн болох нь тогтоогдсон байх тул жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.-д заасан “зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн талаар гарсан дүгнэлт үндэслэлтэй байна. 

Осол гарсан тухайн цаг хугацаанд бороо орсноос үзэгдэлт тодорхой хэмжээгээр хязгаарлагдах, өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаа үүсэх магадлалтайг, түүнчлэн явган зорчигч зам, гарцаар хөндлөн гарч байж болзошгүй зэрэг аюул, эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолооч нь хөдөлгөөнийг болгоомжтой үргэлжлүүлэх ёстой байжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм дэх хориглосон болон үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээнүүдийг зөрчсөн болгоомжгүй үйлдэл нь хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохиролтой шалтгаант холбоотой байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

6.Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш Хууль тогтоогчоос баталсан 2023 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, оногдуулах ялыг хүндрүүлэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж,

-мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж,

-1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.  

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч ******* ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх үеийн буюу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор буюу 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний 1200.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулах заалт байхгүй байна.

.Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан хохирол төлөгдөх нөхцөл боломжийг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэсэн байна.

8.Анхан шатны шүүх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар дүгнэхдээ хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх зардалд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлж 8.250.000 төгрөгөөр тогтоож, хохирол төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн .463.690 төгрөгийг нэмж, шүүгдэгчээс нийт 15,1,690 төгрөгийг гаргуулж хохирогч т олгох нь зөв гээд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан учир үлдэх 5.13.690 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэжээ.

Хэрэгт авагдсан хохирогчийн гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтуудыг тооцож үзэхэд гэмт хэргийн улмаас хохирогчоос эмчилгээ, оношлогоо хийлгэхэд .463.690 төгрөгийн зардал гарсан нь нотлогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр заасан.

Дээрх хуульд зааснаар анхан шатны шүүх эрүүл мэндийн даатгалын байгууллагаас хохирогчийн эмчилгээнд зарцуулсан 6.384.000 төгрөгийг болон хохирогчийн хийлгэсэн эмчилгээний зардал болох .463.690 төгрөгийг тус тус шүүгдэгч *******оос гаргуулж хохирогч т олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Улмаар шүүгдэгч нь хохирогчид 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо илүү төлөгдсөн төгрөгийг хохирогчоос буцааж авахгүй гэсэн тул хохирогчийн эмчилгээний зардал болох .463.690 төгрөгийг шүүгдэгч ******* бүрэн төлсөн гэж үзэх боломжтой байна.

9.Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарах талаар шинжилгээний байгууллагаас дүгнэлт гаргаагүй байхад сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 8.250.000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж хохирогчид олгуулахаар дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.  

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг ойлгохоор хуульчилжээ.

Дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүйгээс гадна Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага нь .......Эрүүгийн хуулийн 2.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/,.....-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан бөгөөд дүгнэлт гаргахдаа хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх; гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх; хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх зэргийг харгалзахыг хуульчилсан байна.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 0 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/25 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1, 2.2-т “... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн (Эрүүгийн хуулийн 11.6, 1.1, 1.3, 1.12, 2.10 дугаар зүйл) хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ ... Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэж заасан.

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх холбогдох хууль, журамд зааснаар шинжилгээ хийгээгүй байхад хохирогч ын сэтгэцэд учирсан хохирол гэх 8.250.000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс шууд гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

10. Иймд хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, учирсан бол журамд зааснаар аль зэрэглэлд хамаарахыг тодорхойлох шинжилгээ хийлгэх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст мөнгөн хэлбэрээр шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцэх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 2025/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын:

“4.Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1., 505 дугаар зүйлийн 505.1., 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос нийт 5.13.690 төгрөгийг гаргуулж хохирогч олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй“ гэснийг,

“4.Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй“   гэж өөрчилж, уг заалтаас “...шүүгдэгч *******оос нийт 5.13.690 төгрөгийг гаргуулж...” гэсэн хэсгийг хасаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

           ШҮҮГЧ                                                           Б.МАНЛАЙБААТАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ