| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00513/И |
| Дугаар | 157/ШШ2025/00447 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 157/ШШ2025/00447
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн ******* шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ******* хот ******* дүүрэг 8-р хороо ******* ******* ******* ******* ******* төв байр, “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ц.Б, С.Г нарт холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,077,179 (долоон сая далан долоон мянга нэг зуун далан есөн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ц.Б, С.Г нар нь Банктай 2022 оны 03 сарын 18-ны өдөр 1700038513 тоот зээлийн гэрээ байгуулан 7,900,000 /Долоон сая есөн зуун мянга/ төгрөгийг 365 хоногт 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээ зориулалтаар зээл авсан. Банк нь 2022 оны 03 сарын 18-ны өдөр 1700038513 тоот зээлийн гэрээний дагуу 7,900,000 төгрөгийг зээлдэгч Ц.Б ХасБанк дахь дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Хариуцагч нар нь гэрээний хугацаанд 1700038513 тоот зээлийн эргэн төлбөрт 3,686,499.13 төгрөг төлсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж байсан боловч, зээлдэгч нар нь 2023 оны 03 сарын 01 -ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 981 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 7,077,179 (долоон сая далан долоон мянга нэг зуун далан ес) төгрөгийг хариуцагч Ц.Б С.Г нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн дагуу төлбөрийг барагдуулна.” гэжээ.
3.Хариуцагч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “банк” ХК нь хариуцагч Ц.Б, С.Г нарт холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,077,179 (долоон сая далан долоон мянга нэг зуун далан есөн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “банк” ХК, хариуцагч Ц.Б, С.Г нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нараас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 7,077,179 (долоон сая далан долоон мянга нэг зуун далан есөн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б, С.Г нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,077,179 (долоон сая далан долоон мянга нэг зуун далан есөн) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч Ц.Б, С.Г нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,077,179 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч “банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,185 төгрөгийн тал хувь болох 64,092 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 64,092 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Ц.Б, С.Г нараас улсын тэмдэгтийн хураамж 64,092 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “банк” ХК-ийн нэхэмжилсэн 7,077,179 (долоон сая далан долоон мянга нэг зуун далан есөн) төгрөгийг хариуцагч Ц.Б, С.Г нар нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,185 төгрөгийн тал хувь болох 64,092 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 64,092 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Ц.Б, С.Г нараас улсын тэмдэгтийн хураамж 64,092 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “банк” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Б, С.Г нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ