2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/09523

 

 

 

2025 11 17 192/ШШ2025/09523

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Насанжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, Содон хороолол, үйлдвэрчний эвлэлийн гудам****************** тоот хаягт оршин суух Б овогт Ю Ю /РД:ТА***********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, Содон хороолол, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 1***************хаягт оршин суух Ц****** овогт Б*********Н******РД:МЮ**************/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Ю******, хариуцагч Б.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б********овогт Ю********** Ю******р /РД:ТА********/, Ц***** овогт Б*******Н****** /РД:МЮ***********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүйг дурдаж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Ю.М********, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Ю.З*****нарыг эцэг Ю.Ю******* асрамжид үлдээсүгэй.

 

3.   Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Ю.М**** /РД:УН********0/, хүү Ю.З******** /РД:УН**********/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эх Б.Н*************тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.   Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ю.Ю*******нь хариуцагч Б.Н************ эх хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд хэдий ч саад болохгүй байхыг дурдсугай.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н****** 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю.Ю******** олгосугай.

 

6.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАСАНЖАРГАЛ