| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1043/Э |
| Дугаар | 1070 |
| Огноо | 2018-07-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 1070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б холбогдох эрүүгийн 1706 0411 51161 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Б /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Ц маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ажлаасаа тараад О ирээд байж байгаад хэсэг зуур унтчихсан байсан. Гэтэл Ц гаднаас согтуу орж ирчихээд “чи миний охиныг аваад явахгүй яагаад буцаагаад аваад ирсэн юм бэ гэхээр нь би “өөрөө мэдэж байгаа байх гэж хэлчихээд гарах гэтэл согтуу агсам тавиад байсан. Тэр үед миний хоолойг боогоод чамайг ингээд алчихая гээд байсан. Тэгээд дээд талын айлын хүн ирээд болиулсан. Тухайн үед миний нүүр маш их гэмтсэн байсан. Гэхдээ би эмнэлэгт очоогүй гэв.
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эхнэр Оюунцэцэгийн гэрт нь очсон. Эхнэр хойд орон дээр унтаад хадам ээж гэх хүн цай уугаад сууж байхад хадам ээжийн нөхөр гэх залуу согтуу над руу агсраад ээжийг маань доромжлоод манай гэрээс угаадас иддэг гэх мэтээр доромжилж намайг зодсон. Ингээд гэрийнхээ гадна гаргаж дахиад зодож хоолой боож байх үед хажуу айлын ах гарч ирж салгасан. Тэрнээс өмнө эхнэр маань салгах гээд дийлэхгүй хүрзээр хойд эцгийгээ цохиж авч байсан. Ер нь эхнэр Оюунцэцэгийн хойд эцэг байнга дарамталдаг хүн байсан юм. Үүнийг нь олон удаа тэсэж тэвчиж байсан. Би зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/,
Хохирогч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 19-20 цагийн хооронд гэртээ байхад дагавар охин Оюунцэцэгийг найз Б нь дуудаад гарах гээд байхаар нь битгий гар гэсэн чинь зөрөөд гараад явсан. Тэгэхээр нь би араас нь хашааны гадаа гарсан чинь охиныг ор гэсэн чинь орохгүй, өөрийгөө мэдэж байна гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би Б хүүхэд уруу татлаа гэж уурлаад нүүрэнд нь цохисон тэгтэл охин О найзыгаа өмөөрч хашаанаас хүрз авчирч модон ишээр нь нуруун тус газар цохисон боловч биед гэмтэл учраагүй. Тэгтэл Б Оюунцэцэгээс хүрзний урд талын төмрөөр нуруу, зүүн дал, зүүн гар луу 2-3 удаа цохисон. Тэгээд дээр доороо орж зодолдож байхад гудамжаар явж байсан хүн салгасан. Энэ үед эхнэр ирсэн байсан. Тэгээд эхнэр цагдаа дуудаад гэмтлийн эмнэлэг дээр очиж эмчлүүлэхэд зүүн гарын богтос хугарсан байна гэсэн. Эмчилгээнд зарцуулсан 250.000 төгрөг нэхэмжилж байна, өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-14 дүгээр хуудас/,
Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ер нь охин Оюунцэцэгийг Батбаатартай нийлүүлэхгүй гэж эсэргүүцсэн боловч дийлэхгүй байсан юм. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нөхөр гэртээ халамцуу байж байсан чинь О найз залуугаа гэртээ байлгана гэснээс болж маргалдсан байсан. Тэгээд Б гарлаа гээд араас нь манай охин гарсан, тэгтэл нөхөр охиныг явуулахгүй гэж түүний араас гарсан. Би удаагүй араас нь гарсан чинь хашааны гадна нөхөртэй хэрэлдэж байгаад Оюунцэцэгийн барьж байсан хүрзээр нөхрийн нуруу руу цохисон, гараараа хаахад гар руу нь цохисон. Тэгээд зодолдоод дээр доороо орохоор нь салгах гэсэн боловч салаагүй тэгэхээр нь доошоо цагдаа дуудаад ирэхэд салсан сууж байсан. Тухайн үед манай нөхөр нилээн халамцуу байсан, нөхрийн биед учруулсан гэмтлийг Б хүрзээр цохиж учруулсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹419 дүгнэлтэд “Г.Ц биед зүүн богтос ясны хугарал, зүүн бугалга, зүүн даланд зулгаралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогдоогдлоо. Дээрх зүйл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хэргийн 24-25 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Ц маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иргэний хуульд зааснаар Д.Б 250.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Ц олгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.