Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/40

 

 

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч .Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга .Түвшинжаргал нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч Э *******, ******* нарт холбогдох 2418001720078 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1., 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******, ******* ******* овогт нарыг бүлэглэн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших,

Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан кибер орчинд хууль бусаар халдах,

усдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн шүүгдэгч *******, ******* нарын нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 8 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт шүүхээс оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас нийт 11.600,000 төгрөгийн хохирлыг хувь тэнцүүлэн тус бүрээс 5,800,000 гаргуулж хохирогч олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, эзэмшлийн ХААН банкны дугаарын дансанд хязгаарласан 521,000 төгрөгийг улсын орлогод оруулж, Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаартай зөвшөөрлөөр дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, ******* нар давж заалдах гомдолдоо:

... ид гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Айгаад ар гэрийнхэндээ хэлээгүй, дэмжлэг туслалцаа авч чадаагүйгээс хохирол төлөхөд анхаараагүй юм. ид хохирогчийг хохиролгүй болгох, хохирлоо төлөхөө илэрхийлж байна. Ар гэрийнхэн хохирол төлөхөд тусална гэсэн. ид 2 ажил хийж ээж, аавын мөнгийг өгнө. Үнэхээр гэм буруугаа ойлгож, гэмшиж цаашид хэрэгт орооцолдохгүй. Хоригдоход хэцүү байдаг юм байна. аав хохирогч 2 сая төгрөгийг 2025.4.11-ний өдөр бэлнээр өгсөн байх. 2025 оны 4 сарын хугацаанд хохирлыг бүрэн барагдуулна гэсэн. *******гийн аав,ээж Дархан “” худалдааны төвд ажилладаг болохоор цалингаа буухаар шүүх хурал /давах/ болохоос өмнө төлөгдөнө. Хохирол төлөхөө илэрхийлсэн маань биелэгдэнэ. Иймд бид хоёр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн зорчих эрхийг хязгаарлах ял болгож өгөхийг хүсье. Жич: 2 сая төгрөг төлсөн баримтыг хавсаргав. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Анх хэрэг үйлдэхдээ айж, эмээсний улмаас ар гэрийнхэндээ хэлж чадаагүй учраас хохирогчид хохирол төлбөрийг төлж чадаагүй. и гагнуурчин мэргэжилтэй. Мэргэжилээрээ ажиллаж аав, ээждээ эргүүлээд хохиролд төлсөн мөнгийг төлөх болно. Цаашид хэрэгт холбогдохгүй, хоригдоход үнэхээр хэцүү байдаг юм байна. Анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон болох хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, хөнгөн ялаар сольж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Хийсэн үйлдэлдээ үнэхээр их харамсаж байна. Хоригдож буй хугацаанд их зүйлсийг ойлгож, ухаарлаа, ар гэрээсээ уучлалт хүсэж байна. и мөн адил гагнуурчин мэргэжилтэй, мэргэжлээрээ ажиллаж аав, ээждээ дэмжлэг үзүүлэх болно. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* саналдаа:

Шүүгдэгч нарыг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн буюу хохирол төлөөгүй гэх үндэслэлээр шүүхийн зүгээс дүгнэлт хийж, хорих ял оногдуулсан гэж ойлгож байна. Хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Хохирогч согтуугаас болж гар утсаа хаясан нэг үйлдлээс болж шүүгдэгч нарын дараа дараагийн хэргийн үргэлжилсэн үйлдэл болох нөхцөл шалтгаан болсон. Анхан шатны шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүгдэгч нарт авч хэлэлцээгүй. Шүүгдэгч нар нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн буюу тохиолдлын шинж чанартай үйлдэл байдаг. Шүүгдэгч нарын зүгээс хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж буй арга хэлбэр нь гээгдэл эд хөрөнгө завшаад дуусалгүйгээр цаашлаад хүний интернэт банкны эрхэд нэвтэрч, данснаас нь мөнгө шилжүүлэн авч захиран зарцуулсан үйлдэл тогтоогддог. Гэмт хэрэг 2024 оны 06 дугаар сард гарсан. Үүнээс хойш 9 сарын хугацааны дараа анхан шатны шүүх хуралдаан болсон. Дээрх хугацаанд шүүгдэгч нарын зүгээс хохирол төлбөрийг ямар нэгэн байдлаар төлж барагдуулах талаар санал санаачлаг гаргаагүй. Шүүгдэгч нар хоригдоод эрхээр ар гэрийн зүгээс хохирол төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдал байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт 2 жил, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэм буруугийн хэлбэрт тохирсон. Иймд шүүгдэгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шаныы шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажилагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 6 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө 04 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг Үйлчилгээний төв орчмоос хохирогч . эзэмшлийн “Note 11 pro” загварын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч . “Note 11 pro” маркийн гар утсыг ашиглан, түүний Хаан банкны дугаартай, Голомт банкны дугаартай дансанд хууль бусаар халдаж мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, улмаар Хаан банкин дахь дугаартай данснаас 6.000.000 төгрөг, Голомт банкин дахь дугаартай данснаас 4.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 11.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хуульзүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******, нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “кибер орчинд халдах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч ....”би яг үнэндээ юу ч санахгүй байгаа. Харин барны хяналтын камерыг өөрөө очиж үзэхэд 00 цагийн орчимд өөрийн гар утаснаас тооцоогоо хийгээд...гарч байсан” гэх /1хх-21/, “Хаан банкны интернэт банкнаас 6000000 төгрөгийн зарлага гарсан, Голомт банкны 4.000.000 төгрөгийн зарлага гарсан. Нийт 10.000.000 төгрөгийн зарлага Хаан банкны дугаарын гэх данс руу орсон байсан” гэх мэдүүлгээр /1хх-24/.

Сэжигтнээр *******...”бид 2 үйлчилгээний төвийн хойд замаар хамт алхаж явж байхад ******* газраас гар утас олсон. Тухайн үед бид хоёр олсон гар утасныхаа кодыг тайлах гэж оролдож байгаад кодыг нь тайлчихсан. ...тэгээд Хаан банкны интернэт банкнаас 3.000.000 төгрөгийг аваад өөрийн тоглодог покер тоглоомын данс руу шилжүүлээд хэсэг тоглож байгаад алдаагүй, өсгөөгүй *******гийн дансаар таталт хийсэн. Дараа нь 3.000.000 төгрөгийг покер тоглоомын данс руу шилжүүлээд хэсэг тоглож байгаад *******гийн данс руу таталт хийж авсан. Голомт банкны данс руу нь нэвтэрч ороод 2.000.000 төгрөгийг покер тоглоомын данс руу шилжүүлж *******гийн дансаар таталт хийж аваад *******гийн гэр рүү явсан” гэх /1хх-38/, “ би Хаан банкны интернэт банк руу нэвтэрч орох зорилготой гар утсыг нь шалгахад интернэт банкин дээр нь ээж гээд араас нь гар утасны дугаар нь санасан байдалтай байсан. Тэгээд шууд нэвтрээд орсон. Үүний дараа Е баримтын мэдээлэл дээрээс нь хохирогчийн регистрийг харж байгаад мөнгө шилжүүлдэг гүйлгээний нууц үгийг сольчихсон” гэх мэдүүлгээр /1хх43/

Сэжигтэн *******...”...ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд андаа энэ гар утасны Хаан банкинд 6.000.000 төгрөг байна. Голомт банкинд 4.000.000 төгрөг байна энэ ямар баян гар вэ гэж хэлж байсан.*******... Е баримтаас регистрийг нь хараад мөн шилжүүлдэг гүйлгээний нууц үгийг нь сольсон юм шиг байна лээ. ******* 6.000.000 төгрөг ээж бид хоёрын дансаар хийж авсан. Харин 4.000.000төгрөгийг тэр шөнө тоглоод алдчихлаа гэж хэлж байсан” гэх мэдүүлгээр /1хх-39-40/ болон хохирогч б. Хаан банкны дугаартай дансны хуулга, Голомт банкны дугаартай дансны хуулга, Хаан банкны , дугаартай дансны хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,  . дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, “Капитал зууч” ХХК-ий Хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болжээ.

Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, тэдгээрийн үйлдэлд  үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үндэслэлтэй зөв тооцсон байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, түүнчлэн нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв тайлбарлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн шүүгдэгч *******, ******* нарын нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 8 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч *******, ******* нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгт холбогдсон үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр болох 11.600.000 төгрөгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж  шийдвэрлэлээ.

Иймд *******, ******* нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

*******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн тус бүрт нь 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,  шүүгдэгч нарт оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-уул аймгийн Дархан сумаас гарахыг хориглож, шүүгдэгч *******д оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хот, дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, ялын биелэлтэд хяналт тавихыг харъяалах аймаг, дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцно” гэж заасан тул шүүгдэгч *******, ******* нарын 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон 61 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг:

-“2. Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай гэж,

-“З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн тус бүр 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй гэж,

-“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт шүүхээс оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-уул аймгийн Дархан сумаас гарахыг хориглож, шүүгдэгч *******д оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хот, дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, ялын биелэлтэд хяналт тавихыг харъяалах аймаг, дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй гэж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын цагдан хоригдсон 61 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцсугай.

3. Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

5. Шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

          ШҮҮГЧИД                                                     .МАНЛАЙААТАР

                                                                                           З.ТӨМӨРХҮҮ