Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 157/ШШ2025/00448

 

 

 

 

 

 

 

     2025         11           24                                    157/ШШ2025/00448

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч Хэнтий аймаг Бор-Өндөр сум 2 дугаар багт хаягтай, “ банк” ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ...аймаг ... сум .. дугаар баг .. тоотод оршин суух, Г.М холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 593,913.92 (таван зуун ерэн гурван мянга есөн зуун арван гурван төгрөг ерэн хоёр мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж,хянаад                                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “ Банк” ХК-ийн Хэнтий аймгийн Бор-Өндөр тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Г овогтой М нь Банкны Бор-Өндөр тооцооны төвөөс 2024 оны 11 сарын 18ы өдөр 1430090768 дугаартай амар зээлийн гэрээ байгуулан 440,000 төгрөгийн зээлийг 7 хоногийн хугацаатай, 30 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 11 сарын 18-ны өдөр зээлдэгч Г.М нь Банк дахь 5005828563 тоот дансанд 440,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430090768 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 11 сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй 350 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 593,913.92 (таван зуун ерэн гурван мянга есөн зуун арван гурван төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Г.М гаргуулж өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч Г.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Г.М миний бие “ банк”-ны нэхэмжилсэн 593,913.92 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “ банк” ХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Г.М холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 593,913.92 (таван зуун ерэн гурван мянга есөн зуун арван гурван төгрөг ерэн хоёр мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч “ банк” ХК-ийн Бор-Өндөр тооцооны төв, хариуцагч Г.М хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 593,913.92 (таван зуун ерэн гурван мянга есөн зуун арван гурван төгрөг ерэн хоёр мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.    

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 593,913.92 (таван зуун ерэн гурван мянга есөн зуун арван гурван төгрөг ерэн хоёр мөнгө)-ийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            5.Хариуцагч Г.М нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 593,913.92 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “ банк” ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,467 төгрөгийн тал хувь болох 9,233 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 9,233 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Г.М улсын тэмдэгтийн хураамж 9,233 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ банк” ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “Хас банк” ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжилсэн 593,913.92 (таван зуун ерэн гурван мянга есөн зуун арван гурван төгрөг ерэн хоёр мөнгө)-ийг хариуцагч Г.М нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ банк” ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,467 төгрөгийн тал хувь болох 9,233 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 9,233 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Г.М улсын тэмдэгтийн хураамж 9,233 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ банк” ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭНХМАНДАХ