2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/09484

 

 

 

 

2025 11 17 192/ШШ2025/09484

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Насанжаргал би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ****************** Х**************ХК /РД:2*************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 25 дугаар хороо, *********************тоот хаягт оршин суух Х***** овогт Э*******П******* /РД:ИЗ*********/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 22,337,178.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Нэхэмжлэгч Х****** ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.П******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,337,178.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.П****** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,850,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,850,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,987,178.82 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,636 төгрөгийн 50 хувь болох 134,818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 134,818 төгрөгийг, хариуцагч Э.П***********134,818 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х********* ХК-д олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.НАСАНЖАРГАЛ