2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/08803

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Хишигбумбан инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******,******* нарт холбогдох 35,554,107.04 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 405,921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,******* нараас 405,921 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хишигбумбан инвест ББСБ” ХХК-нд олгосугай.

 

3.Хэрэв уг төлбөрийг хариуцагч нар нь төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

4.Хариуцагч нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

5.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД