2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 192/шш2025/09308

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 12 192/ШШ2025/09308

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн гэрээний үүрэгт 25,484,699.70 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч И.Хишигжаргал төлөхөөр бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,373 төгрөгийн 142,686.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Хишигжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 142,686.5 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 142,686.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ариг банк ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.АМАРТҮВШИН