Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 157/ШШ2025/00449

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

          ******* аймгийн *******-******* сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч ................... тоот хаягт байрлах “.................” ХК-ийн ................... ******* төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.С холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,774,259,62 (арван сая долоон зуун далан дөрвөн мянга хоёр зуун тавин есөн төгрөг жаран хоёр мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад                                                                                                                                           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ... төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Г.С нь ******* банкны *******-******* ******* төвөөс 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар MN950034320001879115 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 1,7-2,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 5.2.1, 5.2.14 дэх заалтыг зөрчиж зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, холбоо барьж хугацаа өгсөн ч харилцан тохиролцсон хугацаанд зээлээ төлөлгүй хүндрэл учруулсаар байна. 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 10,000,000.00 төгрөг, зээлийн хүү 774,259.62 төгрөг нийт 10,774,259.62 төгрөг /арван сая долоон зуун далан дөрвөн мянга хоёр зуун тавин есөн мянга жаран хоёр мөнгө/ байна. Иймд зээлдэгч Г.С нийт зээл хүүний төлбөрт 10,774,259.62 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч Г.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...10,774,259.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 12-р сарын 10-наас 1 саяар төлж барагдуулах хүсэлттэй байна.” гэжээ.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* ******* харьяа *******-******* ******* төв нь хариуцагч Г.С холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,774,259,62 (арван сая долоон зуун далан дөрвөн мянга хоёр зуун тавин есөн төгрөг жаран хоёр мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* ******* харьяа *******-******* ******* төв, хариуцагч Г.С нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 10,774,259,62 (арван сая долоон зуун далан дөрвөн мянга хоёр зуун тавин есөн төгрөг жаран хоёр мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.    

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,774,259,62 (арван сая долоон зуун далан дөрвөн мянга хоёр зуун тавин есөн төгрөг жаран хоёр мөнгө)-ийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

 5.Хариуцагч Г.С нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,774,259,62 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* ******* харьяа *******-******* ******* төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,338 төгрөгийн тал хувь болох 93,669 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 93,669 төгрөгийг, хариуцагч Г.С улсын тэмдэгтийн хураамж 93,669 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* ******* харьяа *******-******* ******* төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* ******* харьяа *******-******* ******* төвийн нэхэмжилсэн 10,774,259,62 (арван сая долоон зуун далан дөрвөн мянга хоёр зуун тавин есөн төгрөг жаран хоёр мөнгө)-ийг хариуцагч Г.С нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* ******* харьяа *******-******* ******* төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,338 төгрөгийн тал хувь болох 93,669 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 93,669 төгрөгийг, хариуцагч Г.С улсын тэмдэгтийн хураамж 93,669 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* ******* харьяа *******-******* ******* төвд олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭНХМАНДАХ