2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/08571

 

 

 

 

 

 

 

 

   2025               11              27                                             192/ШШ2025/09917              

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,

Нэхэмжлэгч:***ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***д холбогдох,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох 25,744,655 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 25,744,655 төгрөгийг хариуцагч ***хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 1. 2025.12.20-нд 1,000,000 төгрөг, 2. 2026.01.20-нд 1,000,000 төгрөг, 3. 2026.02.20-нд 1,000,000 төгрөг, 4. 2026.03.20-нд 2,527,183 төгрөг, 5. 2026.04.20-нд 2,527,183 төгрөг, 6. 2026.05.20-нд 2,527,183 төгрөг, 7. 2026.06.20-нд 2,527,183 төгрөг, 8. 2026.07.20-нд 2,527,183 төгрөг, 9. 2026.08.20-нд 2,527,183 төгрөг, 10. 2026.09.20-нд 2,527,183 төгрөг, 11. 2026.10.20-нд 2,527,183 төгрөг, 12. 2026.11.20-нд 2,527,191 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,673 төгрөгөөс 143,336 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 143,336 төгрөгийг, хариуцагч ***с 143,337 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***-д олгосугай.       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                              Б.ГАНЦЭЦЭГ