| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/05870/И |
| Дугаар | 192/ШШ2025/08894 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/08894
2025 11 03 192/ШШ2025/08894
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,,,
Хариуцагч: ,, 4-42 тоот хаягт байрлах “Азийн барилга групп” ХХК (РД:6114237) нарт холбогдох
155,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан 155,, төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч байршуулсан зарын дагуу түүнтэй холбогдож Баянгол дүүргийн 04 дүгээр хорооллын эцэст баригдах “Мега сити” хотхоны 105 дугаар байр,,,, төгрөгөөр худалдаж авахаар тохирч, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хаан банк дахь 5077223400 дугаар данс руу 155,, төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл тухайн орон сууц ашиглалтад ороогүй байх тул 155,, төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч “Азийн барилга групп” ХХК-нд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Хариуцагч “Азийн барилга групп” ХХК-тай “Яавч трак” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр барилгын суурийн газар шорооны ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний төлбөрт Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Мега сити” орон сууцны барилгаас 105 дугаар байр, 09 дүгээр давхар, 73.2 м.кв талбай бүхий 3 өрөө, 6 дугаар давхарт 43.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус авахаар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. “Яавч трак” ХХК нь ажлыг гүйцэтгэсэн тул тухайн орон сууц ашиглалтад орохыг хүлээхгүйгээр ажлын хөлсөнд авах орон сууцуудыг худалдахаар зар тавьснаар нэхэмжлэгчтэй холбогдож улмаар “Азийн барилга групп” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж “Мега сити” хотхоны 105 дугаар байр,, 73.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар сольж авахаар болж “Азийн барилга групп” ХХК болон нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 21/164 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагч “Азийн барилга групп” ХХК-ийг шүүхэд дуудан ирүүлэхээр нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягийн дагуу “Шүүхэд дуудан ирүүлэх тухай” шүүхийн мэдэгдэх хуудсыг илгээсэн боловч тухайн хаягт үйл ажиллагаа явуулдаггүй гэж шуудангийн байгууллагаас мэдэгдэх хуудсыг буцаасан. Улмаар нэхэмжлэгч нь хариуцагч “Азийн барилга групп” ХХК-нд холбогдох шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлсэн болно.
4.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, 155,, төгрөгийг д шилжүүлсэн гүйлгээний баримт, Ариг банктай байгуулсан зээлийн гэрээний эх хувь,т хаягласан нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй учир “Мега сити” хотхоны 105 дугаар байр,, 73.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны захиалгын гэрээ хүчингүй гэх “Азийн барилга групп” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/24-01 дугаар албан бичиг, “Азийн барилга групп” ХХК болон нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний эх хувь,
Хариуцагч талаас хариу тайлбар, итгэмжлэл, “Азийн барилга групп” ХХК болон “Яавч трак” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Барилгын суурийн газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ”-ний эх хувь, уг гэрээний хүрээнд тооцоо нийлсэн акт, “Азийн барилга групп” ХХК-нд хаягласан “Мега сити” хотхоны 105 дугаар байр,, 73.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыгт шилжүүлнэ үү гэх “Яавч трак” ХХК-ийн албан бичиг, “Яавч трак” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30д2-3/10549 дугаар албан бичгийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр “Азийн барилга групп” ХХК болон тус компанийн захирал А.Жавхлантөгсийн хаягийн мэдээллийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас гаргуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан 155,, төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч тэй Баянгол дүүргийн 04 дүгээр хорооллын эцэст баригдах “Мега сити” хотхоны 105 дугаар байр,,,, төгрөгөөр худалдаж авахаар тохирч, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хаан банк дахь 5077223400 дугаар данс руу 155,, төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл тухайн орон сууц ашиглалтад ороогүй байх тул 155,, төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Яавч трак” ХХК нь “Азийн барилга групп” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан барилгын суурийн газар шорооны ажил гүйцэтгүүлэх гэрээний төлбөрт Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Мега сити” орон сууцны барилгаас 105 дугаар байр, 09 дүгээр давхар, 73.2 м.кв талбай бүхий 3 өрөө, 6 дугаар давхарт 43.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус авахаар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, улмаар “Азийн барилга групп” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж “Мега сити” хотхоны 105 дугаар байр,, 73.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыгт шилжүүлэхийг зөвшөөрснөөр “Азийн барилга групп” ХХК болон нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 21/164 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байна.
4.Нэхэмжлэгч нь хариуцагч “Азийн барилга групп” ХХК-нд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан болно.
5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.Нэхэмжлэгч болон хариуцагч нар Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Мега сити” орон сууцны барилгаас 105 дугаар байр,,,, төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч нь 155,, төгрөгийг д төлсөн. (хавтаст хэргийн 4, 23 дахь тал)
5.2.“Азийн барилга групп” ХХК болон “Яавч трак” ХХК-ийн хооронд 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан “Барилгын суурийн газар шорооны ажил гүйцэтгүүлэх гэрээ”-ний төлбөрт “Азийн барилга групп” ХХК нь “Яавч трак” ХХК-нд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Мега сити” орон сууцны барилгаас 105 дугаар байр,, 73.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон. (хавтаст хэргийн 61 дэх тал)
5.3.Хариуцагч нь “Яавч трак” ХХК-ийн гүйцэтгэх захирал. (хавтаст хэргийн 24 дэх тал)
6.Хавтаст хэрэгт авагдсан “Яавч трак” ХХК-ийн албан бичигт “...гэрээний төлбөрт шилжүүлэн авсан Mega-City төслийн 105-р блокын I тоот 73,2 м.кв 3 өрөө орон сууцыг Гаваасамбуу овогтой Оюунтунгалаг РД:АВ88010724-д төлбөр тооцоо бүрэн хийгдсэн тул шилжүүлж өгнө үү” гэж дурдсан, улмаар “Азийн барилга групп” ХХК болон нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Орон сууц захиалгаар байгуулах гэрээ” байгуулагдаж “Мега сити” орон сууцны барилгын 105 блокийнт “I” тоот 73.2м2 талбайтай 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон, “Азийн барилга групп” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/24-01 дугаар албан бичигт “...“Мега сити” хотхоны 105 блокийн 21/164 гэрээний дугаартай 10-р давхар I тоот 73.2м2 талбайтай 3 өрөө байрыг нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар авсан ба гэрээний үүрэг биелэгдээгүй тул уг байрны захиалгын гэрээ нь хүчингүй болно” гэж дурдсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь “Азийн барилга групп” ХХК-аас “Яавч трак” ХХК-нд гэрээний төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон орон сууцыг 155,, төгрөгөөр худалдан авсан үйл баримт тогтоогдож байна.
6.1.Гэхдээ нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг хэнээс худалдан авч байгаа вэ гэдгийг шүүх тогтоох шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, хариуцагч эс худалдан авч байна уу? “Яавч трак” ХХК-аас худалдан авч байна уу? эсхүл хариуцагч “Азийн барилга групп” ХХК-аас худалдан авч байна уу?
6.2.Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч тэй холбогдож орон сууцыг худалдаж авахаар тохирч, төлбөрийг түүний данс руу шилжүүлсэн үйл баримтын хувьд зохигч талуудын хооронд маргаангүй.
Хариуцагч хувьд “Яавч трак” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрээр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Мега сити” орон сууцны барилгаас 105 дугаар байр,, 73.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах эрхтэй этгээд мөн эсэхийг тогтоох шаардлагатай.
Хавтаст хэрэгт авагдсан “Азийн барилга групп” ХХК болон “Яавч трак” ХХК-ийн хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт “Азийн барилга групп” ХХК нь “Яавч трак” ХХК-нд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Мега сити” орон сууцны барилгаас 105 дугаар байр,, 73.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагсдан “Азийн барилга групп” ХХК болон “Яавч трак” ХХК-ийн хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ, “Азийн барилга групп” ХХК-ийн албан бичгээр тогтоогдож байна.
Энэ тохиолдолд тухайн орон сууцыг хариуцагч өөрийн нэрийн өмнөөс бус “Яавч трак” ХХК-ийн нэрийн өмнөөс тус компанийг төлөөлөн бусдад худалдан борлуулах эрхтэй байжээ.
Тэгэхээр “Яавч трак” ХХК-аас “Азийн барилга групп” ХХК-нд гэрээний төлбөрт шилжүүлэн авсан Mega-City төслийн 105-р блокын I тоот 73,2 м.кв 3 өрөө орон сууцыг Гаваасамбуу овогтой Оюунтунгалаг РД:АВ88010724-д төлбөр тооцоо бүрэн хийгдсэн тул шилжүүлж өгнө үү гэх албан бичгийг хүргүүлснээр “Азийн барилга групп” ХХК нь нэхэмжлэгчтай 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч болон “Яавч трак” ХХК-ийн хооронд “Азийн барилга групп” ХХК болон “Яавч трак” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Барилгын суурийн газар шорооны ажил гүйцэтгүүлэх гэрээ”-ний шаардах эрхийг шилжүүлэх хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6.3.Хэдийгээр нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг хариуцагч эзэмшлийн данс руу буюу д хүлээлгэж өгч байгаа ч энэ нь тэдний хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй харин Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгсөн гэж үзнэ.
6.4.Иймд нэхэмжлэгч нь хариуцагч эс 155,, төгрөгийг шаардах эрхгүй байна.
7.Нэхэмжлэгч нь хариуцагч “Азийн барилга групп” ХХК-нд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан болно.
8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч д холбогдуулан гаргасан 155,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.Энэхүү шийдвэр нь зохих этгээдэд холбогдуулан шүүхэд шаардлага гаргах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 932,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч эс 155,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Азийн барилга групп” ХХК-нд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 932,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД