2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/09660

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн Алаг адуун ургийн овогт Э.М /РД:*** /, Монгол улсын иргэн Бөртэ ургийн овогт Ж.Б  /РД:*** / нарын гэрлэлтийг цуцалж, тэдний дундаас 2011 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Ч /14 настай/, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Ч /11 настай/ нарыг эх Э.М асрамжид үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.М олгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б нь насанд хүрээгүй хүү Б.Ч , Б.Ч нартай сард хоёр удаа уулзаж, хүүхдүүдийн сургуулиас зохиогдох арга хэмжээнүүдэд оролцох, тэмдэглэлт болон баярын өдрүүдэд хүүхдүүдтэйгээ уулзаж байхаар нэхэмжлэгч Э.М тохиролцон уулзалтын журам тогтоосныг баталж, тэдний хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүүхдүүдээ асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

4. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардахгүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА