| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00819/И |
| Дугаар | 310/ШШ2025/00716 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 310/ШШ2025/00716
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар *******10/ШШ2025/00716 | Дундговь аймаг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн *******-******* сумын *******-р багт оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, *******10/2025/00819/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...1986-1988 онуудад Дундговь аймгийн *******-******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрийн тамга тэмдэгийн зөрчилтэй байх тул 1986 оны 06 сарын 18-ны өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн *******-******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн *******-р хуудас/, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 08 сарын 27-ны өдрийн 205 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/, Дундговь аймгийн Татварын газрын 2025 оны 11 сарын 19-ний өдрийн 08/571 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/, Дундговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 сарын 19-ний өдрийн 10/199 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/, Дундговь аймгийн *******-******* сумын ******* нэгдлийн даргын 1988 оны 10 сарын 20-ны өдрийн 62 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 8-р хуудас/ баримтыг ирүүлж, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч М., Г. /хэргийн 17-20-р хуудас/ нараас гэрчийн мэдүүлэг авчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч А.*******ын хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй тул 1986 оны 06 сарын 18-ны өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн *******-******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
*******. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 08 сарын 27-ны өдрийн 205 дугаартай албан бичиг, Дундговь аймгийн Татварын газрын 2025 оны 11 сарын 19-ний өдрийн 08/571 дугаартай албан бичиг, Дундговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 сарын 19-ний өдрийн 10/199 дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн *******-******* сумын ******* нэгдлийн даргын 1988 оны 10 сарын 20-ны өдрийн 62 дугаартай тушаалын хуулбар , хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч М., Г. нарын мэдүүлэг баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 1**************.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч А.*******ын ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн болно.
6. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* /РД:*******/ нь 1986 оны 06 сарын 18-ны өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн *******-******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ