2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/09535

 


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.*******гийн нэхэмжлэлтэй******* ХХК-д холбогдох 89 520 752 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 59 520 752 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэгдэл төлбөр болох 30 000 000 төгрөгийг эвлэрлийн гэрээ байгуулсан өдөр нэхэмжлэгч******* ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь******* дугаарын дансанд төлж барагдуулах болон бусад нөхцөлийг харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 605 600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 30 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 307 950 төгрөгийг хариуцагч******* ХХК-аас гаргуулан Д.*******д олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                                 Д.ЭНХЦЭЦЭГ