| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 2338000000155 |
| Дугаар | 2025/ДШМ/26 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/26
2025 04 23 2025/ДШМ/.....
Д.Бод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Л.Отгончимэг,
Яллагдагчийн өмгөөлөгч: Б.Батдорж, М.Мэндбаяр /цахим/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,
Нарийн бичгийн дарга: Баасанжав нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/226 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Л.Отгончимэгийн гаргасан эсэргүүцлээр Д.Бод холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ш овогт Дын Б, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Э сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар 000/.
Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Эсумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Цтай маргалдаж улмаар түүний зүүн чамархай хэсэгт аягаар цохиж амь насыг нь хохироон хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/226 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дын Бод холбогдох эрүүгийн 2238000000155 дугаартай хэргийгХөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх 2, улаан цоохор өнгийн дүрслэл бүхий сэнжтэй хагархай аяга 1 ширхэг, Сэнгүр нэртэй 2.5 литрийн пивоны сав 2 ширхэг, сэрүүн нэртэй 2.5 литрийн пивоны сав 2 ширхэг, улаан хүрэн өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, бөөрөнхий түлээ 2 ширхэг, хагалсан түлээ 5 ширхэг, богино хар банз 3 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Л.Отгончимэг эсэргүүцэлдээ: “Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцахад шүүхийн шийдвэр хэлбэр бүтцийн хувьд шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага хангаагүйн зэрэгцээ шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байх болон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзлээ.
1.Шүүхийн шийдвэрт тавигдах хэлбэр бүтцийн шаардлага хангаагүй талаар:
... “...Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж заасныг зөрчин хэргийг прокурорт буцаасан захирамж нь “Удиртгал, Үндэслэх, Захирамжпах” гэсэн хэсгүүдээс бүрдсэн байх тул хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл болж байна.
2.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангаагүй талаар:
Шүүхийн шийдвэр нь “хууль ёсны байх” шаардлагыг хангахын тулд шүүх хэрэг маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлан хэрэглэнэ.
Шүүгчийн захирамжийн Үндэслэх хэсгийн А заалтын тухайд:
...Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт буюу хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр эд мөрийн баримтыг хураан авч тэмдэглэл үйлдсэн, уг ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар мөрдөгч санал гаргаж, прокурор тогтоол үйлдсэн боловч он сар нь зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй гэсэн дүгнэлт нь өөрөө шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөд шалгах ажиллагаанд хамаарахгүй байгаагийн зэрэгцээ хэргийн газрын нөхөн үзлэгээр хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдал илэрсэн, хэргийг шийдвэрлэхэд буюу яллагдагчийг шийтгэх болон цагаатгах шийдвэр гаргахад хэрхэн нөлөөлж байгаа талаар дүгнэлт хийхгүйгээр хийгдсэн ажиллагаануудын огноо зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй гэсэн дүгнэлт хийсэн нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар ямар мөрдөн шалгах ажиллагаа хийж хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзэж байгаа нь ойлгомжгүй болжээ.
... Б заалтын тухайд:
...Уг цамц хэнийх болохыг тогтоохын тулд холбогдох бүхий л ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд, гэмт хэрэг үйлдэгдсэн газарт байсан гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авсан бөгөөд хэнийх болох нь тогтоогдоогүй, тухайн эд мөрийн баримтаар хураагдсан гэх цамцнаас хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг тогтоох, яллагдагчийг шийтгэх эсхүл цагаатгах шийдвэр гаргахад хэрхэн нөлөөлж байгааг тодорхой заагаагүй, уг цамцны эзнийг олж тогтоосноор хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг тодрох болон ямар ажиллагаа хийх нь ойлгомжгүй байна.
В заалтын тухайд:
...Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорын газраас Цагдаагийн газарт хүргүүлж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Т Д.Бод холбогдох хэргийг шалгаж шийдвэрлэхийг мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд даалгасан байгааг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй.
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих” гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ойлгон хэрэглэх ба харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн зөрчил бүр нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шалтгаан болохгүй тул шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарахад нөлөөлөхгүй зөрчлийг ноцтой зөрчилд тооцдоггүй болно.
Г заалтын тухайд:
...Хэрэгт Б.Д гэгч гэрчээс мэдүүлэг огт аваагүй. Харин гэрч Б.Бгийн “...Шөнө 01 цагийн орчим талийгаачийн нагац ах нь манай нөхөр Мягмар луу залгаад Ц өнгөрсөн байна хадам аав Бд хэлэх боломж байна уу гэж залгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 78-79-р тал),
Гэрч Н.Бн дахин өгсөн мэдүүлэгт “...Намайг Бгийн гэрт очоод сууж байтал Б надад хэлэхдээ “сая Б ах залгаад би хүн алчихлаа” гэж хэлээд утсаа салгачихлаа гэж хэлсэн. ...Энэ мэтчилэн худлаа яриад байдаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 70-р тал) тус тус авагдаж гэрчийн мэдүүлэг нөгөө гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Шүүгчийн захирамжид заасан Юнител ХХК-ны 000 оны 08 дугаар сарын 22- ны өдрийн 05-01/7322 дугаартай албан бичгийн хавсралтад 000 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооролд хийсэн яриа дуудлагын түүх байх бөгөөд мөрдөгч энэхүү лавлагааг авахаар 000 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Н- 48/97 дугаартай албан бичгийг хүргүүлэхдээ 000, 000 дугаартай хэрэглэгчийн энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацааны гадагшаа гарсан болон гаднаас хүлээн авсан дуудлагын лавлагааг гаргуулахаар хүсжээ.
Энэхүү албан бичигт заасан хугацаа нь гэрчийн мэдүүлэгт заасан хугацаанаас хойш буюу 000 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацааны дуудлагын түүх байх тул гэрчийн мэдүүлгийг няцааж чадахгүй байна.
Д заалтын тухайд:
Хэргийн хугацааг 8 дугаар удаа сунгах тогтоол 2 дугаар хавтаст хэргийн 242 дугаар хуудсанд авагдсан байх бөгөөд захирамжид заасан 2 дугаар хавтаст хэргийн 135 дугаар хуудсанд авагдсан мөрдөгчийн санал нь яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах тухай санал байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл: ...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 .... дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай байна...” гэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр прокурорын эсэргүүцэлд холбогдуулж гаргасан тайлбартаа. “...Анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаас шийтгэх, эсхүл цагаатгах тогтоолын аль, алийг нь гаргаагүй байхад прокурор эсэргүүцэлдээ шийтгэх шийтгэх, цагаатгах тогтоолд тавигдах хуулийн шаардлагыг зөрчсөн гэх агуулгыг тусгасан нь үндэслэлгүй байна. ...Хэргийн 4 дэх хавтасны 92-101 дэх талд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/124 дугаартай захирамж авагдсан. Уг захирамжаар Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн бөгөөд түүнийг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 1-д заасан зөрчилтэй ажиллагаануудаас “1 дүгээр хавтаст хэргийн 28-31-р хуудсанд 000 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нөхөн үзлэг хийсэн хэсгийн төлөөлөгчийн тэмдэглэл байх боловч цаг хугацааны хувьд хэргийн 38, 39 дүгээр хуудсанд авагдсан Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол, мөрдөгчийн санал зэрэгтэй он, сар зөрүүтэй” байдаг. Энэ зөрчлийг мөрдөн шалгах ажиллагаагаар залруулаагүй буюу ямар нэгэн ажиллагаа огт хийгээгүй, мөрдөгч прокуророос энэ талаарх ажиллагааг огт хийхийг хүсэхгүй байгаа.
...өмнө гаргасан шүүгчийн хүчин төгөлдөр захирамжинд заасан зөрчлийг арилгах талаарх мөрдөн шалгахр ажиллагааг мөрдөгч, прокуророос огт хийсэнгүй. Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 6-д “Нэгдүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр талд авагдсан хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэлд “Гэрч Н.Бг ...цустай банз, хагалсан саж түлээ байна гэсний дагуу” гэж “үзлэгийн ажиллагааны явцыг Самсунг А50 маркийн утсаар кадр зураг авч баримтжуулав” гэж тусгагдсан боловч утсаар дарсан хэргийн газрын гэрэл зургууд, гэрч Н.Бгийн цустай банз, хагалсан саж түлээ байна гэх мэдээлэл хэрэгт авагдаагүй” гэж маш тодорхой заасан байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж хэрэгт хавсаргах шаардлага бүхий нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар огт хийгээгүй байна. Тодруулбал гэрч Н.Бгаас энэ талаар мэдүүлэг авах, үзлэг хийх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон Рсумын 6 дугаар багийн А.М, Б.Ч нараас цустай банз байсан эсэх, гэрэл зургаар бэхжүүлсэн эсэх зэргийг, хэсгийн цагдаа хэсгийн төлөөлөгч нараас тайлбар авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг огт явуулаагүй болно.
...Иймд анхан шатны шүүгчийн захирамжид прокурорын энэ талаар бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байна...” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Мэндбаяр саналдаа:
Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Б.Батдорж саналдаа:
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Яллагдагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Эсумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Цтай маргалдаж улмаар түүний зүүн чамархай хэсэгт аягаар цохиж амь насыг нь хохироон хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх “...000 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн үзлэгээр эд мөрийн баримтаар хураан авсан ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулсан тул хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар мөрдөгч санал гаргаж, прокурор тогтоол гарган тооцсон хэдий ч мөрдөгчийн санал, прокурорын тогтоол 000 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гарсан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, ойлгомжгүй, ...гэрч Н.Бгийн цустай банз, хагалсан саж түлээ байна гэх мэдээллийн дагуу үзлэг хийсэн атал хэрэгт дээрх мэдээлэл байхгүй, Н.Бгаас дурдагдсан асуудлаар мэдүүлэг аваагүй, ...улаан хүрэн өнгийн юүдэнтэй цамц эд мөрийн баримтаар хураагдсан мөртлөө хэний цамц болохыг шалгаж тогтоогоогүй, ...хэрэгт татгалзан гаргасан мөрдөгч ...Б.Б ажиллагаа хийж хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг ...прокурорт ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, ...гэрч Б.Дгийн мэдүүлэг ...авагдаж, яллах дүгнэлтэд тусгагдсан, ...гэрчийн мэдүүлгийг үнэн гэдгийг хэрхэн нотолсон нь тодорхойгүй, дээрх утасны лавлагаагаар үгүйсгэгдэж байхад уг нөхцөл байдлыг нягтлан шалгаагүй, хэргийн мөрдөн байцаалтын хугацааг нийт 14 удаа сунгасан прокурорын тогтоол бүрэн авагдаагүй, ..шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж, хэргийг Прокурорын газарт буцаасан байна.
Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зөрчлийг дахин засуулахаас өөрөөр тогтоох, үгүйсгэх, үнэлэх аргагүй нөхцөл байдал хамаарах бөгөөд шүүгчийн захирамжид дурдсан үндэслэл ийм нөхцөл байдалд хамаарахгүй байна.
Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:
1.Улсын яллагч яллагдагч Д.Быг “...хохирогчийн зүүн чамархай хэсэгт аягаар цохиж амь насыг нь хохироон хүнийг алсан” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хэрэг үйлдэхэд “банз, хагалсан саж түлээ” ашигласан гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, энэ талаар яллах дүгнэлтэд тусгаагүй, тэдгээрээс гэмт хэргийн ул мөр илэрсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд эд мөрийн баримтаар хураан авсан “банз, хагалсан саж түлээ” тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх, хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэхийг шүүх үнэлж, дүгнэн хэргийг шийдвэрлэх боломжтой.
2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Бгаас гэрчийн мэдүүлэг /1хх-66-68, 70-р хуудас, 3хх-46-47-р хуудас/ авсан байх ба шүүх шаардлагатай гэж үзвэл түүнийг шүүх хуралдаанд оролцуулж хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж болно.
3.Хэргийн газрын үзлэгээр хураан авсан улаан өнгийн юүдэнтэй цамцнаас цус болон хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй, цамцны талаар яллагдагч, гэрчүүдээс мэдүүлэг авсан байх ба уг цамцтай холбогдуулан яг ямар ажиллагаа явуулах шаардлагатай талаар захирамжид тодорхой тусгаагүй байна.
4. Яллагдагч Д.Бод холбогдох хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2024.12.18-ны өдрийн 1747 дугаартай албан бичгийн ар талд эрх бүхий албан тушаалтны “...Б.Б ...шийд” гэх бичвэр тусгагдсан байх ба үүнээс хойш мөрдөгчийг хэрэг хянан шалгах ажиллагаанаас татгалзан гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн мөрдөгчийн дээрх хугацаанаас хойш цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг нотлох баримтаар тооцох эсэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.
5.Гэрч Б.Б “...Оройхон бүрий болж байхад Б ах 000 гэсэн өөрийнхөө дугаараас миний өөрийн 000 гэсэн дугаар луу залгаад ах нь хүн алчихлаа гэж хэлсэн би айн юу гэсэн бэ гэсэн чинь утсаа салгасан. Тэр үед талийгчийн ах Б орж ирсэн байсан тэхээр нь би Б ах хүн алчихлаа гээд залгаж байна гэж хэлсэн тэгсэн Б ах би сая очоод ирлээ согтуу байна лээ гэсэн тэхээр нь би төрсөн ах нь тэгж хэлж байгаа юм чинь гээд тоогоогүй.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 78-79-р хуудас/ өгсөн.
Түүний мэдүүлэг нь гэрч Н.Бгийн “000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг 50 минутын орчим байх, одоо цаг хугацааг сайн санахгүй байна. ...Намайг Бгийн гэрт очоод сууж байтал Б надад хэлэхдээ “сая Б ах залгаад би хүн алчихлаа” гэх хэлээд утсаа салгачихлаа гэсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 70-р хуудас/-ээр давхар нотлогджээ.
Түүнчлэн Д.Бтой утсаар ярьсан Б.Д гэх хүний мэдүүлэг хэрэгт авагдаагүй, Юнител ХХК 000 оны 08 дугаар сарын 22-ны 05-01/7222 дугаартай албан бичгээр Д.Бын 000, Б.Бгийн 000 дугаарын 000 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17:41:41 цагаас 04 дүгээр сарын 16-ны өдрийн 21:45:44 цагийн хооронд хийсэн дуудлагын талаарх лавлагаа ирүүлсэн нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай хамааралгүй байна.
6.Шүүгчийн захирамжид дурдсан хавтаст хэргийн 135 дугаар хуудсанд цагдан хорих хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 1 сараар сунгах санал авагдсан байх ба шүүгчийн захирамжаар /2 хх-ийн 136-137-р хуудас/ хугацаа сунгажээ.
Харин хэрэгт мөрдөн байцаалтын 8 дахь хугацааны 10 хоногийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл сунгах мөрдөгчийн санал авагдсан, уг хугацааг сунгасан прокурорын тогтоол авагдаагүй байх боловч энэ талаар шүүх хуралдааны явцад тодруулах боломжтой бөгөөд дээрх зөрчил нь хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7.Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт тухайн этгээдийн гэм бурууг нотлох эсэх болон шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.”, мөн зүйлийн 15-д “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шийдвэрлэнэ.”, 16.11 дүгээр зүйлд “Нотлох баримтаар тооцохгүй байх” гэж тус тус зохицуулсны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас аль нь шийдвэрийн үндэслэл болохыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
8.Мөн шүүх шаардлагатай гэж үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-т заасан “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн” талаар гаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6-д заасан журмаар шийдвэрлүүлэх боломжтойг дурдав.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2-т “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ.” гэж заасан тул шүүхийн шийдвэрийг дээрх зохицуулалтад нийцүүлэн гаргах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/226 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Д.Бод урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ