2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/07251

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/07251

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 29,699,491.44 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 сараас эхлэн 2026 оны 7 сар хүртэл нийт 10 сарын хугацаанд сар бүрийн 28-ны өдөр 3,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч “Хас банк” ХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 306,447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 153,223.5 төгрөг, хариуцагчаас 153,223.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ