| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2018/0100/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2018-07-16 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 105
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******-д холбогдох эрүүгийн 80400000 дугаартай хэргийг 8 оны 6 дугаар сарын -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч *******- нар оролцов.
Шүүгдэгч:
******* улсын иргэн, *******.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, .., ******* ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, энэ хэрэгт холбогдох үедээ .., ам бүл .., Н, насны нарын хамт .. дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух, урьд аймаг дахь Сум *******ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ******* ангийн 4 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 2 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, овгийн /РД:9898/
Нийслэлийн дүүргийн прокуророос:
*******-г 8 оны дугаар сарын 28-29-нд шилжих шөнийн 00 цаг 0 минутын орчимд дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн дэд ахлагч тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэн хувцаснаас нь заамдаж биед нь халдан хүзүүний баруун өмнөд хэсэгт, зүүн мөрний хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсныг тогтоож хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ******* ангийн 2. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
8 оны дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 4 болон байрны гадаа манай найз хэсэг хүмүүстэй маргалдсан.Би тай тэврэлдэн зогсож байсан залууг нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Гэтэл “энэ чинь миний танил бид хоёр мэндлээд тэврэлдэж байхад” гэж хэлсэн. Би харихаар алхаж явтал цагдаа ирээд намайг явъя гэсэн. Би өглөө эрт дүүргийн засаг даргатай Гүний овооны тахилгад явах байсан учраас “явж ирээд учраа олъё” гэхэд заавал авч явна гээд миний мөрөн дээрээс татаад миний куртикийг урчихсан. Энгэр хэсгээс базаад татаад байхаар нь миний дотор давчдаад “тавьчих л даа” гээд цагдаагийн хувцасны хоёр мөрний хэсгээс нь базаад цааш түлхсэн. Хамт эргүүл хийж байсан цагдаа нь ирээд намайг “яасан бэ, зүгээр очоод шалгуулчих” гээд машинд суулгаад эрүүлжүүлэх байр луу авч яваад эрүүлжүүлэхэд хонуулсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч мөрдөн байцаалтын үед өгсөн:
“8 оны дугаар сарын 28-ны өдрийн 2 цагаас 29-ний өглөөний 06 цаг хүртэл цагдаагийн ахлагч хамт дүүргийн дугаар хороонд машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Орой 00 цаг өнгөрч байхад дүүргийн дүгээр хороо “Аяс” баарны гадна байсан 6-7 хүн цагдаагийн машин хараад 4 хүн нь зугтсан. Дээлтэй эрэгтэй хүний араас гүйж байхад нэг залуу нь эмэгтэй хүнтэй уулзаад замд зогсож байсан. Би тэр залууг цагдаагийн хэлтэс дээр очиж шалгуул гэхэд “би гэр лүүгээ явж байна яагаад чамайг дагаж явах ёстой юм” гээд уурлаад байсан ба явахгүй, чадахгүй, чамд шалгуулахгүй гээд буцаад яваад өгөхөөр нь араас нь очоод “та миний шаардлагыг битгий эсэргүүцээд бай, дагаад яв” гээд хар хөх өнгийн куртикны /хүрэмний/ баруун талын цээж хэсгээс бариад авсан чинь чи намайг тавь гээд хойшоо болж, миний өмсөж явсан хантаазнаас барьж авч хоолой боосон. Миний хантаазны гэрэлтүүлэгч хуучирч элэгдсэн байсан болохоор халцарсан, санал хүсэлтгүй, шүүх хуралд оролцохгүй” /хх-ийн ******* дэх тал, 70 дахь тал/ гэсэн мэдүүлэг
*******-д холбогдох зөрчлийн хэргийн хохирогч мөрдөн байцаалтад өгсөн:
8 оны дугаар сарын 28-ны шөнийн 2 цаг өнгөрч байхад дүүргийн дүгээр хорооны “Аяс” баарны гадна , найз нарын хамт явж байтал миний танил баарнаас гарч ирээд сайн уу гээд намайг тэврээд автал хэн нэг хүн миний нүүр лүү цохиод авсан. Миний биед гэгч халдсан байсан. Хэн нэг нь цагдаа дуудсан бололтой цагдаагийн машин ирсэн. *******- нь цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцэж явахгүй гээд байгаа бололтой цагдааг түлхэж харагдсан. Цагдаа нь , нарын биед халдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:
“8 оны дугаар сарын 28-ны 2 цагаас 8 оны дугаар сарын 29-ний 06 цаг хүртэл цагдаагийн дэд ахлагч хамт албаны -84-84 улсын дугаартай машинаар эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 4 болон дугаар байрны гадаа хүмүүс орилж хашгираад байхаар нь очтол цагдаагийн дэд ахлагч хувцасных нь энгэр хэсгээс заамдсан, гийн цамцнаас нь барьсан байдалтай зогсож байхаар нь г шалгуулах шаардлагатай байна машин дээр очъё гэсэн чинь “байж бай, би явахгүй, яагаад авч явах гээд байгаа юм гээд байхаар нь би өмднийх нь тэлээнээс барьж аваад дагуулаад машинд суулгасан. ын хоолой хэсэгт нь улаан болсон, ногоон хантаазны 2 талын гэрэлтүүлэгч хэсэг нь урагдсан байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-2 дахь тал/
Гэрч Х.ын мөрдөн байцаалтад өгсөн: Манай нөхөр , найз бид бааранд орох гээд явж байтал баарнаас залуу гарч ирээд нэг нь ыг сайн уу гээд тэврээд авсан чинь намхан бор залуу нь юу болоод байгаа юм бэ гээд ын нүүрэнд цохисон. Цагдаа нар ирэхэд тэнд байсан хүмүүс зугтсан. Нэг цагдаа ыг цохисон залууг дагаад яв гэсэн чинь явахгүй гээд зөрөөд түлхэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дахь тал/
Гэрч Х.ын мөрдөн байцаалтад өгсөн:
8 оны дугаар сарын 28-ны өдөр дүүргийн дүгээр хорооны Аяс бааранд орж, шилтэй пиво хоёрыг уугаад шөнийн 00 цаг болж байхад баарнаас гартал цагдаа нар ирж байгаа бололтой машин ирэхээр нь би айгаад 4 дүгээр байрны тийш гүйсэн. Нэг цагдаа ирээд бариад авсан. Тэр цагдаатай би буцаж дээр очсон. Цагдаа г дагаад яв цагдаа дээр очиж шалгуул гэхэд “маргааш өглөө учраа олъё, гэр лүүгээ явлаа” гэсэн. цагдаа хоёр заамдалцаж авахаар нь би салгах санаатай *******уур нь орсон. Цагдаагийн алба хаагч хууль бус шаардлага тавиагүй. Миний болон гийн биед хүч хэрэглэж халдаагүй гэсэн мэдүүлэг /хх-27 дахь тал/
Шүүх эмнэлгийн шинжээчийн 09/шэ2 тоот дүгнэлтэд:
“ биед хүзүүний өмнөд хэсэг, зүүн мөрний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4 дэх тал/
Улсын яллагч дүгнэлтдээ: *******-д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч *******- дүгнэлтдээ: Би цагдааг заамдаж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэм буруугаа хүлээж байна. Миний бие хүүхдийн хамт амьдардаг. Ганцаараа ажил эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан ял оноож өгнө үү гэв.
Хэргийн үйлдлийн талаар:
*******- нь 8 оны дугаар сарын 28-29-нд шилжих шөнийн 00 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аяс байрны дэргэд иргэн гараараа нүүрэнд нь нэг удаа цохиж зөрчил гаргаад байхдаа, хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч “асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллага руу хамт яв” гэсэн шаардлагыг эсэргүүцэж “яахаараа чамтай явах ёстой юм бэ, маргааш өглөө ажилтай тул одоо явахгүй” гэж хэлээд цагдааг хувцаснаас нь заамдан хоолойг нь боож хүзүүний баруун өмнөд хэсэгт, зүүн мөрний хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан байна.
Нотлох баримтын талаар:
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хууль сануулж, хуульд заасан шаардлагын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тодорхойлогдсон, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон, ойлгомжтой байна. Эдгээр нотлох баримтуудын агуулга нь үйлдлийг бүхэлд нь хамарсан, өөр хоорондоо зөрүүгүй байна. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдэл, нөхцөл байдлыг гүйцэд, хангалттай нотолсон хууль ёсны баримтууд мөн. Хавтаст хэргийн 0-2 дахь талд авагдсан ын биед учирсан гэмтлийн талаархи шинжээчийн дүгнэлт, дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд зэрэг нь тухайн хэрэгт хамааралгүй нөхцөл байдлыг тодруулсан байх тул нотлох баримтаар шинжлэн судлахаас татгалзсаныг тэмдэглэе.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хийсэн хууль зүйн дүгнэлт
Хохирогч Ч. дүүрэг дэхь цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаагийн албанд ажилладаг болох нь ЦЕГ-ын тэргүүн дэд даргын 8 дугаартай тушаал, түүний хавсралтаар тогтоогджээ. Шүүгдэгч *******- хууль сахиулагч гэдгийг мэдсээр байж түүнд хүч хэрэглэсэн байх ба үйлдэлдээ санаатай хандсан байна. Энэ нь цагдаа цагдаагийн албаны дүрэмт хувцастай, хөдөлгөөнт эргүүлийн автомашинтай явж байсныг шүүгдэгч харж, мэдэж байснаар батлагдсан ба тухайн цаг хугацаанд цагдаа хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан болох нь дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргын баталсан “жижүүрийн томилгооны хуваарь”-иар тодорхойлогджээ.
Зөрчлийн тухай хуулийн .2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хууль сахиулах чиг үүрэг гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн ******* хамгаалалтын албаны алба хаагчийн хуульд заасан чиг үүргийг хэлнэ” гэж тайлбарласан тул Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч. нь хууль сахиулагч мөн. Хууль сахиулагч Ч.ад учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоогдохуйц гэмтэл биш болох нь шинжээчийн “Ч.ад учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Иймд хохирогчийн биед учирсан зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулаагүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан *******-г Эрүүгийн хуулийн ******* ангийн 2. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Гэм буруутайд тооцогдсон *******-г тухайн зүйл хэсэгт заасан ялыг оногдуулахад харгалзан үзэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэе.
*******- нь урьд хулгайн хэрэгт гэм буруутайд тооцогдож өршөөлийн хуульд зааснаар хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан, 4-7 онуудад согтуугаар бусадтай маргасан, гудамжинд хэвийн бус явсан, бусдад хүч хэрэглэсэн зэрэг үндэслэлээр зөрчлийн хэрэгт шийтгэл хүлээж байсан зэрэг хувийн байдал тогтоогдсон. Мөн банкны зээл төлдөг баримт хэрэгт авагджээ.
Гэм буруутай этгээдэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ******* ангийн 2. дүгээр зүйлийн -д заасан торгох, зорчих эрх хязгаарлах, хорих ялуудаас сонгож хэрэглэнэ.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дугаар зүйлд оны 2 дугаар сарын 0-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг ******* оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ” гэж заасан. Иймд гэм буруутай этгээдийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулах үндэслэл байгаа боловч *******-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн, хохирогчид нэхэмжлэх хор уршиг байхгүй, шүүгдэгч өрхийн орлогыг ганцаар бүрдүүлж гэр бүлийн гишүүдээ тэжээж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж цаашдын засрал хүмүүжлийг хянах нь зохистой гэж дүгнэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгүүд, 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ