Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 109

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1804001500114 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:                     

 Нарийн бичгийн дарга                              Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                Б.Оюунцэцэг

 Шүүгдэгч                                                  М.Б- нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “.............” ТӨХК-д засварчин ажилтай, ам бүл .., эхнэр, .. хүүхдүүдийн хамт, ... дугаар хороо, .. дугаар .. тоотд оршин суух, ял шийтгэлгүй, Ш- овгийн М-ын Б- /РД:........../

Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр:

Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, ............ тоотод иргэн Д.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хүч хэрэглэн, үнсний тосгуураар зүүн хацар, зүүн чих орчим нь нэг удаа цохиж, зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Б- бид хоёр архи ууж байгаад дахин нэмж архи авна гэхэд Б- авахгүй гээд тэрнээс болоод бид хоёр муудалцсан. Тухайн үед би архиндаа согтсон байсан болохоор яагаад маргалдах болсноо сайн санахгүй байна. Нэг мэдэхэд бид хоёр Э-ы хашаан дотор барилцаж аваад ноцолдож байсан. Тэгээд газарт унах үед хашааны зүүн талын буланд байсан зуухны урдаас нэг юм бариад Б-г цохьсон. Б-г цохисны дараа гартаа байгаа зүйлээ харахад зуухны урд байсан үнсний тосгуур байхаар нь хашааны булан руу шидсэн. Цагдаагийн хэлтэс дээр ирээд согтуурлын зэргийг шалгуулахад 0.207 хувьтай гарсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Хохирогч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Б- бид хоёр хамт ажилладаг. 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Э-ы хашаанд буюу Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 22 дугаар гудамжны 1 тоот хашаанд Жүгдэрнамжил, Э- нарын хамт архи уусан. Энд архи уухаасаа өмнө бид наадмын талбай дээр хоёр шил архи уусан. Бид архиа уугаад нилээд согтсон. Б- бид хоёр архи нэмж авна, авахгүй гэж маргалдсан. Тэгээд бид хоёр хашааны зүүн буланд барилцаж авахад хашааны хажууд байсан хуучин зэвтэй төмөр зуухны урд байсан үнсний тосгуурыг Б- барьж аваад зүүн чихний орчим дэлсээд авах шиг болсон. Тэрхэн зуур миний ухаан балартсан ба сэргэхэд зүүн чихний орчмоос цус гарч байсан. Эхнэр рүүгээ утсаар залгаж дуудаад, бид эмнэлэг явж хацар хэсэгтээ 5, чиний ар хэсэгтээ 9 оёдол, нийт 14 оёдол тавиулсан. Одоо надад зовиурлаж байгаа өвчин байхгүй. Би Б-тай эвлэрсэн. Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8500 төгрөгийг Б- өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд биечлэн оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч С.З-гийн мөрдөн байцаалтын шатанд: “...2018 оны 7 дугаар с арын 09-ний оройн 20 цаг өнгөрч байхад Б- ажлын газрынхаа Э-ы гэрт жаахан юм уучихаад ирлээ гэж хэлсэн. Удалгүй манай гэрт 2 цагдаа ирээд Б-ийг аваад явсан. Хэний чих рүү яагаад цохьсныг сүүлд нөхрөөсөө асуухад Б-г цохьсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэрч Д.Э-ы мөрдөн байцаалтын шатанд: “...би 2018 оны 7 дугаар сарын 09-ний орой ажилтай байсан бөгөөд өглөө нь намайг наадмын талбай дээр байгууллагынхаа ажлын залуучуудтай гэр барьсан. Наадмын талбай дээрээс бид нар 15 цагийн үед манай гэр лүү очицгоосон. Б-, Б- хоёр манай хашаан дотор архи уугаад сууцгааж байсан. Би тэр хоёрыг орхиод хажуу гудамжинд байх айл руу орохоор явсан. Тэгээд нэг их удалгүй хашаандаа орж ирэхэд Б- ахын зүүн чихний орчмоос цус гарсан, хоёр гараараа цусаа дараад сууж байсан ба хажууд нь Б- ах зогсож байсан. Юу болсон талаар асуухад хэн нь ч надтай юм яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Б-гийн биед учирсан шарх гэмтлүүд нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үнсний төмөр тосгуурын 1 удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бүрэн боломжтой…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 09шэ/276 дугаартай “...Д.Б-гийн биед зүүн хацар, зүүн чихний ар хэсэгт зүсэгдсэн шарх /мэс заслын оёдолтой/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг болон хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/

  •            мөрийн баримтаар тооцох тухай “…саарал өнгийн 4 талт өнцөгтэй, задгай хэсгээрээ зэвэнд идэгдсэн үнс хутгах зориулалттай 27 см х 30 см хэмжээтэй үнсний тосгуурыг эд мөрийн баримтаар тооцсугай, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/

Согтуурал шалгасан тухай “…М.Б-ийн согтуурлын зэрэг “0.207” тоон үзүүлэлт гарсан …” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9, 11 дүгээр хуудас/,

Шүүгдэгч М.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 33-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

 Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгүүдийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Залуус 22 дугаар гудамжны 1 тоот хашаанд иргэн Д.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, үнсний тосгуураар зүүн хацар, зүүн чих орчим нь цохиж, зүүн хацарт хөндлөн чиглэлтэй 5х0,2 см мэс заслын 4 ширхэг оёдолтой шарх, зүүн чихний ар хэсэгт 9х0,2 см мэс залсын 8 ширхэг оёдол бүхий гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн “…Нэг мэдэхэд бид хоёр Э-ы хашаан дотор барилцаж аваад ноцолдож байсан ба газарт унах үед хашааны зүүн талын буланд байсан зуухны урдаас нэг юм бариад Б-г цохьсон. Б-г цохисны дараа гартаа байгаа зүйлээ харахад зуухны урд байсан үнсний тосгуур байхаар нь хашааны булан руу шидсэн...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…бид хоёр хашааны зүүн буланд барилцаж авахад хашааны хажууд байсан хуучин зэвтэй төмөр зуухны урд байсан үнсний тосгуурыг Б- барьж аваад зүүн чихний орчим дэлсээд авах шиг болсон…” гэсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэгүүд, шинжээч эмчийн 09шэ/276 дугаартай дүгнэлт зэрэг дээрхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч нь архидан согтуурсан үедээ хохирогчтой хувийн таарамжгүй харилцаа үүсч, улмаар хохирогчийн биед халдсан үйлдэлдээ санаатай ханджээ. Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал шүүгдэгч, хохирогч нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.

Иймд М.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Б- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь түүний өгсөн “…гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн мэдүүлэгээр тогтоогджээ.

Шүүх шүүгдэгч М.Б-ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Прокуророос яллагдагч М.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан нь прокурорын бичгээр гаргасан санал, шүүгдэгч дээрхи ялыг хүлээн зөвшөөрсөн нь уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Б-ийг прокурорын санал, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн 4 талт өнцөгтэй, задгай хэсгээрээ зэвэнд идэгдсэн үнс хутгах зориулалттай 27см х 30 см хэмжээтэй үнсний тосгуурыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш- овгийн М-ын Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш- овгийн М-ын Б-ийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2018 оны 08 сарын 25-ны дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан М.Б-ид мэдэгдсүгэй.
  4. Хохирогч Д.Б- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн 4 талт өнцөгтэй, задгай хэсгээрээ зэвэнд идэгдсэн үнс хутгах зориулалттай 27см х 30см хэмжээтэй үнсний тосгуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7. М.Б-ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй         

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                А.БЯМБАЖАВ