Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 157/ШШ2025/00468

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч .............. давхарт хаягт байрлах “.... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ............ тоотод оршин суух, Э.Э холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,130,006 (хоёр сая нэг зуун гучин мянган зургаан) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “........ ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Э.Э нь манай ......ББСБ ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авахтай холбогдуулан 1,099,900.00 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Э.Э нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Э.Э зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Э.Э 2,130,006 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжинд 49,030 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хуваарилж өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч Э.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “...... ББСБ” ХХК нь хариуцагч Э.Э холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 2,130,006 (хоёр сая нэг зуун гучин мянган зургаан) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

2.Нэхэмжлэгч “...ББСБ” ХХК, хариуцагч Э.Э нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,130,006 (хоёр сая нэг зуун гучин мянган зургаан) төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,130,006 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 5.Хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,130,006 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч “............ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,030 төгрөгийн тавин хувь болох 24,515 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 24,515 төгрөгийг, хариуцагч Э.Э улсын тэмдэгтийн хураамж 24,515 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “............ ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “.............ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,130,006 (хоёр сая нэг зуун гучин мянган зургаан) төгрөгийг хариуцагч Э.Э нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “........ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,030 төгрөгийн тавин хувь болох 24,515 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 24,515 төгрөгийг, хариуцагч Э.Э улсын тэмдэгтийн хураамж 24,515 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ............ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ