Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 111

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******д холбогдох эрүүгийн 1804001460116 дугаартай хэргийг Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүххуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Б.Наранжаргал

Улсын яллагч                                               Б.Оюунцэцэг

Шүүгдэгч                                                  ******* нар оролцов.

Шүүгдэгч: 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, ....., бүрэн дунд боловсролтой, эксковаторын мэргэжилтэй, “......” ХХК-д эксковаторын оператор ажилтай, ам бүл ..., хамтран амьдрагч ******* хамт ...дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол, .. дугаар байрны .. тоот орон сууцанд бүртгэлтэй боловч .. дүүргийн ... дүгээр хороо, ... гудамжны .. тоот хашаанд оршин суух ******* овгийн А-ын ******* /Р*******:................./.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

******* нь 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 16 цагийн орчимд ........................ “хаалга тайлж өгөхгүй гэх” шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж ******* баруун хөмсөгний дээд гадна хэсэгт төмрөөр цохиж бие махбодид нь язарсан шарх гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. Мөн яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлэхгүй, сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

            Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТО*******ОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Хохирогч ******* мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 12 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар гудамжны 2б тоот хашаанд амьдардаг найз *******ын гэрт 1 шил 0.75 литрийн Ерөөл архи аваад очсон. Намайг очиход ******* гэртээ байхгүй байсан ба түүний эхнэр Гантуяа гэртээ байсан. *******ыг өглөө гэрээсээ гараад явсан гэж хэлсэн. Тэгээд авчирсан 1 шил архиа Гантуяатай хамт хувааж уучихаад буйдангийнх нь хажууд гудас дэвсээд хэвтэж байтал ******* ирээд хаалга цохьсон. Би Гантуяаг хаалгаа онгойлгооч гэхэд “яах юм бэ, арай эвдчихгүй байлгүй дээ гэж хэлээд хэвтээд байсан. Гэтэл ******* гэрийнхээ хаалгыг төмрөөр хөшиж онгойлгоод барьсан төмрөөрөө намайг цохих үед миний баруун хөмсөгийг цохиж гэмтээсэн. Тухайн үед ******* архи уучихсан байсан ба удалгүй тайвширч бид хоёр ярилцаж учир зүйгээ олсон. ******* намайг эхнэр Гантуяатай хардаж улмаар намайг цохьсон байх өөр ямар нэгэн өш хонзонгийн зүйл бидний дунд байхгүй. Би хөмсгөндөө 3 оёдол тавиулсан, одоо надад өвдөж байгаа зовиур байхгүй. Би *******аас хохирол төлбөр нэхэмжлэхгүй, бид хоёр учир зүйгээ олж эвлэрсэн. *******аашид гаргах гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-20-21 дүгээр хуудас/,

              Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 12 цагийн үед манай найз *******- 1 шил архи авчихсан манайд ирсэн. Тухайн үед манай хамтран амьдрагч ******* гэртээ байхгүй байсан юм. Тэгээд *******- бид хоёр түүний авчирсан 1 шил архийг хувааж уугаад би буйдан дээрээ, *******- буйдангийн хажууд гудас дэвсээд хэвтэж байсан. Тэр үед байшингийн цонхыг хүн тогшсон бөгөөд цонхоороо хартал цагаан өнгийн машин ирээд зогсчихсон манай нөхөр ******* ирчихсэн байсан. Гэтэл ******* байшингийн хаалгыг төмрөөр хөшиж онгойлгоод “намайг харсаар байж хаалга тайлсангүй” гэж над руу уурласан. Би цагаан өнгийн машиныг хараад хүүхдүүдтэй хамт ирсэн юм байна гэж санаа зовоод онгойлгоогүй юм гэж учраа хэлэхэд барьсан төмрөө над руу далайсан. Тэгээд буйдангийн цаана хэвтэж байсан *******- рүү уурлаж гартаа барьсан төмрөөрөө *******-гийн баруун хөмсөгний орчимд цохьчихсон. Тэгээд *******-гийн хөмсөгнөөс цус гарч би боолтоор боож өгсөн. Удалгүй хамтран амьдрагч *******- тайвширч бид нар ойлголцож эвлэрсэн. *******ын хувьд их ажилсаг аж ахуйч хүн байгаа юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23  дугаар хуудас/

              Шүүгдэгч *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 16 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо 20 дугаар гудамжны 2б тоот хашаанд байх өөрийн гэртээ иртэл байшин дотор хүн байгаа мөртлөө хаалгаа тайлахгүй байсан юм. Тэгэхээр нь байшингийн ард талд байсан урт төмрийг аваад хаалгаа хөшиж онгойлгоод дотогшоо ороход хамтран амьдрагч Гантуяагийн найз *******- орон дээр сууж байсан ба Гантуяа орох хаалганы дэргэд зогсож байсан. Би тэр хоёрт хандаж “юу хийгээд хаалгаа тайлахгүй байгаа юм бэ” гэж уурлан Г-г түлхчихээд *******- рүү дайрсан. Энэ үед *******- миний гарт байсан төмрийг булаах гэж ноцолдож байгаад төмрийн үзүүр хэсэгт баруун хөмсөгний дээд хэсгээ цохисон. Ингээд *******-гийн хөмсөгнөөс цус гарч эхэлсэн бөгөөд Гантуяа боолт хийж цусыг нь тогтоосон. Удалгүй бид нар ойлголцож эвлэрсэн....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              Шинжээч эмчийн“…******* биед баруун хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. *******ээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. *******ээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар санрниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/

              Хэргийн газарт үзлэг хийсэн: ”...Багануур дүүргийн 4 дүгээр хороо 20 дугаар гудамжны 2б тоот хашаанд ирэхэд уг хашаа нь саарал өнгийн блокон хашаа байх ба хашааны зүүн буланд улаан өнгийн урд талдаа 2 цонхтой байшин байх ба уг байшингийн хаалга нь төмөр хаалга байх бөгөөд цоожны хэсгийг хөшиж эвдсэн байдалтай онгорхой байв. Үүдний өрөөний баруун хойд талд цагаан өнгийн дэлгэдэг буйдан ор, буйдан орны дээр ягаан өнгийн цусан толботой дэвсгэр даавуу, ногоон өнгийн булан хэсэгтээ цусан толботой хөнжил, цагаан эрээн өнгийн цусан толбтой хөнжлийн углаа даавуу зэрэг байх ба орны цаад буланд 102.5 см урттай 1 талын үзүүр хэсэгтээ боолт боосон, нөгөө талын үзүүр хэсгээс 15 см зайтай газарт цус мэт улаан өнгөөр бохирлогдсон байсныг бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай:”...102.5 см урттай нэг талынхаа үзүүрт боолтоор боолгосон, нөгөө талын үзүүр хэсгээсээ 15 см зайнд цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай..” гэсэн тогтоол /хх-ийн 18-р хуудас/

*******ын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-н 40-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь ******* нь  2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 16 цагийн орчимд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар гудамжны 2б тоот хашаанд “хаалга тайлж өгөхгүй гэх” шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж ******* баруун хөмсөгний дээд гадна хэсэгт төмрөөр цохиж баруун хөмсөгний гадна дээд хэсэгт босоо чиглэлтэй 4х0.2 см бүхий гэмтэл учруулсан болохыг нотолж байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Нотлох баримтын  талаархи дүгнэлт

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

 

Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

******* нь хүний биеийг гэмтээж чадах зэвсэг хэрэглэсэн нь хохирогчийн биед гэмтэл учруулахыг хүсэж үйлдсэнийг нотолж байна.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…******* биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/273 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******ын үйлдэл нь иргэн ******* Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна. Хохирогч гомдол саналгүй, хохирол хор уршгийн талаар баримтаар нэхэмжлээгүй болохыг тэмдэглэе. 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* *******ыг таван зуун /500/ нэгтжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 102.5 см урттай нэг талынхаа үзүүрт боолтоор боолгосон, нөгөө талын үзүүр хэсгээсээ 15 см зайнд цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  5. Хохирогч М.*******- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилж ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ                        А.БЯМБАЖАВ