Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/112

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí П.*******т холбогдох эрүүгийн 1804000710072 дугаартай хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 7 дугаар ñàðûí 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.Наранжаргал  

 Улсын яллагч                                              Б.Оюунцэцэг

 Хохирогч                                                 Х.*******

 Шүүгдэгч                                                 П.******* нар оролцов.

 

 Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, халх, 1971 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, *******-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт дуудлагын засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр Х.*******, 2 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******гийн 4 дүгээр гудамжны 5 тоотод/ одоо ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******гийн 4 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******  /РД:/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар П.******* нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, *******гийн 4 дүгээр гудамжны 6 тоот хашааны гадна талд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “...Бусдын хөдөлгөөнд саад учруулхааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө...”, мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-ийн а-д “...тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг жолоодох эрхгүй үедээ жолоодож, ухрах үйлдэл хийхдээ эхнэр Х.*******ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан ãýìò õýðýãт õîëáîãäæýý.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч П.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 18-19 цагийн үед эхнэр Х.******* намайг айлаас ирж авсан. Манай эхнэр хашааныхаа үүдэнд шаварт машинаа суулгачихаад оруулж чадахгүй байхаар нь би машинаа жолоодоод ухрах үйлдэл хийж байгаад баруун гар талд хашааны хаалгаа бариад зогсож байсан эхнэрээ харалгүйгээр мөргөж унагаасан. Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг

                             

Мөрдөн байцаалтад хохирогч Х.*******ийн мэдүүлсэн: “...Би 18 цаг өнгөрч байхад ...өөрийн эзэмшлийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******гийн 4 дүгээр гудамжны 6 тоотод байрлах хашааны хаалган дээр машинаа жолоодож ирээд газар их нойтон шавартай байсан болохоор *******ыг “чи арай эвтэйхэн барих байх машинаа оруулчих” гээд би өөрөө машинаасаа буугаад хашааны том хаалгаа онгойлгож, баруун талын хаалгаа бариад зогссон. Манай нөхөр машинаа асаагаад хаалгаар ортол машин маань шаварт суучихсан. Тэгээд ******* машинаа хүчтэй хаазлаад шаварнаас гаргах гэж оролдсон. Тэгэж байгаад хойш ухрахдаа миний хөлний баруун хэсэгт машины хойд талаар хашааны хаалгатай хавсарч 1 удаа мөргөсөн. Манай нөхөр намайг санаатай мөргөөгүй. Манай нөхөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

 

Шүүхийн эмнэлгийн шинжээчийн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн №09шэ/150 дугаартай дүгнэлтэд: “Х.*******ийн биед аарцаг ясны зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайлбал цохигдох, мөргөгдөх, юманд хавчуулах гэх мэт. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 23/,

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 4 сарын 2-ны өдрийн 45 дугаартай дүгнэлтэд “...Хэргийн материалд авагдсан “Тoёота Опа /Toyoto Opa/” маркийн БРА улсын дугаартай автомашиныг жолоодсон П.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “...Бусдын хөдөлгөөнд саад учруулхааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар үйлдэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй, мөн 2.1-а олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэснийг тус тус зөрчсөнөөс уг осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 39/

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн үзлэгийн төвийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 12058 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан. Автомашины ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд зүүн гар талын урд их гэрлийн гадна шил хагархай, зүүн гар талын урд крыло гуфертэй нийлэх хэсгээрээ дотогш бага зэрэг хонхойж будаг нь халцарсан, баруун гар талын крыло, жолоочийн хаалга хонхойсон хуучин сэвтэй, гэрэлтүүлэх хэрэгслийн хувьд зүүн гар талын оврын гэрэл, гуфер дээрх нэмэлт гэрэл, улсын дугаарын гэрлийн чийдэнгүүд асахгүй, баруун гар талын таван булны гармошик резин тасарсан зэрэг гэмтлүүд нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан нь зам дугуй хоёрын барьцалдалтыг бууруулж дугуйны элэгдэлт ихсэх боловч осол гарахад нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 29-32/

Хэргийн газрын үзлэгийн “...Хашааны төмөр хаалганы гадагш харсан баруун талын хэсэгт хохирогч Х.*******ийн хаалгыг бариад зогсож байсан гэх газрыг “А” гэсэн үсгээр тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ******* тээврийн хэрэгслийн баруун хойд талын гэрлэн дохионы урд хэсгээр Х.*******ийг мөргөсөн гэж гараар заасныг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3, 6-7/

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22/513 дугаартай “...*******ын ******* /РД:/ нь жолооч биш бүртгэлгүй байна...” гэх албан бичиг /хх-ийн 56/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 5/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 10/

*******-Ус ОНӨААТҮГ-ын 2018 оны 3 сарын 26-ны өдрийн 101 дугаартай албан бичигт ”П.******* нь тус байгууллагад 1995 оноос хойш 23 жил засварчнаар ажиллаж байгаа” гэжээ /хх-н/

П.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй” ãýх óðüä ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ /õõ-í 58/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 53/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлж, Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, саналын хамт ирүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч П.******* нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******гийн 4 дүгээр гудамжны 6 тоот буюу өөрийн гэрийн хашаа руу орохоор Toyoto Оpa маркийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийж байгаад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “...Бусдын хөдөлгөөнд саад учруулхааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө...”, мөн дүрмийн 2.1-ийн а-д “...тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэснийг тус тус зөрчиж, хашааны хаалга бариад зогсож байсан эхнэр Х.*******ийг мөргөж, биед нь аарцаг ясны зөрөөтэй хугарал хугарал бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “ухрах үйлдэл хийж байгаад баруун гар талд хашааны хаалга бариад зогсож байсан эхнэрээ харалгүйгээр мөргөсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Х.*******ийн “манай нөхөр ухарч байхдаа хашааны хаалгатай хавсарч намайг мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/, хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 2018 оны 3 сарын 26-ны өдрийн №09шэ/150 тоот дүгнэлт /хх-н 23/, Замын цагдаагийн албаны шинжээчийн  45 дугаартай дүгнэлт /хх-ийн 39/, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн үзлэгийн төвийн 12058 дугаартай шинжээчийн дүгнэлт /29-32/, П.*******ыг жолооч биш болохыг тогтоосон Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2018 оны 4 сарын 09-ний өдрийн 22/513 дугаартай албан бичиг /хх-ийн 56/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.         

Улсын яллагчаас шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч П.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Х.*******ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Иймд П.*******ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцож, Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад çààñнаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч Х.******* нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 81/

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзах нь зүйтэй ба эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч П.******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ба зам тээврийн осол гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг тул түүнийг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Мөн тэрээр *******-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 1995 оноос хойш тасралтгүй 23 жил засварчнаар ажиллаж байгаа болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.

П.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, дээр дурдсан хувийн байдал зэргийг харгалзан үзэж, хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй.

Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчид ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.  

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ******* овгийн *******ын *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий àíãèéí 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ******* овгийн *******ын *******т оногдуулсан 6 сарын хорих ялаас түүнийг чөлөөлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  6. Хохирогч Х.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.*******т óðüä àâñàí хувийн баталгаа гаргах òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. П.*******т õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæлэгдэýã¿é, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëæ èð¿¿ëýýã¿é áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА