| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Хангал |
| Хэргийн индекс | 192/2025/10724/И |
| Дугаар | 192/ШШ2025/09015 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/09015
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагчнь нэхэмжлэлийн шаардлага болох 17,438,104.47 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 5 дугаар сар хүртэл нийт 6 сарын хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 2,906,351 төгрөгөөр нэхэмжлэгч “Хас банк” ХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 245,141 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 122,570.5 төгрөг, хариуцагчаас 122,570.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан ший