| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2403002250395 |
| Дугаар | 2025/ДШМ/463 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/463
2025 04 24 2024/ДШМ/463
Л.Ст холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
хохирогч М.Б өмгөөлөгч Д.Батдулам,
шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч С.Ванчиг,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Сын өмгөөлөгч С.Ванчигийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Ст холбогдох 2403002250395 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
-Ховд аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,
-Ховд аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан,
-Баянгол дүүргийн Эрүүгийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн;
Шүүгдэгч Л.С нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 19 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 31 дүгээр цэцэрлэгийн зүүн замд “Тоёота приүс-30” загварын ___ УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.5-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчин эсрэг урсгал сөрсөний улмаас “Тоёота приүс-30” загварын ___ УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тээврийн хэрэгслийн жолооч 32 настай эрэгтэй М.Б ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Тоёота приүс-30” загварын ___ УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болох 47 настай эмэгтэй, Ж.О 53 настай, эмэгтэй, Ж.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Л.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Л.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 380 /гурван зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С нь оногдуулсан 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ст оногдуулсан эрх хасах ялыг, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Саас эд хөрөнгөнд учирсан хохирол 6.935.000 төгрөгийг, сэтгэцэт учирсан эдийн бус гэм хорын хохиролд 8.580.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.Бд олгохыг, 2.284.682 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар цаашид эмчлүүлэхэд гарсан хохирлоо иргэний журмаар нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт иргэний нэхэмжпэгч, хариуцагчаар “Финрүүт-Инвестмент” ББСБ тотоосон мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Сын өмгөөлөгч С.Ванчиг давж заалдах гомдолдоо: “...Зам тээврийн ослын гэм бурууг тогтоохдоо тусгай мэдлэг шаардсан буюу зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газар хийсэн дүрс бичлэг, фото зураг зэргийг гол нотлох баримтын хэмжээнд үнэлж, дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох учиртай. Хэрэг учрал болсон талаарх гомдол мэдээлэл, дуудлагын лавлагааны хуудас дахь цаг хугацаанууд хоорондоо зөрүүтэй байдаг. Тухайлбал энэ гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 20 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдсэн. /1хх 4/
Дуудлага лавлагааны хуудсанд дуудлага өгсөн цагийг 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 19 цаг 43 минут 30 секунд гэсэн байдаг. /1хх 5/
Энэ хэрэг учрал 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 19 цаг 39 минут орчимд болсон нь дүрс бичлэгт харагдаж байдаг бол шийтгэх тогтоолд хэрэг учралыг 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 19 цаг 50 минутын орчимд гэж тэмдэглэсэн байна.
Зам тээврийн осол дээр тогтоосон 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн актын жолоочийн тодорхойлолтод “Приүс 30” загварын ___ УАТ улсын дугаартай жолооч М.Б жолоодож явсан тээврийн хэрэгсэл урсгал сөрсөн гэж тэмдэглэгдсэн. /1хх 6/
Осол хэрэг гарсан газар дээр хийсэн 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэмжэлтийн бүдүүвч зургаас харахад мөргөлдсөн гэх “А” цэг нь жолооч М.Б эсрэг урсгал буюу жолооч Л.Сын явж байсан замын урсгалын зорчих хэсэгт болсон байдаг. /1хх 7/
Хэрэг учрал 2024 оны 04 дүгээр сарын 13-ны 19:39 минутын үед гарсан байхаар бичлэгээс харагддаг ба 2024 оны 04 дүгээр сарын 13-ны 22 цаг 10 минутад М.Б драйгер үлээлгэж согтуурлын хэмжээг нь тогтоосон баримт байдаг. /1хх 13/
Энэ 2 цаг гаруй хугацаанд М.Б хаана, юу хийж явсан болон түүний тээврийн хэрэгсэл доторх согтууруулах ундааны сав ямар учиртай болохыг асууж тодруулаагүй байхаас гадна М.Б нь “тайлбар, мэдүүлэг өгмөөр байна” гэсэн он, сар, өдөр бичигдээгүй хүсэлт гаргасан байх бөгөөд энэ хүсэлтийн дагуу М.Б 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрчээр асууж мэдүүлэг авсан. Энэ нь нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байж болохуйцаар ойлгогдож байна.
Тухайн зам тээврийн осол гарсан үеийн дүрс бичлэгийг харахад ___ УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хурд сааруулагч давангуут зүүн урсгал руугаа орж Л.Сын ___ УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн байдал харагдах ба уг бичлэгээс авсан фото зургийг харахад Л.Сын жолоодож явсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь өөрийн урсгалдаа ороод явж байсан байхаар харагдана. Зам тээврийн осол гарах үед жолооч Л.Сын жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд суудалд сууж явсан хохирогч Ж.О, иргэний нэхэмхлэгч Э.М, Л.С нарын мэдүүлгээс харахад М.Б жолоодож явсан машиныг тэд нар хараад “Энэ машин ямар их хурдтай явж байна вэ” гэж ярьж байх зуур ирээд мөргөсөн байдаг ба мөргөсөн даруйдаа жолооч Л.С нь машинаасаа буугаад “та яаж байна вэ” гэхэд жолооч М.Б “Уучлаарай хүний бие гайгүй бол машиныг тань засаад өгчихнө, миний машины үрүүл хүчрэгдэхгүй орчихлоо” гэж хэлсэн байсан байдаг.
М.Б өмнө нь өгсөн мэдүүлгээс харахад тэрээр нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас чигээрээ буюу баруун гар руугаа жолоогоо залаад явах боломж байсаар атал заавал зүүн гар луугаа дүрэм зөрчин эргэснийг буруутай гэж үзэхээр ойлгогдох ба харин Л.Сын үйлдэл нь төгссөн зөрчлийн хэрэг байх бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болно.
Жолооч М.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй явсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 а, 3.7а мөн Замын хөдөлгөөний дүрмийн 11.5, 11.8-ыг тус тус зөрчсөн болон техникийн хяналтын үзлэгт оруулаагүй байсан зэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.1, 14.7.10.2 14.7.27, 14.30 заалтуудыг зөрчсөн байх ба үүний улмаас эсрэг урсгалд орж Л.Сын жолоодож явсан машиныг өөрийн үйлдлээрээ мөргөсөн нөхцөл байдал бодитоор харагдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар:
Хэрэгт авагдсан 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл дэх хуудасны нүүр тус бүр дээр гарын үсэг зураагүй, мөн 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хийгдсэн акт, бүдүүвч зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэгт тухайн ажиллагаанд оролцсон байлцсан хүмүүс хуудасны нүүр тус бүр дээр гарын үсэг зураагүй нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 28.3.1-ийг зөрчсөн.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний 2024/ШЗ/1856 дугаар шүүгчийн захирамжид тухайн шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ж.Нийг орхигдуулсны гадна энэ өдрийн шүүх хуралданд биеэрээ оролцож мэдүүлэг өгсөн хохирогч Ж.О, Ж.Н мөн иргэний нэхэмжлэгч Э.М нарын мэдүүлгийг тус шүүх хуралдааны тэмдэглэлд огт тусгаагүй байдгийг Л.С бид 2025 оны 01 дүгээр сарын 20-ны шүүх хуралдааны өмнө мэдсэн.
2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01:10 минутад М.Б биеэс дээж авч, тэмдэглэл үйлдсэн бол М.Б биеэс цусны дээж авах тухай мөрдөгчийн тогтоол нэг хоногийн дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1.1-д заасныг зөрчсөн.
Хэргийн газрын үзлэг нь хэргийн нотлох баримтыг олж тогтоох хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилго агуулдаг бол тодорхойгүй, эргэлзээ бүхий байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3.1-д заасныг зөрчсөн.
Тухайн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад тодорхойгүй эргэлзээ төрөхүйц бүхий нотлох баримтуудаас аль нотлох баримтыг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь тодорхой харагдахгүй байна. Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох учиртай.
Л.Сын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгах байр суурьнаас анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хувиар оролцож, холбогдох нотлох баримтуудыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлуулж улмаар зарим зүйлийг тодруулах үүднээс прокуророос асуулт асуухад “ойлгомжгүй байна” гэсэн хариултыг өгдөг.
Дээрх үндэслэлүүдээр Л.Сыг гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул гомдолд дурдсан нөхцөл байдлуудыг хянан үзэж шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хурд сааруулагчийг тойрч гарсныг хүлээн зөвшөөрч байна. Эгнээнд ороод 4-5 метр явсан. Явган хүний гарцаас хурд сааруулагч хооронд 19 метр, би хэмжиж үзсэн. 19 метр хурд сааруулагчийг тойрч гаргахад би 30 км/цагийн хурдтай явсан. Явган хүний гарц хүртэл яваад би машины торомз гишгэсэн. Миний машины улаан гэрэл асдаг. М.Б урсгал сөрж орж ирсэн. Хавтаст хэрэгт зураг нь байгаа. Явган хүний гарц дээр намайг мөргөсөн. Прокуророос “хэрэг гарах шалтгаан нөхцөлийг намайг үүсгэсэн” гэж яллах дүгнэлт үйлдсэн. н.Батжаргал гэх мөрдөгч дуудаж яллах дүгнэлт танилцуулсан. Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. М.Б 3 жил тээврийн хэрэгслээ оношилгоонд оруулаагүй. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Осол болох үед архи үнэртүүлсэн нөхцөл байдалтай байсан. М.Б гэмтлийн эмнэлэгт 5 цаг алга болсон. Хаашаа явсан нь мэдэхгүй, түүнийг цагдаа нар хайж байсан. Эдгээр зүйлүүдэд гомдолтой байна. Миний эхнэрийн 2, 3 хавиарга хугарсан. Тэр замаар бүх машин тойрч гарч байсан. ...” гэв.
Хохирогч М.Б өмгөөлөгч Д.Батдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ослын бичлэгт үндэслэж шинжээчийн дүгнэлт гарсан. Мөрдөгчийн магадлагаа буруу гарсан гэж бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй гарсан. Осол болсны дараа хүмүүс бэртэж эмнэлэг явсан байдаг. Цаг хугацааны хувьд алдаатай зүйл байгаа. Бодит байдал дээр өнөөдрийн үзсэн бичлэгт гарсан зүйл болж өнгөрсөн. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг зөв шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөх эрхийг хангаагүй асуудлыг дурдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Л.С нь өмгөөлөгчтэй байсан. Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаж, Л.Сын гомдол гаргах эрхийг хангасан. Шүүхийн шатанд шинэ өмгөөлөгчтэй болсон нөхцөл байдал байна. Шүүгдэгч Л.Сын өмгөөлөгчийн гомдолд дурдсанаар гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хэргийг газрын үзлэг, тэмдэглэл болон камерын бичлэг, дуудлага хүлээн авсан цаг хугацаа зэргийг зөрүүтэй гэж ярьдаг. 19 цаг 43 минут, 19 цаг 39 минут зэрэг 3-4 минутын зөрүү байдаг. Хяналтын камерын бичлэгт гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа гарч байна. Мөн дуудлага мэдээллийн лавлагаанд цаг хугацаа тодорхой байгаа. Цаг хугацааны хувьд зөрүүтэй зүйл байхгүй. М.Б согтуу байсан талаар Л.Сын машинд явсан зорчигч нар энэ асуудлыг ярьдаг. Шинжээчийн дүгнэлтээр согтууруулах ундаа хэрэглээгүй нь тогтоогдсон байдаг. Мөрдөгч Хулангийн тогтоосон зам тээврийн ослын “А” цэгийг Л.Сын машин гэж тавьсан байхад яагаад эсрэг урсгал сөрсөн гэж дүгнэж байгаа талаар маргадаг. “А” цэгт Л.Сын машины зураг тавигдсан нь үнэн боловч осол гарсан шалтгаан нөхцөл буюу Саадыг тойрон гарч 4 эгнээ замд эсрэг урсгалд орсноороо аюултай нөхцөл байдлыг бий болгож, осол болох үндсэн шалтгаан нөхцөл бүрдүүлсэн нь камерын бичлэгт авагдсан. Анхан шатны шүүх хуралдаанд оролцогч тал маргасан учраас шүүхээс шинжээч томилуулсан. Мэргэжилийн байгууллагын 3 нь шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлт мөрдөгчийн магадлагаанд М.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдлыг дүгнэсэн. Энэ асуудалтай холбоотой зөрчлийн арга хэмжээг М.Бд оногдуулахыг даалгасан баримтыг хэрэгт хавсаргасан. Л.С анх “би хохирогчоор явж байхад сүүлд яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн” талаарх асуудлыг ярьдаг. Мөрдөгч Хулан 2 машин мөргөлдсөн нөхцөл байдлыг харахад М.Б эсрэг урсгал сөрсөн байдалтай байсан. Энэ нөхцөл байдлыг харж мөрдөгч ослын акт бичсэн байдаг. Хамгийн гол зүйл нь камерын бичлэгийг авсны хүчинд гэмт хэргийн шалтгаан нөхцөл тогтоогдсон. Прокурорын зүгээс Л.Сыг хохирогчоор тогтоосон, мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгосон тухай тогтоол хэрэгт байдаг. Шүүгдэгч Л.Сын өмгөөлөгч С.Ванчиг саадыг тойрон гаргах гэдгийг хурд сааруулагчийг хэлээд байдаг. Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.26-д “саадыг тойрон гарах” гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйлийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг хэлдэг. Тухайн эгнээнд хөдөлгөөний нягтрал ихэссэнээс шалтгаалж зогссон буюу дүрмийн шаардлагыг биелүүлэхийн тулд зогсож байгаа тээврийн хэрэгслийг саадад тооцохгүй гэж заасныг зөрчсөний улмаас осол гаргах үндэс нь шалтгаан нөхцөл болсон. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Л.Ст холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Л.С нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 19 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 31 дүгээр цэцэрлэгийн зүүн замд “Тоёота приүс-30” загварын ___ УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.5-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчин эсрэг урсгал сөрсөний улмаас “Тоёота приүс-30” загварын ___ УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тээврийн хэрэгслийн жолооч 32 настай эрэгтэй М.Б ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Тоёота приүс-30” загварын ___ УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болох 47 настай эмэгтэй, Ж.О 53 настай, эмэгтэй, Ж.Ннарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болох нь:
дуудлага лавлагааны хуудас /1хх 5/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх 6, 16/, осол, хэрэг гарсан газар дээ хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх 7, 17/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-11, 11-12/, жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 13, 14/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18-19, 20/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 28-31/, хохирлын баримтууд /1хх 64-66/,
хохирогч Ж.Огийн “...Тухайн өдөр нөхөр С, төрсөн эгч Наранчимэг, хүү Тэмүүжин, дүү Мөнхзул нарын хамт ___ УЕВ дугаартай машинтайгаа гэр рүүгээ харих гээд хороолол руу гэр рүүгээ харих гээд явж байсан. Би машиныхаа урд суудалд суугаад явж байсан. Тэгээд манай машин хурд сааруулагч дээгүүр гараад явган хүний гарцын цагаан шугам арай хүрээгүй байхад эсрэг урсгалаар нэг машин их хурдтай явж байгаа харагдсан. Би “тэр машин яасан их хурдтай явж байна аа” гэж хэлээд байж байтал гэнэт манай машиныг өөдөөс мөргөөд тас гээд явчихсан. ...Тэр машин их хурдтай явж байсан. Гэнэт л манай машиныг мөргөчихсөн. ...” /1хх 43/,
хохирогч Ж.Нийн “...Тухайн өдөр гэнэт тас няс хийгээд явчихсан. Би тухайн үед зам орчныг хараагүй надад өөр мэдэх зүйл байхгүй, юу ч хараагүй би ард суусан байсан. Тухайн үед би машинаас буугаагүй буух гэтэл хөл өвдөөд гишгэж болохгүй байсан 103-ын түргэний эмч ирээд намайг машинаас шууд хавтан дээр хэвтүүлээд эмнэлэг рүү аваад явсан... ослын улмаас миний баруун хөлний сүүжний яс хугарсан, баруун, зүүн хөлний шилбэ хөхөрч, баруун шилбэнд оёдол тавиулсан. ...” /1хх 40/,
хохирогч М.Б “...19 цаг 20 минутын орчимд Шинэчлэл хорооллын баруун замаар хойноос урагшаа чиглэлд замын 2 дугаар эгнээгээр явж байгаад хурд сааруулагч дөхөөд би тоормос гишгээд хурдаа хасаад хурд сааруулагчийг бүрэн давтал урдаас хойшоо чиглэлд явж байсан цагаан өнгийн машин хурд сааруулагчийг тойроод урсгал сөрөөд өөдөөс тулаад ороод ирсэн учир би тухайн машинтай мөргөлдөхгүйн тулд зүүн зүгт жолооны хүрдийг дарж зүүн эргэсэн. Тухайн үед тэр машин өөдөөс тулаад ирсэн учир самбаачлах хугацаа байхгүй байсан. Тэр машин өөдөөс тулж ирсэн байсан учир бид явган хүний гарцан дээр дундаа мөргөлдсөн. Би мөргөлдөхгүйн тулд сандарсандаа зүүн эргэх үйлдэл хийсэн, харин урсгал сөрсөн үйлдэл хийгээгүй. Тухайн осол болох үед 30 орчим км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед би гарцаараа явж байсан. ...” /1хх 37/,
насанд хүрээгүй хохирогч О.Тн хууль ёсны төлөөлөгч Ж.Огийн “...Миний хүү О.Т нь ослоос болж тухайн үед зүүн хацар суудал мөргөөд хавдсан, хамар мурийсан байна гэж байсан. Одоо бол толгой өвдөөд нүд харанхуйлаад байдаг болсон. ...Тэр үед хамгаалах бүс зүүгээгүй явж байсан. ...” /1хх 54/,
иргэний нэхэмжпэгч Э.Мын “...Би тухайн өдөр хамаатнуудтайгаа хамт С ах машин жолоодож явж байтал Шинэчлэл хорооллын баруун замд хурд сааруулагч дөнгөж даваад явж байтал эсрэг урсгалаар цаанаас нэг машин их хурдтай явж байснаа хурд сааруулагчийг тойроод урсгал сөрөөд орж ирээд миний сууж явсан машиныг мөргөсөн. ...” /1хх 57/,
иргэний нэхэмжпэгч, хариуцагч Ж.Хын “...Уг тээврийн хэрэгслийг 27.000.000 төгрөгөөр 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа 20 хувь буюу 5.400.000 төгрөг төлж 21.600.000 төгрөгийг “Финрүүт-Инвестмэнт” ББСБ-аас Ж.О, Л.С нар нь гэрээ хийж зээлээр худалдан авсан. ...Манай байгууллага зээлдэгчтэй гэрээ хийсэн, зээлдэгч нь өөрөө хариуцана гэсэн байгаа учраас хохирлыг Отгонтуяа болон С нар төлж барагдуулна. ...” /1хх 76, 80/,
иргэний нэхэмжлэгч Д.М “...Манайх бол уг тээврийн хэрэгслийг өмчлөгч юм. ...Ослын улмаас тээврийн хэрэгсэлд ямар гэмтэл үүссэн талаар би одоогийн байдлаар сайн мэдэхгүй байна. Эзэмшигч Одгэрэлтэй утсаар холбогдоход тухайн тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэл их үүссэн талаар ярьж байсан. ... /1хх 102/ гэх мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5164 дугаартай “...Ж.Нийн биед баруун суудал ясны ацетабул дайрсан хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, эрүү, хүзүү, баруун өвдөг, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний шарх зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ....” /1хх 116-118/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5163 дугаартай “...Ж.Огийн биед цээжний зүүн талын 5, 6, 7-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” /1хх 130-131/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5165 тоот дугаартай “...М.Б биед цээжний баруун талын 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” /1хх 124-125/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5118 дугаартай “...Э.Мын биед баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үрэх механизмаар үүснэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна. ...” /1хх 155-156/ гэсэн дүгнэлтүүд,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлагч Э.Батжаргалын 2024 оны 06 дүгаар сарын 7-ны өдрийн мөрдөгчийн “...А. “Тоуоtа рrius-30” загварын ___ УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “...3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. ...” гэсэн, мөн дүрмийн 11.5-д “...Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. ...” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.
Б. “Тоуоtа Рrius-30” загварын ___ УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “...Жолооч дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. ...” гэсэн заалт зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
В. Уг осол нь “Тоуоtа Рrius-30” загварын ___ УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Сын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. ...” гэсэн, мөн дүрмийн 11.5-т заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. ...” гэсэн мадалгаа /1хх 247-248/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой байна.
Шүүгдэгч Л.С нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 19 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 31 дүгээр цэцэрлэгийн зүүн замд “Тоёота приүс-30” загварын ___ УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу эсрэг урсгал сөрсөний улмаас “Тоёота приүс-30” загварын ___ УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар “Тоёота приүс-30” загварын ___ УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 32 настай эрэгтэй М.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Тоёота приүс-30” загварын ___ УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болох Ж.О, Ж.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх ба Л.Сын тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ... 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.
Анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй Л.Сын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. ...” гэж заасан ба шүүгдэгч Л.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд нь тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Тухайлбал, хэрэгт осол болох хугацаанд, тус осол гарсан газарт тээврийн хэрэгслийг жолоодсон болон тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, хяналтын камерын бичлэг болон бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Сын замын хөдөлгөөнд оролцохдаа хурд сааруулагчийг тойрч гарсан буюу урсгал сөрсөн үйлдлийн улмаас тухайн зам тээврийн осол болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Л.Сын өмгөөлөгч С.Ванчигийн гаргасан “...Л.Сын үйлдэл гэмт хэргийн шинжгүй байх тул түүнийг цагаатгаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах...” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтууд болон хяналтын камерын бичлэгийг үзэхэд, шүүгдэгч Л.С нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хурд сааруулагч дээгүүр гарч, хурдаа сааруулах ёстой байтал түүнийг тойрч гарах явцдаа буюу эсрэг урсгал сөрж, улмаар тус эгнээгээр зорчин явсан тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дарснаар зам тээврийн осол гарсан үйл баримт авагдаж, бичигдсэн байна.
Дээрх хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл, хохирогч М.Б нь тухайн зорчих хэсгийн эгнээгээр чигээрээ явж байгаа, замын хөдөлгөөнд давуу эрхтэй оролцогч, харин шүүгдэгч Л.Сын хувьд хурд сааруулагч дээгүүр хурдаа сааруулж гарах шаардлагатай оролцогч байх ба Л.Сын үйлдэл Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. ...” гэсэн, мөн дүрмийн 11.5-т заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. ...” гэсэн заалтыг тус тус зөрчиж, бусдын тээврийн хэрэгсэл болон хохирогч нарт хохирол учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь хуулийн шаардлагад нийцэж байна.
Нөгөөтээгүүр, Л.Ст холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий явагдсан байх бөгөөд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх зөрчил гараагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “...Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ. ...” гэж заасан бөгөөд Л.Ст холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүх мэдүүлэг болон мөрдөгчийн магадлагааг хяналтын камерын бичлэгтэй харьцуулан судалж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. ...” гэж,
2 дахь хэсэгт “...Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулж авсан лавлагаа, тодорхойлолт, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно. ...” гэж тус тус заасан бөгөөд тус хэрэгт авагдсан баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, бие биеээ нотлох чадвартай, харилцан зөрүүгүй байна.
Иймд шүүгдэгч Л.Сын өмгөөлөгч С.Ванчигийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Сын өмгөөлөгч С.Ванчигийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ