Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 157/ШШ2025/00478

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч ............... давхарт хаягтай “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч .................... тоотод оршин суух, ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 9,761,545.53 (есөн сая долоон зуун жаран нэгэн мянга таван зуун дөчин таван мянга тавин гурван мөнгө)-ийг гаргуулах” тухай иргэний хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* ******* нь 2024 оны 12-р сарын 07-ны өдөр ******* ******* ББСБ” ХХК-с 241207171 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 8.087.000.00 найман сая наян долоон мянга/ төгрөгийн зээлийг 18 /арван найм/ сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр, Алтан бөгж 11.25 гр, Алтан ээмэг 1,26 гр, Алтан бөгж 7,56 гр хэрэглээний зээл бүтээгдэхүүнээр зээл авсан.

Зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх тухай зээл хариуцсан ажилтнууд компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардсан боловч зээл төлөгдөөгүй өнөөдрийн байдлаар 277 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийн гэрээний 7.2.1-д зааснаар зээлдүүлэгч талын санаачилгаар буюу 2025 оны 10 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон хугацаанаас нь өмнө цуцалж байна.

Иймд хариуцагч Б.С 2412071718 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 9,761,545.53 төгрөгийг гаргуулж .... ББСБ ХХК олгохоор шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б.С миний бие 9,761,545.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2026-207 ондоо багтааж зээлээ төлж барагдуулах болно.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.С холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 9,761,545.53 (есөн сая долоон зуун жаран нэгэн мянга таван зуун дөчин таван мянга тавин гурван мөнгө)-ийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

2.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК, хариуцагч Б.С нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 9,761,545.53 (есөн сая долоон зуун жаран нэгэн мянга таван зуун дөчин таван мянга тавин гурван мөнгө)-ийг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,761,545.53 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 

5.Хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,761,545.53 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “.......... ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,135 төгрөгийн тавин хувь болох 85,567 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 85,567 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.С улсын тэмдэгтийн хураамж 85,567 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 9,761,545.53 (есөн сая долоон зуун жаран нэгэн мянга таван зуун дөчин таван мянга тавин гурван мөнгө)-ийг хариуцагч Б.С нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,135 төгрөгийн тавин хувь болох 85,567 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 85,567 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.С улсын тэмдэгтийн хураамж 85,567 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ