| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2018/0107/Э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2018-08-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 115
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд хаалттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1804001360112 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Өсвөр насны шүүгдэгч *******
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 20.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .. төрсөн, .. настай, ...., ...., ам бүл .., ээж, ах нарын хамт .. дугаар хороо, .. дугаар гудамжны ..тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй ******* овгийн ******* А- /РД:......../.
Прокурорын яллах дүгнэлтэд:
Өсвөр насны яллагдагч ******* нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............” нэртэй цахим тоглоомын газрын заалны сандал дээр байсан ******* цүнхнээс 360.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-6” ******* гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс *******д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед найз *******ийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, “..............” цахим тоглоомын газар орж *******т байсан 3000 төгрөгөөр 2-3 цаг тоглосон. ******* бид хоёрын тоглох цаг дуусаагүй байхад эргээд хартал нэг эмэгтэй хүүхэд цахим тоглоом тоглож байсан. Тэр эмэгтэй хүүхдийн ард талд сандал дээр нь цайвар ягаан өнгийн жижиг цүнх байсан ба цахилгаан нь онгорхой дотор нь улаан гэртэй гар утас харагдаж байхаар нь би очоод авсан. *******т гар утас авсан талаараа хэлээгүй зүгээр л гаръя гэж хэлээд цахим тоглоомын газраас гарсан. Тэгээд 9-н давхар байрны хажуу талд явж байхдаа би энэ гар утсыг олсон хоёулаа зарах уу гэж *******т хэлсэн. Тэгээд ******* бид хоёр “Бидний” дэлгүүрийн хоёр давхарт байх гар утас засвар, сэлбэгийн лангуун дээр очиж гар утас авах уу гэхэд лангууны эгч гар утсыг авч үзчихээд авахгүй гэж хэлсэн. Гэтэл хажуу лангууны эгч ямар утас вэ, хэдэн төгрөг вэ гэхээр нь утсаа үзүүлээд 90.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэр эгч энэ хэний утас вэ гэж асуухаар нь Хэрлэн гол ороод буцаж явахдаа олсон юм гэж хэлээд 80.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед нөгөө гар утас асаалттай, нууц кодтой, цэнэг дуусах гэж байсан. Би 80.000 төгрөгийнхөө 30.000 төгрөгийг *******т өгсөн. Үлдсэн мөнгөөрөө амттай юм авч идээд 3-4 хоногийн дотор дуусгасан. Би урьд нь хулгай хийж байгаагүй, дахиж ийм зүйл хийхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Өсвөр насны хохирогч ******* өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн үдээс хойш 16 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах “..............” нэртэй цахим тоглоомын газарт найз Чингүүний хамт орсон. Би цахим тоглоомын газрын хамгийн цаад талын эгнээний 3 дахь сандал дээр суухдаа өөрийн ягаан цүнхээ нурууны ар хэсэгтээ сандал дээр тавьсан байсан. Би 1 цаг тоглоод цахим тоглоомын газраас гарч утсаар ярих гэтэл миний гар утас байхгүй, цүнх маань онгорхой байсан. Би буцаж цахим тоглоомын газар руу ороод гар утсаа хайсан боловч олдохгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний гар утас саарал өнгөтэй, улаан артай, гар утасны маань дээд талын хэсэгт шүдний ором гарсан байсан. Мөн шилэн наалт нь доод болон гол хэсэгтээ 3 хэсэг бага зэрэг цуурчихсан байсан. Энэ утсыг манай эмээ 2017 оны 10 дугаар сард 680.000 төгрөгийн үнээр авч өгсөн. Миний хувьд ямар нэгэн гомдол саналгүй бөгөөд хохирол болох 365.000 төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 25-26 дугаар хуудас/
Гэрч ******* өгсөн: “...Би Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах “..............” нэртэй цахим тоглоомын газрыг ажиллуудаг. 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр С- гэх охин манай тоглоомын газар тоглож байгаад гэнэт миний гар утас алга болчихлоо гэхээр нь хяналтын камераа шүүж үзтэл С-гийн ард талд нэг хүүхэд зогсож байсан. Тэр хүүхдийн зүс царай харагдахгүй байсан ба С-гийн гар утсыг авч байгаа дүрс бичлэг камерт бичигдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/.
Гэрч Г.Ц-ийн өгсөн:”...Бидний дэлгүүрийн лангуун дээр сууж байхад хажуу талын лангууны ******* хоёр хүүхэдтэй гар утасны талаар яриад байхаар нь сонирхоод яваад очтол хоёр эрэгтэй хүүхэд гар утас зарна гэж байсан. Тэгээд ямар учиртай гар утас вэ гэж асуухад өндөр нуруутай хүүхэд нь Хэрлэн гол ороод буцаж явахдаа олсон юм 100.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би тэр хоёр хүүхэдтэй ярилцаад 80.000 төгрөгөөр гар утсыг худалдаж авсан. Тухайн үедээ хулгайн гар утас гэдгийг нь мэдээгүй. Би тэр гар утсыг Улаанбаатар хот руу хүнд өгөөд явуулчихсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/.
Өсвөр насны гэрч О.*******ийн өгсөн:”...2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хичээлээ тараад А- бид хоёр .............. цахим тоглоомын газарт очиж надад байсан 3000 төгрөгөөр 2 цаг тоглосон. Тэгээд тоглож дуусаагүй байхад А- эндээс явъя гээд байхаар нь хамт гараад алхаж байтал “би энэ гар утсыг олсон” гээд Айфоне-6 ******* шилэн наалт нь цуурсан, саарал өнгийн гар утас үзүүлээд хоёулаа энэ утсыг заръя гэж хэлсэн. Би тухайн үед тэр гар утсыг олсон гэж бодсон. Бид хоёр Бидний дэлгүүрт орж Хэрлэн голоос буцаж явахдаа олсон гэж хэлээд нөгөө гар утсаа нэг эгчид 80.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/
Эд зүйлийн үнэлгээ “…I******* ******* хуучин гар утас 1 ширхэг, нэг бүрийн үнэ 360.000 төгрөг, нийт 360.000 төгрөг...” /хх-ийн 11 дүгээр хуудас/
Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай: ”...Өсвөр насны сэжигтэн *******гийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний ээж Нямдоржийн Э-ыг томилсугай...” гэсэн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 40-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/
Өсвөр насны хохирогч ******* бичгээр үйлдсэн: ”...2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр утасны төлбөр 360.000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 5000 төгрөг, нийт 365.000 төгрөгийг хүлээн авлаа. Цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн баримт /хх-ийн 56-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.
Прокуророос ирүүлсэн яллах дүнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй өсвөр насны шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа. Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46-р хуудас/, Нас тоолсон тухай:”...******* А- хэрэг гарсан буюу 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 14 нас 14 хоногтой байсан...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 47-р хуудас/ зэргээр шүүгдэгч ******* нь энэ гэмт хэрэг үйлдэхдээ 14 нас 14 хоногтой байсан нь тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............” нэртэй цахим тоглоомын газрын заалны сандал дээр байсан ******* цүнхнээс “Айфоне-6” ******* гар утсыг авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ зэрэг дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 360.000 төгрөгийн хохирол учирсан буюу бага хэмжээнээс дээш хохирол болох нь эд зүйлийн “…I******* ******* хуучин гар утас 1 ширхэг, нэг бүрийн үнэ 360.000 төгрөг, нийт 360.000 төгрөг…” гэсэн үнэлгээгээр /хх-ийн 11 дүгээр хуудас/ тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.
Өсвөр насны шүүгдэгч нь хулгайн үйлдэл хийхдээ хохирогчид хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэж дээрхи баримтуудаас дүгнэх үндэслэл боллоо.
Иймд *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх өсвөр насны шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгч нь IPhone ******* гар утасны төлбөрийг төлсөн болох нь өсвөр насны хохирогч ******* үйлдсэн баримт /хх-ийн 56-р хуудас/ өсвөр насны шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байх тул хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэстэй байна.
Шүүх өсвөр насны шүүгдэгч *******г үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учирсан хохиролыг нөхөн төлсөн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, өсвөр насны шүүгдэгч *******г гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн өсвөр насны шүүгдэгчийн эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулвал зохино.
Хууль ёсны төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд “…хүүгээ хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг даалгаж өгнө үү…” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг түүний ээж Н.Э-т даалгаж шийдвэрлэнэ.
Өсвөр насны шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл,
Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дах хэсэгт заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ