| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1036/Э |
| Дугаар | 1063 |
| Огноо | 2018-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 1063
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А холбогдох эрүүгийн 1806 0221 21215 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, , урьд ял шийтгэлгүй, Э.А /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.А нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн хөлөг захын хашаан дотор Г.Х зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 04-ны өдөр би Мөнгөн хөлөг зах дотор 12 цагийн үед явж байсан. Машин дотороос Даваа ах болон надад цохиулсан Хосоо хоёр дуудсан. Яваад очиход тэр хоёр архи уугаад сууж байсан. Нилээн согтуу байсан, машин дотор нь сууж байхад Хосбаяр надаас Марикийг мэдэх үү гэхээр нь би мэднэ гэж хэлэхэд би тэрийг чинь архинд гүйлгэдэг алдаг талдаг гэж орилоод байхаар нь манай хуурай ах, би зүгээр танина гэж хэлээд би явлаа гэж хэлээд машинаас буухад Хосбаяр араас бууж ирээд намайг шууд цохиод авсан. Би зөрүүлээд нүүрэн тус газар нь нэг цохисон. Араас Г.Х дүү боосон, тэгээд би салаад явсан. Тухайн үед тэнд зогсдог байсан Сэлэнгэ гэдэг хүнтэй муудалцаад зодолдоод үлдсэн тэр хоёрын дунд юу болсон мэдэхгүй байна.Тухайн хэргийг Буянт гэрчилнэ. Би тухайн үед архи уугаагүй цоо эрүүл байсан ...” гэх мэдүүлэг. /хэргийн 30-32 дугаар хуудас/,
Хохирогч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 04-ны өдөр 10 цагийн үед өөрийн зогсож машин зардаг Мөнгөн хөлөг зах дээр очиж өөрийн зогсоол дээр очсон. Зах дээр хамт зогсдог Нямдаваа өчигдөр шөнө халуурч хоносон ганц юм хуваагад уучья гэж хэлээд нэг шил архи гаргаж ирсэн. Тэр архыг хувааж уучихаад, дахиж нэг шил архи хүнээр авчируулж уусан. Машин зардаг А гэх залууг Нямдаваа дуудсан. Машинд орж ирж суусан, бид нар архиа хувааж уусан боловч ерөөсөө яриа нийлэхгүй, А гэх залуу энд тэндэхийн шоронгийн атаман яриад байхаар нь буу гэж хэлсэн. Машин дотор бид 2 муудалцаж буу гэхэд зөрөөд байсан. Машинаас буугаад миний хаалгыг онгойлгоод татаж буулгаад миний нүүр рүү 4-5 удаа цохисон. Тэнд байсан хүмүүс салгаад аваад явсан. Сэлэнгэ гэх залуу бас надруу дайраад байсан. Сэлэнгэ бид 2 бие биерүүгээ дайрсан. Сэлэнгэ миний цээж рүү 2-3 удаа түлхсэн дүү Өсөхбаяр ирчихсэн намайг аваад явсан. Тухайн үед миний баруун нүд хөхөрч хавдсан. Би захаас гараад гэрлүүгээ харьсан. Гэртээ хоёр хоног болсон. 3 дахь хоногийн өглөө босож нусаа нийсэн чинь баруун нүд хавдаад урагшаа түрж эвгүй болсон, 1 дүгээр эмнэлэг дээр очиж үзүүлэхэд дусаалга хийгээд гарын алгаараа эмч дарж үзэж байгаад хүйтэн жин тавиад сойгоод боосон. Нүдний ухархай ясны хугаралын хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн. А гэх залуу уг нь хохирол барагдуулна гэчихээд барагдуулахгүй байна ...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр ахынхаа машиныг зарах гэж Мөнгөн хүлэг зах дээр 12 цагийн үед очиж нутгийн дүү Хосбаяртай уулзаад түүний машин зардаг газар дээр машинаа зогсоосон. Намайг очиход Хосбаяр 2 залуугын хамт машин дотор сууж байсан. Уучихсан юм болов уу даа гэж би бодсон. Би зарах машиндаа сууж байхад бараг 13 цаг 50 минутын үед санагдаж байсан. Г.Х сууж байсан машин дотор хүмүүс хэрэлдээд машинаас 3 залуу бууж ирсэн. Нэг нь Хосбаяр, нөгөө 2 нь танихгүй залуу байсан. Хосбаярыг танихгүй өндөр шар залуу хэд хэдэн удаа цохисон. Тэнд байсан бор залуу нь салгах гээд чадахгүй байсан. Г.Х төрсөн дүү Өсөхөө салгах гээд очихад чи муу юу юм бэ, цаашаа бай гээд байсан. Хоорондоо маргалдаад Хосбаяр тэр залуу бие биенээ цохиод хоорондоо зодолдоод байсан. Салгах гэж байсан залуу сүүлдээ Хосбаяртай маргалдаад хэрэлдэж байгаад яваад өгсөн. Тухайн залуу Хосбаярыг цохиогүй өндөр шар залуу цохиод байсан. Г.Х төрсөн дүү нь аваад явсан. Г.Х нүд нь хөхөрч цусархуу зүйл гарч байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 04-н өдөр Мөнгөн хүлэг зах дээр 11 цаг өнгөрч байхад очиж өөрийнхөө машинуудыг зарах гэж зогссон. 12 цагийн үед санагдаж байна зах дээр зогсдог Г.Х зогсоол дээр очсон. Г.Х Алтанцоож, нэрийг нь мэдэхгүй 2 Ланд 80 маркийн машинд сууж байсан. Би машинд орж сууж юм ярьсан. Хосбаяр А руу агсараад томроод байсан. Би машинаас буухад А араас бууж ирсэн. Хосбаяр машинаас бууж ирээд А тэр 2 бие биенээ цохих шиг болсон. Хүмүүс овоороод салгаж байсан. Би А дагуулаад захаас гарч явсан. А би гэрт нь хүргэж өгөөд хоёр тийшээ салсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 33-35 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн ¹4118 дүгнэлтэд “Г.Х биед баруун ухархайн дотор хана, доод хананд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэлэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэжээ /хэргийн 38 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 11 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 39 дугээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.А нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн хөлөг захын хашаан дотор Г.Х зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.А прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Э.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Хохирогч Г.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.А бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.