| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2105000980050 |
| Дугаар | 2025/ДШМ/522 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/522
2025 05 06 2025/ДШМ/522
О.Ц, Р.Э, Э.Б, Х.С
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Энэрэл,
иргэний хариуцагч “Г Э Б Э” ХХК-ийн өмгөөлөгч М.Цэндпүрэв,
яллагдагч Э.Бын өмгөөлөгч Ч.Нямцоож, Ш.Алтангадас,
яллагдагч Р.Э, яллагдагч Х.С, тэдгээрийн өмгөөлөгч Б.Отгончимэг,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/2105 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч иргэний хариуцагч “М В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн О.Ц, Р.Э, Э.Б, Х.С нарт холбогдох 2105000980050 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М О Х Н Н У Б Т З- ийн ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн дарга Э.Б, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер Р.Э, нэгдүгээр цехийн агуулахын эрхлэгч Х.С, авто ачигчийн жолооч О.Ц нар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “У Т З нийгэмлэг”-ийн ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн 2 дугаар агуулахад хураасан ачаа, бараа нурж, хохирогч Х.Огийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Ц, Р.Э, Э.Б, Х.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ДШМ/41 дүгээр магадлалаар “Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Э.Б, О.Ц нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгаж, Р.Э, Х.С нарыг ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн байх ба шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.
Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ДШМ/640 дүгээр магадлалаар зохих зааварчилгааг өгч, хөдөлмөрийн болон аюулгүй ажиллагааг бүрэн хариуцаж хяналт тавин ажиллах үүргийг үйлчлүүлэгч байгууллага буюу “и М В” ХХК хариуцахаар заасан байх ба “М В” ХХК-иас байгууллагынхаа ачааг авах гэж очсон “Г Э Б Э” ХХК-ийн гадаад харилцааны менежер ажилтай хохирогч Х.Од хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх, дагуулан явах, талбайгаар сэлгүүцэхгүй байх талаарх зааварчилгааг өгөх, ачааг агуулахаас буулгах ажиллагаанд хөдөлмөр, аюулгүй байдлын ямар журам мөрдөгдөх, асуудлыг хэн хариуцах эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй байна.
Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар “М В” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй байж “У Т З” нийгэмлэгийн ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн албан тушаалтан, ажилчдыг шалган шийдвэрлэж гэм буруугийн асуудлыг хэлэлцсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ.
Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж шүүх үзсэн тул яллагдагч Э.Б, Р.Э, Х.С, О.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч “М В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х давж заалдах гомдолдоо: “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар “М В” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй байж “У Т З” нийгэмлэгийн ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн албан тушаалтан, ажилчдыг шалган шийдвэрлэж гэм буруугийн асуудлыг хэлэлцсэн нь хууль зүйн үндэслэлгүй... байна гэсэн дүгнэлт хийж хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэж байсан. Энэхүү өмнө гарсан захирамжтай яг ижил ажиллагааг дахин хийлгүүлэхээр 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/2105 дугаартай захирамж гарсан байх ба дахин прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэж байна. У Т Зын онцгой бүсэд гарсан үйлдвэрлэлийн осолтой холбоотой хэрэгт хувийн компанийг хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ биелүүлсэн эсэхийг шалгуулахаар прокурорт буцаасныг иргэний хариуцагчийн зүгээс зөвшөөрөхгүй байна. Манай зүгээс хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгасан гэж үзэж байна.
Тодруулбал, шүүгчийн захирамжид заасан нөхцөл байдлыг тодруулахаар хөдөлмөрийн аюулгүй байдал хэрхэн зөрчигдсөн талаарх тодорхой асуулт тавин шинжилгээ хийлгэсэн байх ба энэ асуудлаар гурван ч удаагийн шинжээчийн дүгнэлт гарч, холбогдох этгээдүүдээс шаардлагатай мэдүүлгүүдийг авсан байдаг. Тухайн шаардлагатай ажиллагааг өмнө хийгээгүй биш хийсэн байх ба дүгнэлтүүдээр манай компанийг буруутгасан ямар ч дүгнэлт гараагүй болохыг онцлон тэмдэглэж байна. Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй бөгөөд хэрэгт шалгавал зохих бүх ажиллагааг хуулийн хүрээнд бүрэн хийсэн байх тул шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Иргэний хариуцагч “Г Э Б Э” ХХК-ийн өмгөөлөгч М.Цэндпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагч “М В” ХХК-иас гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь М О Х Н Н У Б Т З болон “М В” ХХК нарын хооронд байгуулсан талбай үйлчилгээ үзүүлэх гэрээ байдаг. Тухайн гэрээний 4.9.11 дүгээр зүйлд тухайн талбайд гарсан осол болон хөдөлмөрийн аюулгүй байдлын журмыг хэн хариуцах талаар тодорхой заасан байдаг. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээс харахад “М В” ХХК-тай холбоотой ямар нэгэн шинжээчийн дүгнэлт хийгдээгүй байгаа учраас хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.
Яллагдагч Э.Бын өмгөөлөгч Ч.Нямцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус хэргийн хүрээнд өмнө нь давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээд 3 удаагийн магадлал гарсан. Эхний магадлалын хувьд хохирогчид хэн нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ёстойг тодруулах, тус хэрэгт дөрвөн хуулийн этгээдийн асуудал яригддаг. Хохирогчийн ажил олгогч гэж яригдаж байгаа “Т.А” ХХК, “Г Э Б Э” ХХК, осол болсон гэх У Т Зын авто тээврийн анги мөн түүнчлэн ачаа тээврийн асуудал үүсгэсэн гэх “М В” ХХК гэх дөрвөн хуулийн этгээд яригдана. Сүүлийн магадлал 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 41 дугаар магадлал гарсан ба түүнд 240 дугаар магадлалд дурдсан ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй байна гэж заагаад анхан шатны шүүхэд хамгийн эхний яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 204 дугаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Агуулгаараа хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн гэж миний зүгээс харсан. Өөрөөр хэлбэл 2 магадлалд дурдсан асуудлыг шалгаж, тодруулах асуудлаар хэргийг прокурорт буцаасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс гарсан ажиллагааг анхан шатны шүүх, цагдаа, прокурор заавал биелүүлэх ёстой. Хуулийн заалт биелэгдээгүй учраас хэргийг прокурорт буцаасан захирамж нь үндэслэлтэй. Хэргийг прокурорын зүгээс нэмж шалгаж тодруулах үүрэгтэй гэж үзэж байна. ...” гэв.
Яллагдагч Э.Бын өмгөөлөгч Ш.Алтангадас тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлын агуулгаас харахад нөхөн гүйцэтгэхэд боломжгүй зүйл байхгүй. Шалгавал зохих зүйлс бүрэн тусгагдсан учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж өгөөч гэх агуулга харагдаж байна. Гэтэл зайлшгүй нөхөн гүйцэтгэх ажиллагааг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн ба энэ нь магадлалуудад тодорхой харагдаж байгаа юм. Гэм буруутай этгээд болон хохирол төлбөрийг барагдуулах этгээд нь хэн бэ гэдэг асуудал. Хэргээс харахад хохирол төлбөрийг төлөх этгээдийг тодорхойлж заавал үнэлэлт дүгнэлт өгч, иргэний хариуцагчаар татах асуудал гарсан. Мөн нэр бүхий буюу “М В” ХХК, У Т З, “Г Э Б Э” ХХК-ийг дурдаж хэн нь иргэний хариуцагчаар татвал зохих юм бэ гэдэг даалгавар өгсөн боловч өдийг хүртэл биелэгдэхгүй байх тул хэргийг прокурорт буцаасан нь зүйтэй. Гомдол үндэслэлгүй байх тул захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Р.Э, Х.С нарын өмгөөлөгч Б.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “М В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй бөгөөд дараах үндэслэлтэйгээр энэ байр сууриа илэрхийлж байна. Тухайн хэрэг нь 2021 оноос хойш мөрдөн шалгагдаж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхээс гурван удаа магадлал гарч, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцааж байсан. Гэсэн хэдий ч уг зааврыг дагаж, хэрэгтэй холбогдох нэмэлт ажиллагааг бүрэн хэмжээнд хийлгүй, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд яллагдагчаар татагдах ёстой жинхэнэ гэм буруутай этгээдийг тогтоогоогүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болно. Энэ талаарх хүсэлт, байр суурийг өмгөөлөгчийн зүгээс шат шатны шүүх, мөн мөрдөн шалгах байгууллагад удаа дараа тавьж ирсэн ч, зохих ажиллагаа хийгдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “М В” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.
Яллагдагч Р.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчөө дэмжиж оролцож байна. ...” гэв.
Яллагдагч Х.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... “М В” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан боловч, шүүхээс гаргасан шийтгэх тогтоолоор уг компанийг иргэний хариуцагчаар татсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна. Тухайн шүүх хуралдаанд иргэний хариуцагч болон өмгөөлөгчийг оролцуулалгүйгээр шийдвэр гаргасан. Мөн шийтгэх тогтоолд эрх хязгаарлах ял оноосон асуудал орсон байна. Гэсэн хэдий ч прокурорын зүгээс дээрх зөрчлийг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна. Тодруулбал, “М В” ХХК болон “Г Э Б Э” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан шүүгчийн захирамж хууль ёсоор хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд шүүх хуралдааны явцад бусад ажиллагааг хийх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч О.Ц, Р.Э, Э.Б, Х.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, иргэний хариуцагч “М В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаад, тус гэмт хэрэгт холбогдуулан “М В” ХХК-тай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй байж “У Т З” нийгэмлэгийн ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн албан тушаалтан, ажилчдыг шалгаж, гэм буруугийн асуудлыг хэлэлцсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж шүүх үзэж нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасныг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Энэхүү хэрэгт зохих мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх хугацаанд шүүгчийн захирамжид заасан нөхцөл байдлыг тодруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал хэрхэн зөрчигдсөн талаар холбогдох этгээдүүдээс шаардлагатай мэдүүлгүүдийг авах шаардлагатай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч Х.Од хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэн өгөх, талбайд байх талаарх зааварчилгааг хэн өгөх, ачааг агуулахаас буулгах ажиллагаанд хөдөлмөр аюулгүй байдлын ямар журам мөрдөгдөх зэрэг асуудлыг хэн хариуцах зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь зүйтэй байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ буюу хэргийн талаар нотолбол зохих байдал мөн бөгөөд улмаар тус хэсгийн 1.4 дэх заалтад заасан яллагдагч нарын Эрүүгийн хуульд заасан оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр иргэний хариуцагч “М В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны тойргийн шүүхийн “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ