2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/09885

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй Г.С, Т.С, Ч.Б нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 166,531,842.52 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 15-ний өдөр 56,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 56,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ний өдөр 54,531,842.52 төгрөгөөр Г банкны IBAN67001500 ***тоот дансанд төлж барагдуулах, тус нэхэмжлэлтэй холбоотой гарсан улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн шийдвэрт тусгасан дүнгээр 2025 оны 12 дугаар сарын 01-ний дотор Гбанк IBAN67001500 ***тоот дансанд төлөх, эвлэрлийн гэрээгээр заасан хуваарийн дагуу төлөөгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд ***УЕС улсын дугаартай Shaanxi.X3000 маркийн ***арлын дугаартай зүтгүүр, ***МЧ улсын дугаартай, Gansu Jiantou.***маркийн ****арлын дугаартай тавцант чиргүүл, **улсын дугаартай Gansu Jiantou.***арлын дугаартай тавцант чиргүүл, ***арлын дугаартай холбогч чиргүүл ***-1 тоот ипотекийн гэрээгээр Т.Сийн өмчлөлийн Ү-***тоот Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 хороолол /16094/, Дилав хутагт жамсранжав гудамж ** байр, 29 тоот хаягт байрлалтай 75,59 мкв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ***-2 тоот ипотекийн гэрээгээр Ч.Б өмчлөлийн Ү-***тоот Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, **/- дугаар байр **тоот хаягт байрлалтай 61 мкв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,060,809 төгрөгөөс 530,404.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, татварын хэлтсээс 530,404.5 төгрөг, хариуцагч Г.С, Т.С, Ч.Б нараас 530,404.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.САРАНТУЯА