Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 1010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Г холбогдох эрүүгийн 1806 0455 01137 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Э.Г /РД:/.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух О гэрт танилуудтайгаа согтууруулах ундаа хэрэглэж байгаад хэрүүл маргаан үүсгэн энэ байдлыг зогсоох гэсэн О нүүрэн тус газар мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой гэгээ тасарчихсан байхад би яагаад ч юм нэг мэдэхэд Г той маргалдаж байсан ба гэрийн гадаа Г намайг мөргөчихсөн. Дулмаа ирж салгах шиг болсон. Би нүүрээ дарахад миний хамар нилээн мэдэгдэхүйц мурийчихсан байсан. Тэгээд гэртээ ирсэн хойноо цагдаад мэдэгдсэн. Би 1-р эмнэлэгт 1.387.000 төгрөгийн төлбөртэй хагалгаа хийлгэсэн. Мөн хамарны хугарлын хагалгаанд 627.000 төгрөг, эм тариа, шинжилгээ, бензин тосонд нийт 3.043.000 төгрөг зарцуулсан. Цаашид хамрандаа хагалгаа хийлгэхэд 1.500.000 төгрөг болно гэсэн. Энэ зардлаа нэхэмжилнэ, өөр санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-6 дугаар хуудас/,

Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г , С хоёр ямар ч шалтгаангүйгээр хоорондоо муудалцаад заамдалцаад эхэлсэн. Би тэр хоёрыг салгасан. Г  танай Хонхорынхон бүгдээрээ ийм гээд байсан. Тэгээд нэг хартал тэр хоёр гэрт байхгүй байхаар нь би гэрээс гартал гадаа С газар хэвтчихсэн, дээр нь Г  мордоод суучихсан байсан. Би Г ийг татаж буулгаад С машинд суулгаад аваад явсан. Бид хоёрын гэр нэг байранд байдаг юм. Түүний хамар нь далийчихсан, баруун нүд нь нилээн хөхөрсөн байсан. Тухайн өдөр маргаан болохоос өмнө С биед ямар ч гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹6937 дүгнэлтэд “О биед баруун талын ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний доод зовхи, баруун нүдний алимны салстын цус хуралт, цээжний зүүн хэсгийн зулгаралтын нөсөө гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 15 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 26 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух О гэрт танилуудтайгаа согтууруулах ундаа хэрэглэж байгаад хэрүүл маргаан үүсгэн энэ байдлыг зогсоох гэсэн О нүүрэн тус газар мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн /хэргийн 108 дугаар хуудас/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Э.Г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.