2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/07655

 

2025            09              29                                           192/ШШ2025/07655                      

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “БСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,409,772.18 төгрөгийн 9,772.18 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч нар үлдэх 22,400,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүрийн 01-ний өдөр 2,240,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 269,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 269,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Н.ХАНГАЛ ГЧИД                                                      -