Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/113

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 18360000000111 дугаартай, 18/2018/011/Э/ индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 2-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт  оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч А.******* нь 2018 оны 0 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт эхнэр Х.*******тай маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэв.

Шүүгдэгч А.******* нь 2018 оны 0 сарын 05-06-нд шилжих шөнө ******* аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэр н - тоотод эхнэр Х.*******г толгой цээж хэсэг рүү нь цохиж, өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан  болох  нь:

Хохирогч Х.*******гийн /ПЮ8602250/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2018 оны 0 дугаар сарын 05-ны шөнө манай нөхөр А.******* өөрийн ах А.ы хамт 1 том пиво бариад гэрт орж ирэхэд нь би хөргөгчинд мах хийнэ гэчихээд яагаад утсаа унтраагаад алга болчихвоо гэхэд хадам ах “ чи муу даварсан авгай, энэ чиний гэр биш, чамайг нөхрөөр чинь зодуулна ” гэхээр нь би “ та нар наад архиа өөр газар очиж уу” гэсэн чинь  миний зүүн хацар луу алгадахад манай нөхөр А.******* шууд ирээд “ чи миний ахыг гэрээс хөөж нэрийг нь дууддаг хэн бэ” гээд намайг гараараа толгой, дух, нүүр, хамар луу цохисон.Би нүүрээ 2 гараараа хамгаалахад гар цээж гэдэс рүү өшиглөөд байсан. ... гэх мэдүүлэг /хх-1-18-р хуудас/

Гэрч З.Алмагүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... манай гэрт охин Х.******* аллаа гээд орилоод ороод ирсэн.Араас нь хүргэн А.******* гүйж орж ирээд цохих гээд дайраад байсан Би чи болиоч гээд хориглоход наад охин чинь болохгүй байна гээд ахыгаа дагуулж ирнэ гээд гараад явсан. Удалгүй манай охин гэр лүүгээ орсон. Тэгтэл *******ы ах орж ирээд энэ хоёр хэрэлдээд зодолдоод байна гэхээр нь би  өөрөө настай хүн байж хүүхдүүдийг эвлэрүүлэхгүй дунд нь ороод яагаад зодолдож байгаа юм бэ гэсэн... гэх мэдүүлэг /хх 119-120/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 0  дугаар сарын 09-ний өдрийн 382 дугаартай ... 1.Х.*******гийн биед хамрын нуруу болон баруун нүдэнд х2 см, баруун хөхөнд 2х3 см, баруун гарын бугалга, тохой, шуунд 2х2см-08х10 см нийт 11 ширхэг, зүүн гарын бугалга , тохой шуунд 2х2см-х см нийт 6 ширхэг цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.

2.Х.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

3.Х.*******гийн биед учирсан гэмтлүүд нь  Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 201 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош /түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх... /хх-*******-р хуудас/ дүгнэлт,

Шүүгдэгч А.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оы 0 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө гэртээ өөрийн ах А.ы хамт 2 ширхэг том пиво бариад орж ирэхэд эхнэр Х.******* “айлын хөргөгчинд мах хийнэ гэсэн яасан бэ, шөнө болчихлоо, та ах нь байж ажилтай хүнтэй хамт пиво бариад орж ирж байдаг “гээд уурлахаар нь би “ хөдөөнөөс ах ирсэн байхад хөөлөө” гэж уурлаад Х.*******гийн толгой, дух, нүүр хамар луу нь гараараа -5 удаа цохиж гар цээж гэдэс рүү нь өшиглөсөн ... гэх мэдүүлэг /хх 33-3/  зэргээр  тус тус нотлогдон тогтоогдож байна.

А.******* нь ******* аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 2018 оны 0 дугаар сарын 05-ны шөнө ах А.тай хамт пиво уух гэснийг эхнэр Х.******* хориглосноос үүдэн түүний нүүр, гар хэсэгт зодож эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.*******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-3-р/, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Х.*******гийн “...ямар нэгэн  санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй... гэх тайлбар /хх-60/  зэрэг баримтуудаар  тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч А.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгж буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн -д зааснаар 01 сарын хугацаанд төлүүлэхээр,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д: ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихоор заасныг  тайлбарлаж өгөх  нь зүйтэй.

 Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж, шүүхээс торгох ял оногдуулсан тул түүний эзэмшлийн Төрийн банкны 11130003608 тоот дансанд байршуулсан 500.000 төгрөг битүүмжилсэн  2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/90 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.,36.1,36.2-1,2,, 36.6, 36., 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 600000 / зургаан зуун  мянга /   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч А.*******аар торгох ялын 600000 төгрөгийг 01/ нэг/ сарын хугацаанд төлүүлсүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч А.*******д тайлбарласугай.

5.Шүүгдэгч А.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 6000000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-5 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6.Шүүгдэгч А.******* нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Төрийн банкны 11130003608 тоот дансанд байршуулсан 500.000 төгрөг битүүмжилсэн  2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/90 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС