| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0112/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/114 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож улсын яллагч Д.Аянагүл, өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.д холбогдох эрүүгийн 180006009 дугаартай, 178/018/011/Э/ индекстэй хэргийг 018 оны 07 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 04 дүгэр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* нарын байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын / хочтой/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б. нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн -р айлын 3 тоотод 018 оны 0 дугаар сарын 10-ны өдөр нууцаар, хууль бусаар нэвтэрч хөргөгч хулгайлан хохирогч Д.-ид *******0000 төгрөгний хохирол,
Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН засварын газрын хажуу талд баригдаж байгаа барилгын хашаан дотор байрлах агуулахын зориулалттай контенерийн цоожийг 018 оны 06 дугаар сарын 1--нд шилжих шөнө эвдэж хууль бусаар нэвтрэн орж барилгын 6 төрлийн эд зүйлс хулгайлж хохирогч Д.т 450000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт: Хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
1.Шүүгдэгч Б. нь 018 оны 0 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн дугаар айлын орон сууцны 3 тоот байрнаас хөргөгч хулгайлсан болох нь:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-*******--р/
Гэрч Д.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... манайх - гэх хүнийг байх газаргүй гэхээр нь хөлс мөнгө авалгүйгээр айлын 3 тоот байрандаа байлгаж байсан.Энхээ гэдэг хүн паарыг нь шалгахаар ороход хаалганы цүүг хугалж ороод байранд байсан хөргөгч, ор алга болчихсон байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-39-р/
Эд зүйл үнэлсэн тухай тайлан /хх-46-р/
Хохирогч Д.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 018 оны 04 дүгээр сарын 3-ны өдөр Ховд аймагт ирээд айлын байрандаа байрлаж байна. Би анх цагдаагийн ажилтанд утсаар толь, хивс байсан гэж буруу хэлсэн байна лээ, ганцхан хөргөгч байсан бусдыг нь амбаарт хураагаад явсан... гэх мэдүүлэг /хх55-56-р/
Гэрч Ч.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...018 оны 0 дугаар сарын эхээр би зах дээр зогсож байтал гэх залуу ирээд 100000 төгрөгөөр хөргөгч авчих, танай гэрийн гадна аваачаад тавьчихсан байгаа гээд гуйгаад байсан. Намайг гэрт очиход манай хашааны гадна хаалгатай саарал өнгийн хөргөгч байсан.Би гаас “ ямар учиртай хөргөгч юм бэ” гэхэд “ мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм” гэж хэлэхээр нь итгээд 50000 төгрөг өгөөд явуулсан.Нөгөөдөр нь зах дээр зогсож байтал ирээд үлдсэн мөнгөө авъя гэхээр нь 50000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг /хх-85-87-р/
Шүүгдэгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би айлын 3 тоотод согтуу ороод цаад талын өрөөнд байсан хөргөгчийг аваад өргөж гараад гудманд явж байсан хүүхдийг гуйж өргүүлээд Халтар гэх айлын хашааны гадна үлдээгээд гэртээ харьж хоночихоод өглөө нь ирж Халтарын гэрийн гадна байсан хөргөгчөө аваад гэрт нь оруулаад ажиллахгүй бол сэлбэгэнд өгье гээд үлдээгээд явсан ... гэх мэдүүлэг /хх 83-84-р/ зэрэг нотлох баримтуудаар,
.Шүүгдэгч Б. нь 018 оны 06 дугаар сарын 1--нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан засварын газрын хажуу талд баригдаж байгаа барилгын хашаан дотор байрлах агуулахын зориулалттай контенерийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж барилгын 6 төрлийн эд зүйлс хулгайлсан болох нь:
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-96-97-р хуудас/
Гэрч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... бид нар архи уугаад нэлээд муудаж байх үед Б. гарч яваад кабелийн утас барьчихсан орж ирээд энийг зараад архи авъя гэсэн. Энэ ямар учиртай юм бэ гэхэд “ би барилгын инженер хийж байгаа, ямар нэгэн асуудал байхгүй” гэхээр нь би аавынд аваачиж өгөөд 5000 төгрөгөөр зарсан. хоногийн дараа Б. ирээд аавд хэрэг болоод байна гээд мөнгөө өгөөд утсыг аваад явсан байсан ... гэх мэдүүлэг /хх-100-101-р хуудас/
Эд зүйл үнэлсэн тухай тайлан /хх 107-р хуудас/
Хохирогч Д.ийн өгсөн...би хот яваад 018 оны 06 дугаар сарын -нд буцаж ирэхэд баригдаж байгаа барилгын хашаан дотор байх агуулахын зориулалттай контенерийн цоожийг эвдэж дотроос нь 4 ш өрөм, ш тасдагч,1 ш тайрагч, 8 хайрцаг седвичний хадаас, ш базагч, 30 метр цахилгааны утас алга болсон байсан. Б. манай барилга дээр туслах ажилчнаар ажиллаж байгаад намайг хот явах үеэр ажлаа дууссан тул гарсан... гэх мэдүүлэг /хх 11-114-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна
Шүүгдэгч Б. нь мөнгө олж архи уух зорилгоор бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн үйлдэл нь тогтоогдож байх бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар хүн амьдрах зориулалттай орон байр,тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Шүүгдэгч Б. нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Д.-ийн “нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх-54/, хохирогч Д.ийн “... өөрт учирсан хохирол болох 350.000 төгрөг, зарим эд зүйлээ Б.аас авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...”/хх114/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-17/ -аар, ам бүл , 5 настай хүүгийн хамт амьдардаг болох нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хх 15-р/, ын Чингүүний төрсний гэрчилгээний хуулбар /хх 0/ зэргээр тогтоогдсон гэж үзнэ.
Шүүгдэгч Б.ын хувийн байдлын талаар гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б. 015 оны 06 дугаар сард эхнэрээсээ салж 1 нас 6 сартай хүүхэдтэй үлдсэн тул би хажуудаа авч амьдарч байгаа.Хүүхэд нь 6 сартай байхад тархины гэмтлийг нь эмчлүүлэхээр байшингаа зарсан. Одоо энэ хүнд өөрийн гэх гэр орон байхгүй манай гэрт манай 3 охин, Б. хүүтэйгээ бид зургуулаа амьдарч байна...” гэх мэдүүлэг /хх-1*******-р хуудас/ хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Б. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан 018 оны 0 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн -р айлын 3 тоотод нууцаар, хууль бусаар нэвтэрч хөргөгч хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих,
018 оны 06 дугаар сарын 1--нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН засварын газрын хажуу талд баригдаж байгаа барилгын хашаан дотор байрлах агуулахын зориулалттай контенерийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж барилгын 6 төрлийн эд зүйлс хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгээд шүүгдэгч Б.ыг нийт жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхэд эд мөрийн баримт ирээгүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, .1, ., .6, .7, .8, .10, .13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
.Шүүгдэгч ******* ******* *******ын ыг 018 оны 0 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн -р айлын 3 тоотод нууцаар, хууль бусаар нэвтэрч хөргөгч хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар 01 жилийн хугацаагаар, 018 оны 06 дугаар сарын 1--нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН засварын газрын хажуу талд баригдаж байгаа барилгын хашаан дотор байрлах агуулахын зориулалттай контенерийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж барилгын эд зүйлс хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгээд шүүгдэгч Б.ыг нийт жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.д оногдуулсан 0 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн 180006009 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Б.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form