2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/10382

 

 

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн Боржигон овогт Д.Э, Монгол улсын иргэн З овогт Д.Днарын гэрлэлтийг цуцалж, 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Д.Б , 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Д.Б , 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн охин Д.Г нарыг эх Д.Э ийн асрамжид үлдээсүгэй.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар насанд хүрээгүй охин Д.Б /10 настай/, охин Д.Г /5 настай/ нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, охин Д.Б , Д.Г, хүү Д.Б /12 настай/ нарыг 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Д.Д сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.Д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 5 ханатай гэрийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э, хүү Д.Б , охин Д.Б , Д.Г нарт олгохоор тохиролцсоныг баталгаажуулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан Д.Э, Д.Днар бие биедээ насанд хүрээгүй хүү Д.Б , охин Д.Б , Д.Г нартай уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

            5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгосугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА