| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00677/И |
| Дугаар | 310/ШШ2025/00751 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 310/ШШ2025/00751
| 2025 оны 12 сарын 1******* өдөр | Дугаар 10/ШШ2025/00751 | Дундговь аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, *******ын талбай-02, ******* *******, ******* давхарт байрлах, ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн сумын -р багт оршин суух, овогт гийн /РД:ЗФ*******90500*******/-д хариуцагдах 62*********************9.20 төгрөг гаргуулах тухай 10/2025/00677/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2262169 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 62*********************9.20 төгрөгийг хариуцагч Г.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие гийн нь ******* ББСБ ХК-аас авсан 62*********************9.20 төгрөгийг 12 сарын 1-ний дотор төлж барагдуулна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:...Хариуцагч Г.аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.аас 62*********************9.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болох 62*********************9.20 төгрөгийг 2025 оны 12 сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулна. гэжээ.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19516.67 төгрөгөөс 975*******. төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 975*******. төгрөгийг, хариуцагчаас 975*******. төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75******* дугаар зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 62*********************9.20 / зургаан зуун хорин найман мянга найман зуун наян есөн төгрөг хорин мөнгө/ төгрөгийг хариуцагч овогт гийн /РД:ЗФ*******90500*******5/ нь 2025 оны 12 сарын 1-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19516.67 /арван есөн мянга таван зуун арван зургаан төгрөг жаран долоон мөнгө / төгрөгөөс 975*******. /есөн мянга долоон зуун тавин найман төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 975*******. /есөн мянга долоон зуун тавин найман төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг, хариуцагчаас 975*******. /есөн мянга долоон зуун тавин найман төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДД