2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/09662

 

 

 

 

 

2025             11                 19                                             192/ШШ2025/09662

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19,  14210 хаягт байрлах, “** ** **” ХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Аам /17100/ ** тоот хаягт оршин суух, Б ургийн овогт Я. овогтой Б /РД:***/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Аам /17100/ ** тоот хаягт оршин суух, Д ургийн овогт Ц овогтой г /РД:***/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг, гэрээнээс учирсан хохиролд 1,504,563,296.37 /нэг тэрбум таван зуун дөрвөн сая таван зуун жаран гурван мянга хоёр зуун ерэн зургаан төгрөг гучин долоон мөнгө/ гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Амгалан оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

1.1. “** ** **” ХК нь зээлдэгч Я.Б, Ц.г нартай 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ***-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ, мөн өдрийн ЗБ/СС220121008-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 1,344,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар зээлдүүлсэн.

1.2. Барьцааны гэрээгээр Я.Б ын өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Аам /17100/ ** тоот *** м.кв талбайтай, аялал жуулчлал, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

1.3. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа олгосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй болно.

1.4. Зээлдэгч нар 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 50,508,079.32 төгрөг, зээлийн үндсэн хүүнээс 362,393,618.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 106,747.55 төгрөг, нийт 413,008,445.58 төгрөг төлсөн байна.

Дээрх хугацааны байдлаар хариуцагч нар үндсэн зээл 1,293,491,920.68 төгрөг, үндсэн хүү 210,575,737.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 455,638.60 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 40,000 төгрөг, нийт 1,504,563,296.37 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.5. **, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэг, Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, 7.1.8 дахь хэсгүүдэд зааснаар ** үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй. Иймд зээлдэгч Я.Б, Ц.г нараас зээлийн гэрээний үүрэгт 1,504,563,296.37 төгрөг гаргуулан “** ** **” ХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

2. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: Итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нотариатчийн төлбөрийн нэхэмжлэх, “** ** **” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээний хуулбар, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол, 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн нэмэлт гэрээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, барьцаалбарын хуулбар, Баталгааны гэрээний хуулбар, Баталгааны нэмэлт гэрээний хуулбар, Я.Б, Ц.г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлдэгч нарт хүргүүлсэн үүрэг гүйцэтгэхийг шаардах тухай мэдэгдлүүд,

3. Хариуцагч нар шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй бөгөөд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. “** ** **” ХК нь Я.Б, Ц.г нарт холбогдуулан, зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 1,504,523,296.38 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 40,000 төгрөг, нийт 1,504,563,296.37 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.1. Нэхэмжлэлийн үндэслэлийг: “хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зөрчиж, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж, удаа дараа үүргээ биелүүлэхийг шаардсан боловч үр дүнд хүрээгүй учир гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардана, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна” гэж тодорхойлж байна.

2. Хариуцагч Я.Б 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, хариуцагч Ц.г 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн, хариуцагч талын эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, Баталгааны гэрээ, мөн нэмэлт гэрээнүүд, зээлийн хүү тооцооллын хүснэгт, зээлдүүлэгчийн мэдэгдлүүд зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч “** ** **” ХК нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ***-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ, мөн өдрийн ЗБ/СС220121008-1-1 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус хариуцагч Я.Б, Ц.г нартай байгуулж, зээлдэгчдийг орон сууц худалдан авахад зориулан 1,344,000,000 /нэг тэрбум гурван зуун дөчин дөрвөн сая/ төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй зээлийг 240 сарын хугацаатай олгож, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Я.Бын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Аам /17100/, ** тоот дахь *** м.кв талбайтай, аялал жуулчлал, АОС зориулалттай, 98 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-***дугаар бүхий хувийн орон сууцыг барьцаалан, гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, талууд барьцаалбар үйлдсэн байна.

3.2. Зээлийн гэрээний дагуу “** ** **” ХК нь 1,344,000,000 төгрөгийг зээлдэгчийн ** дахь дансанд шилжүүлж, уг данснаас орон сууц худалдаж буй талын ** дахь дансанд шилжүүлж, зээлдэгч нар 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 50,508,079.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 362,393,618.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 106,747.55 төгрөг тус тус төлж, гэрээний үлдэх төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдов.

3.3. “** ** **” ХК-иас Я.Б, Ц.г нарт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 7-441-76 тоот, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 7/441-157 тоот, 03 дугаар сарын 20-ны өдрийн 7-441/1772 тоот, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 7-441/745 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлүүдийн дагуу үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар мэдэгдэж, зээлдэгч нар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлах үндэслэл болсон байна.

4. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсгүүдэд тус тус заасан шаардлага хангаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцож гэрээнд энэ талаар тусгасан бөгөөд хүчин төгөлдөр байх хуульд заасан шаардлага бүрэн хангажээ.

5. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ 2024 оны 06 дугаар сараас хойш 2025 оны 09 дүгээр сарыг хүртэл биелүүлээгүйн улмаас зээлийн гэрээ зээлдүүлэгчийн санаачилгаар цуцлагдах нөхцөл бий болсон буюу Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгож, энэ хугацаанд биелэгдээгүй, цаашид ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсны улмаас гэрээ цуцлагдсан гэж үзэхээр байх тул “** ** **” ХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,293,491,920.68 төгрөг, үндсэн хүү 210,575,737.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 455,638.60 төгрөг төгрөгийг тус тус хариуцагч Я.Б, Ц.г нараас шаардах эрхтэй.

6. Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох нотариатын зардал 40,000 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч нараас шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг мөн хангах үндэслэлтэй байна.

7. Хариуцагч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний зүйл болох Я.Бын өмчлөлийн хувийн орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн, хүчин төгөлдөр барьцааны гэрээний дагуу шаардаж байх тул зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Я.Бын өмчлөлийн уг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл болно.

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,750,966 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Б, Ц.г нараас 7,750,966 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “** ** **” ХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Б, Ц.г нараас 1,504,563,296.37 /нэг тэрбум таван зуун дөрвөн сая таван зуун жаран гурван мянга хоёр зуун ерэн зургаан төгрөг гучин долоон мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч “** ** **” ХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я.Б, Ц.г нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Я.Бын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-***дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Аам /17100/, ** тоот дахь *** м.кв талбайтай, аялал жуулчлал, АОС зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,750,966 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Б, Ц.г нараас 7,750,966 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “** ** **” ХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА