Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 315

 

 

 

 

 

 

 

      

 

      

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Буянхишиг,

улсын яллагч Л.Соёмбо,

шүүгдэгч М түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч Д түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

насанд хүрээгүй хохирогч Х, хууль  ёсны төлөөлөгч А, өмгөөлөгч Б.Лхагвацэрэн,

шинжээч Ш.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Д, М- нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626020882 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн аваад шүүн хэлэлцлээ.

 

Монгол улсын иргэн, М-, ...... оны ... дугаар сарын ...-ны өдөр Ховд аймагт төрсөн ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .............ХХК-д камерийн хянагч ажилтай гэх, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамтаар ........дүүргийн дугаар хороо .............тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

           Монгол улсын иргэн, Д, ......... оны ...... дүгээр сарын .....-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн ... настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр шал цутгагч ажил хийдэг гэх, ам бүл 2, эхийн хамтаар ......... дүүргийн ...... дугаар хороо .............. тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй

 

Шүүгдэгч М нь 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мийг” нэртэй зочид буудлын 3 тоот өрөөнд 18 насанд хүрээгүй Х-г /15 настай/ согтуурсан байгааг далимдуулан хүчиндсэн,

 Шүүгдэгч Д нь 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Мийг” нэртэй зочид буудлын 3 тоот өрөөнд 18 насанд хүрээгүй Хг /15 настай/ согтуурсан байгааг далимдуулан хүчиндсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “2016 оны 3 дугаар сарын 08-ны орой 8-уулаа зочид буудалд орсон. Тухайн үед Отгонтунгалаг бид хоёрыг өрөөнд байж байтал Х ирээд Отгонтунгалагийг гаргаад надтай юм ярьсан. Тэгээд үнсэлцсэн. Х-тай үнсэлцэж байгаад гараад нөгөө хэд дээр очсон. Надад Х-тай бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Учир нь надад Отгонтунгалаг таалагддаг байсан бөгөөд бид хоёрыг хамт байхад Х ирээд надтай үнсэлцсэн. Надад Х-тай үнсэлцсэнээс өөр хийсэн хэрэг байхгүй. Бид нар тэр өдөр  хоёр хоёроороо явцгаасан бөгөөд би хамгийн сүүлд нь Золзаяа Гэрэлт-Од нартай хамт зочид буудлын өрөөнөөс гарахад Д-Х нар үлдсэн” гэв.

 

Шүүгдэгч Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр зочид буудалд орсон. Би орны хажууд очиход Х намайг үнсээд, тэврээд байхаар нь нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тэрнээс биш Хгийн анусанд бэлгийн ажил хийгээгүй” гэв.

 

Хохирогч Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ гараад найзтайгаа уулзсан. Бид нар зочид буудалд ороод уухгүй гэж хэлсэн. Тэгтэл Д-“архи уу, өнөөдөр чиний баяр” гээд шахаад архи уулгасан. Би анх удаа архи ууж үзсэн болохоор жоохон архи уугаад өөрийгөө удирдаж чадахгүй болсон. Өрөө рүү ороход миний М-тай үнсэлцсэн нь үнэн. Би түүнд “больё, чи намайг битгий оролдоорой, надаас битгий холдоорой, би чамд итгэж байна” гээд үнэнээ хэлсэн. Тэгтэл намайг буйдан дээр байхад хүчиндсэн. Би энэ талаар сайн санаж байна. Энэ явдлын дараа орон дээр доошоо хараад хэвтэж байхад миний бэлэг эрхтэн рүү хэн нэгэн хүчиндээд байсан. Тэр нь Д-байсныг сүүлд мэдсэн. Буйдан дээр байхад М- намайг хүчиндээд, орон дээр хэвтүүлж байгаад Д-хүчиндсэн гэж үзэж байна. Би М-тай сууж юм ярьж байхдаа 2000 оных гэж хэлж байсан” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед манайх Хангай хороололд амьдардаг байсан. Манай охин Х нь 2016 оны 3 дугаар сарын 08-ны 14 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгээд гэртээ ирэхгүй удаад байхаар нь хаана байгааг асуухад ангийн хүүхдүүдтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 3 сарын 08-ны өдөр юм чинь гэж бодоод нэг их тоогоогүй. Орой 21 цаг өнгөрөөгөөд санаа зовоод залгахад Хгийн утас холбогдохгүй байхаар нь Минжин рүү залгахад “бид нар аль өдөр салсан” гэж хэлсэн. Би Минжинд “чи хамт явчихаад юу яриад байгаа юм бэ, худал яриад байвал та нарыг цагдаад өгнө, охин олоод өг” гэхэд нэг утасны дугаар өгсөн. Би тэр дугаар руу нь залгаад 21 цаг өнгөрөөгөөд 28 дугаар сургуулийн автобусны буудлаас охиноо авсан. 2016 оны 3 дугаар сарын 09-ний өглөө охиноо унтаж байхад өмдийг нь тайлж үзээд анусны амсар томорсон цус болсон байхаар нь Баянгол дүүргийн цагдаад өргөдөл бичиж өгсөн. Тэрний дагуу шалгуулсан” гэв.

 

Шүүгдэгч М нь 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мийг” нэртэй зочид буудлын 3 тоот өрөөнд 18 насанд хүрээгүй Г.Хг /15 настай/ согтуурсан байгааг далимдуулан хүчиндсэн,

 Шүүгдэгч Днь 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Мийг” нэртэй зочид буудлын 3 тоот өрөөнд 18 насанд хүрээгүй Хг /15 настай/ согтуурсан байгааг далимдуулан хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараахь баримтууд болох:

            Хохирогч  Хгийн “2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн найз Минжинтэй уулзаж мөнгө аваад өөрийн ээж Аг баярлуулах санаатай байсан юмаа. Тэгээд би Минжингийн гэрт очсон. ...Тэгээд би Хурцаа залуугийн хамт Минжинг 28 дугаар сургуулийн хажуугаас очиж аваад тэд нарын орсон гэх hotel гэсэн бичиглэлтэй буудалд орсон. Энэ үед тэд нар 1 өрөө авчихсан бүгд архи, пиво уугаад сууж байсан ба Минжин бид хоёрт архи өгсөн. Тэгэхээр нь би уухгүй гэсэн чинь Жамбаа гэх залуу  өнөөдөр бүгд ууна, нэг хүн ч уухгүй үлдэхгүй та нарын баяр гэсэн. Тэгэхээр нь би архинаас нь 1 аяга уугаад, 1 аяга пиво уусан. Тэгтэл Маагий буюу М- гэх залуу намайг нааш ир хоёулаа амьдрал ярих уу гээд байсан. Тэгээд бид хоёр өрөөний буланд юм ярьж сууж байгаад уг өрөөнөөс гараад өөр онгорхой өрөө рүү орж юм ярьж суусан. ...Тэгээд М- миний уруул дээр үнсээд бид хоёр үнсэлцсэн. Тэгээд би М-т намайг битгий оролдоорой гэж хэлсэн. Тэгээд би уг өрөөнөөс гараад нөгөө найз нарынхаа байгаа өрөөнд орсон. Энэ үед уг өрөөнд Хурцаа, Минжин, Жамбаа, Отгоо нар байсан ба бусад нь байхгүй байсан. Тэгээд би буйдан дээр суугаад унтчихсан байсан. Тэгтэл намайг М- буйдан дээрээс өргөөд тэврээд орон дээр хэвтүүлсэн. Энэ үед би буцаад унтсан. Тэгээд ахиад нэг сэрсэн чинь М- миний өмдийг өвдөг хүртэл дотоожтой хамт доошлуулчихсан. Намайг дөрвөн хөллүүлчихсэн миний бэлэг эрхтэн лүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийж байгаад бэлэг эрхтэнээ гаргаж ирээд миний анус буюу бөгсний нүх рүү хийгээд хөдлөөд байсан. Тэгэхээр нь би боль гэж хэлсэн. Тэгтэл М- өмдөө татаад миний хажууд хэвтсэн. Энэ үед би согтуу байсан болохоор ямар ч эсэргүүцэл үзүүлж чадахгүй хөдөлж чадахгүй хэвтээд байсан. Тэгээд би өмд, дотоожоо татаад эргээд унтсан. Тэгээд ахиад нэг сэрсэн чинь М- ахиад миний өмд, дотоож зэргийг шувталчихсан намайг дөрвөн хөллүүлээд миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд хөдлөөд байсан. Тэгэхээр нь би М-ыг боль гэж хэлсэн чинь М- болиод миний гутлыг өмсүүлээд өмдийг татаад буйдан дээр намайг тэвэрч аваачаад тавьсан.   

             ... Намайг М- орон дээр хэвтүүлэх үед болон намайг М- хүчиндэх үед өрөөнд ямар нэгэн хүн байгаагүй. ... Ямартай ч  гэртээ ирэхэд миний дотоож норчихсон байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 14-15 дугаар хуудас/

             “Би тухайн үед нилээн согтуу байсан ба болсон асуудлыг нэг бүрчлэн санаж байна. Би тухайн үед өөрийгөө удирдах чадвартай байсан. Би хэн хэнтэй хичнээн удаа бэлгийн харьцаанд орсоноо санаж байна. Би буйдан дээр унтаж байсан чинь М- намайг орон дээр тэвэрч хэвтүүлээд миний өмдийг шувтлаад намайг оролдоод бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн болон анус руу хийх гээд хөдлөөд байхаар нь боль гэсэн чинь за гээд больчихоод байж байгаад ахиад намайг оролдоод байхаар нь боль гэсэн чинь больчихоод миний өмд, дотоож зэргийг татчихаад өөрөө хувцсаа аваад гараад явсан. Тэгээд би орон дээрээ хэвтээд нэг хэсэг унтчихсан байсан. Тэгтэл Д-нэг мэдсэн чинь өрөөнд ороод ирчихсэн миний өмдийг тайлж байсан. Тэгэхээр нь би чи болиоч гэж хэлсэн чинь тоохгүй миний өмд, дотоож зэргийг тайлаад өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн, анус зэрэг рүү ээлжилж хийгээд хөдлөж байгаад больчихсон.Тэгээд Д-өрөөний гэрэл асаагаад миний өмд, дотоож зэргийг өмсүүлээд буйдан дээр босгож суулгаад одоо гэр рүүгээ явъя чи бид хоёроос бусад нь явчихлаа би Минжинг хүргэж өгчихөөд ирлээ гэсэн. Тэгэхээр нь би чи утсаа өгчих би ээж рүүгээ ярих гэсэн юм гэхэд надад нэгж байхгүй гээд яриулаагүй. Тэгээд бид хоёр хамт буудлаас гараад би ахиад ээжтэйгээ ярьмаар байна гэсэн чинь Д-өөрийнхөө утаснаас манай ээж рүү залгаж өгсөн. Тэгээд ойролцоогоор 5 минутын дараа ээж 28 дугаар сургуулийн гадаа ирчихсэн байна гээд би ээжтэй хамт Дтай уулзсан. Тэгээд би шууд машин дотор ороод унтчихсан. Ээж,  Д-хоёр юу ярьсан талаар би мэдээгүй”  гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 90 дүгээр хуудас/

              “Одоо надад гомдол санал байхгүй. ...Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Би өмнөх мэдүүлэг дээрээ товч тодорхой хэлсэн учраас дахин дахин байцаалт мэдүүлэг өгмөөргүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 153 дугаар хуудас/

 

            Гэрч А “...2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед манай охин Х ангийнхаа охинтой уулзчихаад ирье гээд гараад явсан. Тэгээд манай охин гэртээ ирэхгүй удаад байхаар нь утас руу нь залгасан чинь холбогдох боломжгүй байгаад байсан. Тэгэхээр нь би санаа зовоод Минжин рүү залгасан чинь Хгаас салсан гэж хэлсэн. Тэгээд би охиноо залгахыг хүлээгээд сууж байтал 21 цаг өнгөрч байхад Х нэг танихгүй дугаараас над руу залгаад би 28 дугаар сургуулийн хажууд байна, та намайг ирээд ав гэсэн. Очоод нөгөө дугаар руу залгасан чинь Х танихгүй залуутай хамт гарч ирсэн ба өөрөө машин дотор суухаар нь би нөгөө хамт явсан. Д-гэх залуугийн гар утсыг нь өг гэж өөрөө авчихаад чи наанаа зогсож бай гээд машины гадаа зогсож байгаад цагдаа руу манай хүүхдийг архи уулгасан байна шалгуулмаар байна гэж дуудлага өгөөд Д-гэх залууг хамт явсан хүмүүсээ дууд гэсэн чинь М- ирсэн. Тэгээд бид нар цагдаа дээр очсон чинь цагдаа гэмт хэргийн дуудлага биш гээд болохгүй болохоор өргөдөл авахгүй гэхээр нь би охиноо хүчиндүүлсэн гэдгийг нь мэдэхгүй өргөдөл өгөхөө болиод харьсан. Тэгээд би өглөө охиноо сэрэхээр нь бэлэг эрхтэнийг нь шалгаж үзтэл анусны нүх нь онгойчихсон бага зэрэг цус болчихсон байхаар нь би охиноо юу болсон үнэнээ хэл гээд байсан чинь надад нэг залуу намайг барьж аваад хүчиндсэн. Би өөрөө хөдлөж эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байсан гэж хэлсэн. Тэгээд би ахиад цагдаа дээр ирээд өргөдөл гаргасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 20 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №3404 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            “1. Х нь өмнө нь бэлгийн харьцаанд орсон байх боломжтой байна.

2. 3. 5. Хгийн шулуун гэдэсний амсарт язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд шулуун гэдсээр бэлгийн харьцаанд орох үед үүссэн байх боломжтой.

4. Хгийн гэх шулуун гэдэс болон үтрээний арчдас, наалдцанд үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй байна.

6. 7. Х нь ДОХ-гүй, тэмбүү өвчингүй, бэлгийн замын халдварт өвчингүй байна. Х нь биеийн ерөнхий хөгжлийн хувьд насандаа тохирч байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 46 дугаар хуудас /

 

Гэрч Б.Золзаяагийн “... 2016 оны 6 дугаар сард шиг санаж байна М- надад би Хтай мартаар буудалд байхад нь унтсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 193 дугаар хуудас/

 

“А овогтой Хгийн насыг тоолсон” тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл “хэрэг үйлдэгдэх үед Х нь 15 нас, 7 сар, 16 хоногтой байсан байна” гэсэн баримт. /хэргийн 1 дүгээр хавтас 17 дугаар хуудас/

 

 Хгийн “Бүртгэлийн дугаар 1156, 2000 оны 7 дугаар сарын 20-нд Улаанбаатар, Чингэлтэй дүүрэгт төрснийг бүртгэсэн” гэрчилгээний хуулбар. /хэргийн 1 дүгээр хавтас 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

   Иймд шүүгдэгч Мыг 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мийг” нэртэй зочид буудлын 3 тоот өрөөнд 18 насанд хүрээгүй Г.Хг /15 настай/ согтуурсан байгааг далимдуулан хүчиндсэн, шүүгдэгч Днь 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Мийг” нэртэй зочид буудлын 3 тоот өрөөнд 18 насанд хүрээгүй Хг /15 настай/ согтуурсан байгааг далимдуулан хүчиндсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М, Днарын үйлдсэн гэмт хэрэг нь 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд энэ цаг хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөгдөж байсан тул тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 “... бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан ... бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан” гэмт хэргийг “ насан хүрээгүй хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан”, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасан “Насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн” гэмт хэрэгт хамаарч байжээ.

Харин 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогчийн зөвшөөрлөөр бэлгийн харьцаанд орох үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж ... бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол” гэж хуульчилсан тул шүүгдэгч М, Днарын 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан “... бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан ... бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан” гэмт хэргийг “ насан хүрээгүй хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан” гэмт хэргийг хүчиндсэн гэмт хэрэгтэй нь давхар зүйлчлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Ингээд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн зарчмын дагуу шүүгдэгч М, Днарын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан “Хохирогчийн согтуурсан байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийг мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж” үйлдсэн гэмт хэргээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт “ ... таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 “... таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “... хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан тул шүүгдэгч М, Днарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял 2015 оны Эрүүгийн хуулиар хөнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.   

Иймд тэдгээрт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч М, Днар нь насанд хүрээгүй Хг согтуурсан байгаа байдлыг далимдуулан хүчиндсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Насанд хүрээгүй хохирогч Хг эхлээд М хүчиндсэн бөгөөд дараа нь Дбуудлын өрөөнд орж хүчиндсэн тул тэдгээрийг бүлэглэн хүч хэрэглэсэн, зорилгоороо нэгдсэн гэж үзэх үндэслэлгүй тул “бүлэглэж” үйлдсэн гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Агаас “нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч М, Днарт оногдуулах ял хөнгөрсөн, шүүгдэгч нар нийт 2.700.000 төгрөг хохирогчид төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт тус бүр 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                       ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч М-ыг хохирогчийн согтуурсан байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д-г хохирогчийн согтуурсан байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Мыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, П.Дг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М, Днарт тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. М, Днар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар М, Днарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн дотоож 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М, Днарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ